Одонбаатарын Цавьдар

Өмнийн цэнхэр говьд болсон хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн П.Одонбаатарын цавьдар морийг эрхэм уншигч та бүхэндээ танилцуулья.
Энэ жил есөн настай цавьдар морь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын унаган адуу. Одоогийн эзэн нь 2011 оны наадмын дараа Сүхбаатар аймгийн онцгой байдлын ажилтан Мөнхбат гэдэг залуугаас авчээ. Сум аймгийн чанартай наадмуудад морддог ч айрагдаж үзээгүй битүү адууны уяаг нь тааруулж, ирлэсэн хүн бол Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Т.Ихбаяр уяач. Луу жилийн босгон дээр МУ-ын Алдарт уяач цолонд тодорхойлогдож байсан түүнийг халхын таван том даншигт түрүүлсэн алдарт Соёмбо хүрэн азарганы уяаг тааруулдаг байсан гэдгээр нь морь сонирхогчид андахгүй бизээ. Өнгөрсөн намраас тэжээлд орсон цавьдар морь шинийн дөрөвний 1,5 саяын бооцоот уралдаанд зургаалаад, “Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдаанд есөөр давхин, давхар уяагаар Өмнөговийн бүсийн наадамд ийнхүү түрүүлээд байгаа юм.
Түрүү хүлгийн эзэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Одонбаатар 2003 оноос хурдан морь сонирхох болсон бөгөөд 2007 онд анхны айргаа хүртэж байжээ.
Түүнийг ийнхүү хурдан хүлгийн хийморьт сүсэглэн омогшиход хамгийн их нөлөөлсөн хүн бол хадам эцэг аймгийн Алдарт уяач Данх болон түүний хүү аймгийн Алдарт уяач Алагаа нар юм.
“Хээрээр гэр хэцээр дэр” хийсэн уяачийн “жаргалд” дурласан П.Одонбаатар аавынхаа төрсөн нутаг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас нэлээд хэдэн адуу авсан бөгөөд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын адуугаар цус сэлбэн сайжруулжээ. Түүний нэртэй хурдан хүлгэд 2006 оны Дундговь аймгийн наадмаас эхлэн амжилт үзүүлж, даага зургаалан, шүдлэн долоолж, хязаалан есөөр давхиж байсан гэдэг. Харин жилийн дараа 2007 онд Эрдэнэдалай сумын 80 жилийн ойн баяр наадамд шүдлэн аман хүзүүдэж, тэр цагаас хойш бүсийн наадмын нэг түрүү, аймгийн чанартай наадмын 14 айраг хүртэн луу жилийн босгон дээр аймгийн Алдарт уяач цол хүртжээ.
Алдарт цолоо түрүүгээр мялаалгасан тэрээр 2008 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд болсон “Их Мандал” говийн хаврын бүсийн уралдаанд соёолон түрүүлгэж байсныг энэ дашрамд дурдах нь зүйтэй байх.
Бүсийн наадмын хоёр түрүүн эзэн П.Одонбаатар нь Т.Ихбаяр зөвлөхтэй “Хүй мандал” гал уяанд харьяалагддаг бөгөөд тус галд Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат 2008 оны улсын наадамд хүрэн морио гуравт хурдлуулж, Заамарын бүсийн наадамд түрүүлгэж байсан Ц.Амарсайхан, Дундговь аймгийн 70 жилийн ойд соёолон түрүүлгэсэн Ш.Батбаатар, болон Ч.Адьяабазар, Б.Өлзийбаяр, Ж.Батсайхан, Батдорж нарын найман уяач хурдан хүлгэдээ уяж сойдог аж.
Амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…