Аймгийн Алдарт уяач Д.Отгонням: Цус сэлбэх тал дээр хожуухан анхаарчих шиг боллоо

-Морь тэр дундаа хурдан морь гэдэг бол монгол эр хүний сэтгэлийн угт хадаатай байдаг зүйл. Хэдий үеэс эхлээд хурдан моринд орчихсон юм бэ?
-Тиймээ. Яахын аргагүй л хөтлөгдчихдөг юм даа. Би 1990 онд сургуулиа төгсөөд мал дээр гарсан. Тухайн үед аав маань тэтгэвэрт гарч таараад аавдаа туслах зорилгоор хөдөө гарч, түүнийхээ үндсэн дээр л адуунд дурлах болсон юм. Морь уяхиймсан гэсэн хүсэл эрмэлзэл тэр үеэс л үүдэлтэй. Багадаа адуу мал унадаг хүүхэд байлаа.
-Хамгийн анхныхаа наадмыг эргэн дурсвал?
-Анх унаган адуугаараа баруун таван аймагтаа наадсан л даа. Ардын хувьсгалын 73-н жилийн ойгоор Дуут сумын наадамд нэг үрээтэй очиж уралдсан. Тэр бол миний анхны наадам байлаа. Түүнээс хойш ур мэх ч орлоо, уяаны арга барилд ч суралцлаа. Нэг мэдэхэд морь уяад хорин жил болчихжээ. Миний хувьд 2005 онд Алдарт цолоо авч их урам зориг орсон. Аймгийнхаа наадмаас есөн түрүү, 18 айраг аваад Алдарт цолны болзол хангаж байлаа.
-Аймгийн Алдарт цолонд хүргэсэн хурдан хүлгэдийнхээ амжилтын талаар ярьж өгөөч?
-Миний анхны хоёр азарга их сайн давхисан юм. Ховд аймгийн Чандмань сумын харъяат аймгийн Алдарт уяач Чулуунбат гэдэг хүний бор азарганы төл бор азарга, Буянт сумын харъяат аймгийн Алдарт уяач Галбадрахын угшлын халтар азарга хоёр маань надад олон ч айраг түрүү авчирч Алдартын эрэмбэнд хүргэсэн юм. Тэд маань одоо өвгөрч байна. Үр төлүүд нь гэхдээ байгаа. Хөх халтар морины маань хөл нь жаахан эвгүйдчихлээ. Тэр бас их олон түрүү авч байсан. Түүний орыг дарсан бор хээр морь маань түрүү алдахгүй сайхан уралдаж байна.
-Адууныхаа цусыг хэр их сэлбэж байна. Хүмүүс зүүн зүгээс адуу их авч байна шүү дээ?
-Манай Ховд аймаг цус сэлбэх тал дээр хожуухан анхаарчих шиг боллоо. Гэхдээ одоо нэлээд л адуу авчирч байна. Миний хувьд сүүлийн үед энд тэндээс адуу авчирсан.
-Баруун бүсийн даншиг наадмаар хэдэн адуу уралдуулсан бэ?
-Саяын баруун бүсийн даншгаар нэг их нас, гурван үрээ, зургаан даага мордууллаа. Дээд тал нь зургаад давхилаа. Дараагийн наадам Дарвийн баяр байна. Гадаа байгаа дөрвөн их морио авч явна даа.
-Ярилцсанд баярлалаа. Уясан болгоноо түрүү өргүүлээрэй.
Ш.Бадмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна