Монголын гавьяатууд казакын түүхэн кинонд тоглов


“Казахфильм”-ийн шинэ бүтээл “Зоригт мянган дайчин” буюу "Жаужурек мын бала" хэмээх кино энэ өдрүүдэд Казахстанд төдийгүй Европт нээлтээ хийж байна. Кино шүүмжлэгчдийн үнэлж байгаагаар Казахстаны кино урлагийн төвшинг дэлхийд таниулсан бүтээл болжээ. “Казахстаны кино үйлдвэрлэлийг дээш нь чангаасан” (The Washington Times), “Казахстаны кино урлагийг дэлхийд зарласан бүтээл” (London Evening Standard), “Романтик казах туульс” (Reuters), “Дэлхийн кино ертөнцөд “Казахфильм” байр сууриа эзлэв бололтой” (Variety), “Гайхалтай тулааны тавилт” (The Independent), “Казах киноны байлдан дагуулалт” (BBC World News) гэх зэргээр дүгнэж байна. 10 сая доллараар боссон кино туульсад монгол жүжтигчдийн хувь нэмэр ч оржээ. Монгол улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Л.Баттулга болон Ц.Цэрэнболд, Г.Золбоот нарын жүжигчид Монголын талаас уригдан "Жаужурек мын бала"-д тоглосон байна.
Казахын түүхчдийн Зүүнгарын түрэмгийлэгчдийн эсрэг 1723-1730 оны эх орны дайн гэж нэрлэдэг үйл явдал киноны үндсэн шугам.
"Казахфильм": Шинэ кино, хуучин суртал. Үүнд “Мянган дайчин” буюу казах партизануудад ялагдаж буй ойрад монголчуудын дүрийг Монгол улсын жүжигчид чадварлагаар амилуулжээ. Өөрөөр хэлбэл, өвөг дээдсийнхээ тухай тийм ч сайхнаар харуулаагүй дүрүүдэд тоглосон юм. Кино урлагийг түүхийн сурах бичгийн видео хувилбар, үзэл суртлын бодлогынхоо үргэлжлэл гэж ягштал хардагаа казахын төр засаг өмнө нь “Нүүдэлчин” хэмээх 30 сая долларын төсөвтэй түүхэн киногоор батлан харуулсан билээ. Ерөнхийлөгч Назарбаевын захиалгаар гэсэн бичгээр эхэлж, хэлсэн үгийг нь иш татаж төгсдөг “Нүүдэлчин”-д мөн л Зүүнгарынхан буюу ойрад монголчууд хэмээх зэрлэг балмад, атгаг муу “түрэмгийлэгчдийн” эсрэг казахуудын шантаршгүй ариун тэмцэл гардаг билээ. "Жаужурек мын бала"-д ч төсөв мөнгө хайрлахгүй заржээ. Найруулагч Акан Сатаев “Анракайн тулалдааныг гэхэд л 6 камераар 9 өдөр авсан. Олны хэсэг, орлон тоглогчид нийлээд зургийн талбай дээрх хүний тоо мянга хүрч байлаа” гэж мэдэгджээ. Гэвч арилжааны тун амжилттай төсөл болж буй энэ кинонд Галданцэрэн хааны үеийн Зүүнгар буюу 1730-аад оны үеийг түүхийн ямар ч үндэслэлгүйгээр засварлан харуулсан тухай казахын үзэгчдийн дунд ч халуун маргаан өрнөөд байна. Орчин үеийн Казахстаны түүх бичлэг тусгаар тогтнолынх нь (хэрвээ XVIII зууны казахын түүхэнд ийм үг тохирдог бол) гол дайсан бол тухайн үеийн Зүүнгарын хаант улс байжээ гэдэг үндэслэл өмнөө тавьдаг. Шинэхэн тусгаар тогтносон улсын хувьд баатарлаг өнгөрсөн үеийн хэрэгцээ байдаг нь мэдээж. Өнөөдрийн нөхцөлд Орос, Хятадад хандан түүхэн гомдол гаргаад байх утгагүйтэйгээ адил ашиггүй. Ийм эмзэг бодлогынх нь үргэлжлэл, илрэл нь эдгээр кино бүтээгдхүүн болж байгаа билээ. Орос болон Манж Чин гүрэн байгаагүй, зөвхөн казахуудыг өөдийн нар үзүүлэхгүй хядаж байдаг, ядаж байхад баахан мулгуу монголчууд л энэ кинонуудын эсрэг дүр юм.
Казахстаны хэвлэлүүдийн онцолж байгаагаар олны хэсэг дэхь монголчуудын дүрд монголчууд тоглосон байна. Харин өвөг дээдсийнхээ “гашуун ялагдлыг” дүрсэлж, Казахстаны өсвөр үеийг эх оронч хүмүүжлээр бойжуулахад үнэтэй (хэдэн тэнгэ?) хувь нэмэр оруулсан Монгол улсын гавъяат жүжигчин Л.Баттулга буюу Аглуу:
-Казахстан улсын 20 жилийн ойд зориулсан кино байгаа юм. Манайхаас долоон эрэгтэй жүжигчин тоглож байгаагийн нэг нь би. Ямар кино гэдгийг нь одоохондоо хэлмээргүй байна. Гарсны дараа хүмүүс үзээд мэдэх байлгүй дээ. Гэхдээ тийм айхавтар нууц кино биш л дээ. Зүгээр л Казахстан улсын түүхийг харуулсан кино гэж ойлгоорой гэж өнгөрсөн жил Казахстан руу нисэхдээ Монголын хэвлэлд мэдэгдэж байжээ. Л.Баттулгын Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртсэнийхээ дараа тоглосон анхны дүр нь энэ юм.
Казахстаны шинэхэн блокбастерын тухай мэдээг Монголын сайтууд хүртэл “Зүүнгарын эзлэн түрэмгийлэгчид” гэдэг өгүүлбэрээр эхлүүлж байна. Манай гавьяатууд Казахстаны түүхийг бүтээлцэж байх энэ үед найруулагч Д.Золбаяр “Аравт” кинондоо мөнгө олох гэж Улаанбаатарын хаалга бүхнийг онголзуулж гүйцээд Хөх хотыг зорьж байлаа. Явуухулангийн асууж байсанчлан “Би хаана төрөө вэ?”
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна