“Буур” Жамъян аварга


БНМАУ-ын үндэсний спортын гавъяат мастер цол хожим хүртсэн Нацагийн Жамъян аварга ид залуудаа буур хэмээн олонд алдаршсан нь учиртай Нутгийн аянчид Нийслэл хүрээ ороод буцах явах замдаа гол гатлах болжээ. Аян жинд сойн дөрөө даасан атнууддаа чадлынх нь хэрээр ачаа ачсан жинчид модон гүүрээр гол гарчээ. Хуучирч муудсан модон гүүрээр жингийн цуваа гарч дуусах тэр үед сүүлийн тэмээтэй ачаа цөмөрч, гүүр нурахад хүрч гэнэ. Энэ үед халхын наадмын дэвжээнд хүч үзэн хоёр түрүүлж, нэг үзүүрлэн “Даян аварга” цол хүртээд байсан Цахир нутгийн хүү Жамъян сүүлчийн тэмээний араас гүйн хүрч ачаатай атыг "Чүү"хэмээн өргөхөд гүүрний банзны завсар хавчуулагдан тэгнэсэн атны хөл, ачаатайгаа хамт өргөгдөн гарч иржээ. Ийнхүү Монгол бөхийн дэвжээнд үеийнхээ хүчитнүүдтэй эр бяраа үзэж явсан Н. Жамъян даян аварга жингийн цувааг гарз хохиролгүй гол гаталгаж, ачаатай атан тэмээг сэвхийтэл өргөсөн түүний бяр хүчийг гайхан биширсэн нутгийн түмэн түүнийг "Буур аварга" хэмээн хүндлэн дуудах болжээ. Монгол бөхийн түүхэнд "Буур" хэмээх нэрээрээ алдаршсан Нацагийн Жамъян аварга нь Сэцэн хан аймгийн Минж засгийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Баян-уул сумын нутагт, сумын төвөөс хойш орших Ульхан уулын орчмоор нутагладаг байжээ. Жамъян аваргын нутаг бол уул ус, жимс ногоо жигдэрсэн үзэсгэлэнт сайхан Онон голын эрэг орчмын нутаг юм. Жамъян аваргын хүч чадлын тухай нэгэн домог мэт яриа байдаг нь “нэгэн удаа нутгийн мужаан өвгөн Лувсан модон тэрэг хийх мод авахаар ууланд явж байгаад уулын уруу хоёр том модны завсар тэрэгтэй мод нь хавчуулагдаад хаашаа ч үгүй болсон байхад жаал хүү Жамъян тааралдаж, хоёр модыг ганхуулан байгаад үндсээр нь булга татан унагаажээ. гэтэл өвгөн мужаан сандарч, залуу сайхан модыг үндсээр нь хугаллаа” гээд загнаж байсан гэдэг. Жамъян аварга анх 18 настайдаа нутгийн бөхчүүдийг дагаж Халхын бөхчүүдийн дээд чансаа болсон Даншиг наадамд хүрэлцэн ирсэн байна. Уг Даншиг наадамд Засагт ханы Мадагаа заантай 5-н даваанд таарч, өрөхөд юу юугүй Мадагаа заан зүүн хөлийн өвдөгний тойг уруу нь хүчтэй цохижээ. Энэ үед нутгийн бөх Гомбо нөхдийн хамт хүрэлцэн ирж, тойг нь бяцарсан байсан тул хазаар авч зуузайг нь салган авч хадгаар ороогоод тойгонд нь углан ар тийш нь тахимаар нь сайн ороож өгөөд үргэлжлүүлэн барилдуулжээ. Ийнхүү Мадагаа зааныг цэрвүү барьцнаас халж байгаад суйлахад баруун гарынхаа гурван хурууг мулт татуулсан гэдэг. Уг Даншиг наадамд Түшээт хан аймгийн Чүлтэм арсланд 11-н даваанд унаж үзүүрлэсэн байна. Гурван жилийн дараа 1816 оны Даншиг наадамд Чүлтэм аваргаар 11 давж Даншиг наадамд түрүүлж байжээ. Бүрэн бус мэдээгээр Даншиг наадамд 1 удаа түрүүлж, 1913, 1817 оны Даншиг наадмуудад Чүлтэм аварга, Намжилжав аварга нарт унаж үзүүрлэж байсан байна. Мөн Арван засгийн наадамд 1820 онд 160 бөхөөс 8, 1821 онд 175 бөхөөс 8, 1822 онд 176 бөхөөс 8 давж, 1826 онд 136 бөхөөс 8 давж, 1829 онд 144 бөхөөс 8 давж тус тус түрүүлж байжээ. Эндээс үзвэл, Даншиг наадам, Арван засгийн наадамд түрүүлсэн монгол бөхийн бахархал билээ.
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
192.82.64.94
2 өөр хүн шүү дээ.
Reply202.21.108.2
хаха 2 бөхийн түүх холиод биччиж...Буур Жамъян 1899 онд төрсөн...Даншгийн аварга Жамъян бол 1700 оны сүүлээр төрсөн хүн шүү...Буур Жамъян Сэцэн хан аймгийнх биш...Архангайн Цахир сумынх
Reply202.9.40.24
Юу ч ойлгосонгүй
Reply