Нийслэлийн Алдарт уяач В.Алтансүх: Адуу гэдэг амьтан хүнд үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрүүлдэг


-Удам дагаж уяач гэдэг. Таны аав аймгийн Алдарт уяач шүү дээ?
-Тиймээ. Аав маань арав гаран жил морь уяж байна. Миний хувьд аавыгаа дагаж хөдөө гадаагүй явсаар байгаад л моринд орчихсон доо. Манайх Дархан-Уул аймагт байсан. Аав маань Дарханд байхын л морь уядаг байлаа. Төв суурин газар өссөн болохоор би мориноос хөндий байсан л даа. 1998 оноос эхлээд моринд илүү ойртсон. Морь сонирхож эхлэх үедээ том болчихсон байсан болохоор хурдан морь унаж байсангүй. 2000 онд манайх Эрдэнэтэд нүүж ирсэн юм. 1998 онд аавын маань саарал азарга түрүүлээд, 1999 оны улсын наадамд хонгор морь аман хүзүүдсэн. Тэр үед л анх монгол эр хүний омогшил, дотоод сэтгэлийн бахархалыг мэдэрсэн дээ.
-Энэ жилийн улсын баяр наадамд нийтдээ хэдэн адуу уяж байгаа вэ? Ааваасаа гадна өөрийн чинь нэр дээр ямар морьд уралдах вэ?
-2008 онд Эрдэнэт хотын наадамд халтар азарга маань түрүүлсэн нь Алтансүхийн гэж цоллуулсан анхны түрүү юм даа. Тэр наадмаас хойш олон орсон доо. Энэ жилийн хувьд их насны хоёр адуу байна. Шинэ хээр гээд 2009 онд “Ламын гэгээн”-д хүүхэд нь ойчоод аман хүзүүнд явж байгаад бариандаа оролгүй хадуурч байсан. Аймаг суманд айраг түрүү алддаггүй хонгор морь бий. Зээрд үрээ, туурай хээр гэх мэт хурдан буянгууд байгаа. Морьдоо улс бүсийн наадамд аавын нэр дээр тавьдаг. Аймгийн цолонд ханачихсан учраас бусад үед миний нэр дээр уралддаг юм.
-Морь уяад удаагүй хэрнээ улсын наадамд морь оруулахад сэтгэгдэл их өндөр байсан байхаа? Нийслэлийн Алдарт уяач цолоо хэзээ авсан бэ?
-Тэгэлгүй яахав. Хоёрхон жил морь уячихаад улсын наадамд нэр усаа дуудуулна гэдэг өндөр хувь заяа. Үнэмшмээргүй санагдаж байлаа. Саахалтын зайтай ирэхэд нь л морио таньж байгаа юм чинь. Тэр үед л морь гэдэг ямар сайхан хийморьтой амьтан бэ гэдгийг мэдэрсэн дээ. Манай хамаатны Дарьбазар гээд ах маань жороо морь уначихаад морийг маань хөтлөөд төв цэнгэлдэхийг гурав тойрсон юм. Ахыгаа хараад л “Ах ч ёстой үзүүлж өгч байна даа” гэж болдож суусан. Тэрнээс хойш бор азарга маань Дүнжингаравт дөрөвт ирж, Атрын 50-н жилээр гуравт хурдалсан даа. Сая “Говь-Алтайн 70”-н жилд шүдлэн үрээ маань гурваар ирлээ. Өнгөрсөн жил төвийн бүсийн хурдад хар азарга маань түрүү өргүүлсэн. Иймэрхүү амжилтуудг одоохондоо үзүүлээд байж байна. Улс бүсийн чанартай нэг түрүү, зургаан айрагтай. 2012 оны 2 сард Нийслэлийн алдарт уяач болсон.
-Адууныхаа цусыг хаанаас сэлбэдэг вэ?
-Голдуу Сүхбаатарын Асгатаас адуу авчирдаг. Яг хурдалж байгаа нь цөөхөн ч үр төл нь гайгүй давхиж байна. Одооноос л өөрийн гэсэн унаган алдуутай болж байгаа. Говь-Алтай аймгийн 70 жилд гурваар ирсэн шүдлэн үрээ бол манай унаган адуу л даа.
-Эхээс хэдүүлээ вэ? Чамаас гадна морь уяж, сонирхдог хүн байгаа юу?
-Эхээс дөрвүүлээ. Гэхдээ одоо хоёулаа байдаг л даа. Манай дүү Мөнгөнхуяг гэж бас л морины хоббитой хүн бий.
-Магадгүй “Би ийм шалтгаанаар морьлуу орсон, тиймээс холдож чадахгүй” гэх нэгэн учиг сэтгэлд чинь байдаг юм шигээ?
-Би ажлаа хйигээд, эхнэр хүүхдээ халамжлаад энгийн амьдарвал амьдрахаар л байсан. Морь гэдэг амьтны хйиморь золбоог нэгэнт мэдэрчихсэн уячраас би эргэлт буцалтгүй моринд орсон л доо. Эцэг эхийгээ өөд болоход уйлаагүй хүн морио түрүүлэхэд уйлж байхыг би харж л байсан. Тиймээс морь гэдэг хүнд үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрүүлдэг. Одоо ч би өнөө маргаашгүй төрөх дөхсөн эхнэрээ гэртээ үлдээчихээд морио дагаад л явж байгаа юм. Дуудаад л байгаа. Би тэгэхээр нь “Жаахан байж бай” гээд л хэлчихээд яваа юм. Уг нь тэр хүн хэзээ ч төрж магадгүй шүү дээ./сурв.инээв/
-Сүүлийн үед залуучууд моринд их орж байна. Үүнийг хүмүүс хоёр талтай гэж ярих юм? Таны хувьд?
-Миний хувьд эрийн гурван наадмаа, тэр дундаа хурдан мориныхоо соёлыг аваад үлдэх юмсан гэсэн тэр үүднээс хардаг л даа. Тэрнээс биш нэг удаа морио айрагдуулах гэж хүчтэй эм тариа хэрэглэдэг ч юм уу, тийм зүйл байхгүй. Харин тийм зүйлээс хамгаалахын тулд ёс заншлаа мэдэж, аль болох адуу малтайгаа ойр байхыг боддог. Залуучууд морио хайрлах, аль болох адуу малтайгаа ойр байж мэдрэх хэрэгтэй л гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
Ш.Бадмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна