Аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатар: Хээр шүдлэн ахыгаа дуурайсан хурдан хүлэг болох байх


- Баяр наадмын сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
- Сайхан байнаа. Сүүлийн арваад жил морь тасралтгүй уяж, аймаг бүсээс олон л айраг түрүү авч байсан ч улсын наадамд ахынх нь нэр дээр цоллуулж байгаа анхны төрийн хишиг энэ хээр шүдлэн болж байна. Тэр утгаараа сэтгэл өндөр байнаа.
- Хээр шүдлэн чинь алдарт Монгол хээрийн дүү байхаа?
- Тиймээ. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Аймгийн алдарт уяач Пүрэвдоржийн унаган адуу, Монгол хээрийн төрсөн дүү нь байгаа юм. Өнгөрсөн жил сөнгө даага уягдаагүй. Энэ жил анх удаа уягдаад хаврын бэсрэг уралдаанд хоёр түрүүлсэн битүү шахуу үрээ. Ах хээр азарга нь улс бүсийн наадмын гурван түрүү гурван айрагтай. Ахыгаа дуурайсан хурдан хүлэг болох болов уу гэж найдаж байгаа./инээв/
- Наадмын өмнөх сунгаанд хурдан байна гэж дуулдаад байсан?
- Сунгаануудад хурдан байсан. Төрийн наадмын үзүүрийн таван адууны нэгэнд хээр үрээ маань багтана гэдэгт их итгэлтэй байсан. Энүүхэндээ гэж хэлэхэд хадгаа өвөртлөөд ирэх гэж байсан ч мартчихсан байна лээ. /инээв/
- Наранхүүгийн Монгол хээр азаргыг та анх түмэнд таниулсан, олон ч амжилт нь тантай салшгүй холбоотой?
- Хээр азарга надад байхдаа бүсээс хоёр айраг, хоёр түрүү авч байсан. Тэрнээс хойш улсын наадмын аман хүзүү, Дүнжингарав, бүсийн наадамд түрүүлснийг нь харахад Наранхүүд очоод ялгаагүй сайхан л давхиж байна.
- Танай “Ажнай шарга” галын хамт олон энэ жилийн наадамд одтой байгаа. Хэдэн насны хэчнээн адуутай ирэв?
- Манай “Ажнай шарга” галынхан одтой сайхан наадаж дөрвөн айраг хүртлээ. Шадар сайдын халзан морь айргийн дөрөвт, эрлийз дээд насны уралдаанд Б.Цэрэнбалтав прокурорын хээр үрээ айргийн таваар хурдалж, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн халтар даага аман хүзүүдэн, миний хээр шүдлэн айргийн дөрвөөр хурдаллаа. Манай гал уяаныхан нас насны 30-аад адуутай ирсэн. Ер нь төрийн наадам гэлтгүй манай гал он гарсаар одтой сайхан наадаж, бүсийн наадмаас хоёр түрүү нэг айраг авсан.
- Б.Сүхбаатар уяачийн хувьд сэтгэлээс гардаггүй ямар наадам байна?
-2010 онд анх хээр азарга маань “Хотгойдын хурд”-д түрүүлж ирэхэд үнэхээр их баярлаж билээ. Миний анхны бүсийн наадмын түрүү байсан болоод тэр үү сэтгэлд их ойр байдаг. Дараа нь зүүн бүсийн наадамд түрүүлж, Дүнжингаравын бүсийн уралдаануудад олон айраг авсан. Ер нь наадам болгон, амжилт болгон сайхан шүү дээ.
- Баярлалаа. Таныг хурдан хүлгэдийн босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.
А.Энхжил
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна