Дорнод аймгийн баяр наадмаас


АХ-ын 91жил, Дорнод аймаг байгуулагдсаны 81 жилийн ойн баяр наадам 2012.07.12-ны өдөр Хэрлэн сумнаа болж өнгөрсөн. Энэхүү наадамд Дорнод аймгийн нийт сум болон Улаанбаатар хот, Сүхбаатар аймгийн зарим сумдын давхардсан тоогоор 526 уяач хурдан хүлгийнхээ шандасыг шалгахаар ирс эн байна. Монгол улсын Алдарт уяач 5, аймгийн Алдарт уяач 37, сумын Алдарт уяач 42 ирсэн нь наадмын чансааг улам нэмсэн юм. Наадмын үеэр УИХ-ын эрхэм гишүүн, аймгийн МСУХ-ны Тэргүүн Х.Болорчулуун өөрийн өргөөг босгон нийт уяачдад хүндэтгэл үзүүлсэн нь наадамчидын тахархлыг хүлээсэн. Мөн Баяр наадмын хуулийн дагуу анх удаа Дорнод аймагт шинэ монгол дааганы уралдааныг зохион байгуулж уяачдынхаа цол зэргээ ахиулах, адууны үүлдэр угсааг сайжруулах хөдөлмөрийг нь үнэлж дэмжих алхам болсон юм. Үндэснийхээ дээл хувцас, мөнгөн тоногтой эмээл, хазаар, эдлэл хэрэглэлээрээ гангарсан хос морьтон наадмын чимэг болж байсныг сонирхуулахад таатай байна. Ингээд тус наадмын цувааг хүргэж байна.
Азарганы уралдаанд: 75 хүлэг тоосоо өргөж түрүү магнайд Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Б.Мягмардоржийн бор хурдаллаа. Харин аман хүзүүнд Хэрлэн сумын харьяат С.Жадамбаагийн хүрэн азарга, айргийн гуравт Цагаан-Овоо сумын харьяат П.Баярхүүгийн хар азарга, айргийн дөрөвт Халхгол сумын харьяат Ц.Энхжаргалын хонгор азарга, айргийн тавд Хэрлэн сумын харьяат Б.Батмөнхийн буурал азарга тус тус хурдалж хурсан олноо баясгалаа.
Их насны уралдаанд: Халхын хурдан 125 морь уралдсанаас Матад сумын харьяат Б.Ганбатын хүрэн түрүүлж, аман хүзүүнд Халхгол сумын харьяат З.Амгаланбаатарын буурал , айргийн гуравт Хэрлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач И.Намжилийн халтар, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Ц.Мөнх-Эрдэнийн хүрэн, айргийн тавд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Ө.Эрдэнэбаатарын бор тус тус хурдалжээ.
Соёолонгийн уралдаанд: 92 алтан туурт уралдааны замд мордсноос Хөлөнбуйр сумын харьяат Н.Баянмөнхийн хонгор түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Гурванзагал сумын харьяат О.Ариунбатын хүрэн хурдалж, айргийн гурваар Халхгол сумын харьяат Л.Алтангэрэлийн хул халзан, айргийн дөрвөөр Цагаан-Овоо сумын Б.Эрдэнэбаатарын хул, айргийн тавд Халхгол сумын Б.Батсүхийн хул тус тус давхилаа.
Хурдан хязаалан насны морьдын уралдаанд: 127 морь уралдснаас Баянтүмэн сумын харьяат аймгийн Алдарт уяач В.Ганжаргалын хүрэн түрүүлж уясан эзэн, унасан эзнээ баясгасан бол аман хүзүүнд Чулуунхороот сумын харьяат Г.Бадрахын хүрэн , айргын гуравт Хэрлэн сумын П.Амарбаатарын хонгор, айргийн дөрөвт Баянуул сумын харьяат Б.Баасанжаргалын ембүү улаан, айргийн тавд Матад сумын харьяат О.Гансүхийн хүрэн тус тус хурдалж төв цэнгэлдэхэд надмын өмнө цолоо дуудуулж айрагаар мялаалгав.
Хурдан шүдлэнгийн уралдаанд: Хамгийн олон буюу 142 үрээ гарааны зурхайгаас эргэж Матад сумын харьяат “Буман олз” ХХК-ны уяач С.Наранбаатарын хүрэн халзан түрүү магнайд давхиж, аман хүзүүнд Хэрлэн сумын харьяат С.Бямбадоржийн хүрэн, айргийн гуравт Матад сумын харьяат сумын алдарт уяач Д.Будын мөнгөн хээр, айргийн дөрөвт УБ хотын БЗД харьяат Р.Гантулгын ногоон, айргийн тавд Баян-Уул сумын харьяат Ю.Володягийн бор халзан хурдаллаа.
Өхөөрдөм хөөрхөн дааганы уралдаанд: 110 даага уралдснаас Хэрлэн сумын харьяат Ж.Болдын хүрэн халзан түрүүлэн, аман хүзүүнд Матад сумын харьяат “Буман олз” ХХК-ны Д.Цогтгэрэлийн хүрэн, айргийн гуравт Хэрлэн сумын харьяат Х.Баттулга хонгор, айргийн дөрөвт Халхгол сумын харьяат Ж.Занданбалын загалт хонгор, айргийн тавд Хэрлэн сумын харьяат Ш.Гантулгын сартай хонгор тус тус хурдалжээ.
Шинэ монгол дааганы уралдаанд 17 даага мордож Хэрлэн сумын харьяат С.Ганбатын бор хол тасархай түрүүлж, аман хүзүүнд Хэрлэн сумын харьяат Аймгийн Алдарт уяач С.Итгэлийн хээр даага, айргийн гуравт Хэрлэн сумын харьяат аймгийн алдарт уяач Ц.Эрдэнэцогтын хээр, айргийн дөрөвт Халхгол сумын харьяат Ц.Энхжаргалын хээр, айргийн тавд Хэрлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Ц.Эрдэнэцогтын бор хурдаллаа.
Хос морьтон тэмцээнд
1-р байрт Сэргэлэн сумын харьяат Г.Хатанбаатар, Х.Чулуунцэцэг, 2-р байрт Гурванзагал сумын харьяат Ж.Арсланбаатар, С.Ариундэлгэр, 3-р байрт Хэрлэн сумын харьяат Б.Эрдэнэбат, Д.Мягмар, Б.Галмандах, 4-р байрт Баяндун сумын харьяат М.Дашням, Н.Нямцэцэг, 5-р байрт Баяндун сумын харьяат Г.Дашцэрэн, Ө.Дуламханд, 6-р байрт Сэргэлэн сумын харьяат П.Гармаа, П.Уранчимэг, 7-р байрт Баянтүмэн сумын Ж.Өлзийбаатар, Г.Мягмарсүрэн, Т.Баатар, 8-р байрт Сэргэлэн сумын харьяат Х.Тэмүүжин, Х.Хүрэлбат, 9-р байрт Матад сумын харьяат Г.Өсөхбаяр, Г.Чингис нар шалгарч 100.000 – 200.000 төгрөг, дурсгалын зүйл, унасан морьтойгоо авхуулсан жаазтай зураг зэргээр шагнагдсныг УИХ-н гишүүн Х.Болорчулуун гардууллаа. Дээрх арга хэмжээний бүх бай шагналыг аймгийн МСУХ-ноос хариуцан гаргалаа. Баяр наадамтай давхцан тус холбооны 15 жилийн ойг тохиолдуулан хүндэт тэргүүн Нэрэндоогийн Ганбаатар нь Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор энгэрээ мялаасан баяр дээр баяр нэмсэн бахархалтай үйл явдал болсон юм.
.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна