“Хаадын хаан-Чингис хаан”


..."Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгүй
Олзлон булаалдаж байв.
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэж байв" хэмээн Монголын Нууц Товчоонд гардаг...13-р зууны тэртээх дайчин Монголчуудын халуун цус ийм буюу.
Морин дэл дээр дүрэлзэж, агаарын салхийг зүсэн исгэрэх сумны өөдөөс хатан зүрхээрээ сөрөн гарах тэр л түүхийг бид нүднээ төсөөлөн, дэлгэцнээ хардаг байсан бол өнөө бодитоор нь харах боломжтой болжээ. Үлгэрийн мэт баатрууд таны өмнө хатгалдан байлдаж, харвалдан тэмцэлдэж, эзэн Чингис хаан, эрэмгий зоригт Жамуха баатруудын андын нөхөрлөл, адын хагацлыг “амьдаар” нь харах алтан боломж бий болсныг энд дуулгахад туйлын таатай ажээ.
Морьтон баатруудын тэмцэл, монгол түмний түүх, эзэн Чингис хааны намтрыг уран сайхны драмаар харуулж, үзэгч таныг 13-р зуунд өртөөлөн хүргэх тэр агшныг Үүрцайх захиралтай “Үүрийн-Од” ХХК хүргэж байна. Уг шоу тоглолтонд 50 морьтон баатрууд оролцож, байгалын үзэсгэлэнт газар тусгайлан бэлдсэн талбайд тоглох аж. Тоглолтонд монголын хамгийн ур чадвар өндөртэй жүжигчид бүгд морьтой тоглох бөгөөд дэлхийд байхгүй номер нэг морины үзүүлбэрт шоу тоглолт юм.
Тоглолтын сэдвүүд: 1-р үзэгдэл-Тал нутгийн газрын дайн
Төв Азийн тал нутаг. Тал нутгийнхан газар нутаг, амьдралын төлөө тэмцэл хийж, урт удаан хугацааны аян дайнд туйлдаж, хэцүү байдал орно.
2-р үзэгдэл-Баатар төрсөн нь
Хүнд хэцүү зовлон бэрхшээлд сөхөрсөн ард түмнийг сэрээж, хорлонт дайныг зогсоохын тулд илгээгдсэн тэнгэр заяат Тэмүжин хүү өсөн төрж, өсөн торнисоор л байлаа. Тэрээр Их МОнгол гүрнийг нэгтгэж, энх тайвныг тогтоох баатар эр ажгуу.
3-р үзэгдэл-Хувь заяаны тулаан
Тэнгэрээс заяат Тэмүүжиний хар багын анд Жадаран Жамух хагаралдан өшөөт дайснууд болж, дайн хийнэ. Тэрхүү хүнд тулаанд Гүр хаан Жамух ялагдал хүлээнэ.
4-р үзэгдэл- Эзэн хаанд өргөмжилсөн нь
Аугаа их удирдагч баатар Чингис хаанаар дамжуулан Монгол ястан, үндэстэн, овог аймгууд нэгдэн Их Монгол улс нэгдэн бий болж, Чингис хааны сүр хүчинд сөгдөн мөргөж дагаар орно.
Морьтон баатруудын тухайд
Энэхүү морьтон баатрууд нь 1998 оны 9-р сард анх удаа Солонгосын Чежү арал дээр 60 хүний бүрэлдэнхүүнтэйгээр циркийн үзүүлбэртэй хосолмол тоглолтыг дөрвөн жилийн туршид 60 сая хүнд үзүүлсэн юм. Солонгост гадныхан болон монголчууд үздэг байсан бөгөөд монголын төрийн тэргүүн болон, дээдсүүд очиж үзсэн тохиолдол бий аж. Ийнхүү харийнханд монголчуудын сүр хүчийг гайхуулаад ирсэн морьтон баатрууд өнөө эх орондооирж ард түмэндээ тоглолтоо сонирхуулахад бэлэн болсон байна.
Морьтон баатруудын чуулах цаг...
Дэлхийн цээжинд “Монгол” хэмээн ган сэлмийн ирээр бичсэн аугаа удирдагч эзэн Чингисийнхээ үүх түүхийг залуучуудад мэдрүүлэх, харийнханд таниулах, мэдүүлэх үүрэг бүхий тоглолтыг хийхийн тулд “Үүрийн-Од” ХХК-ны зүгээс 380-400 хүний жижиг театрыг байгуулсан. Тэрэлж соёл амралтын хүрээлэнд уг театраас гадна тоглолтын талбай, амралтын гэр, морь уналгын клуб, сувинерийн үзэсгэлэн худалдаа, амтат хоолны ресторан, дөрвөн дугуйт байк зэрэг сонирхолтой содон зүйлсээр дүүрэн байж, зүрьж очсон хүнийг уйдаахгүй юм байна. Өвлийн улиралд мөсөн дээр чаргатай үзүүлбэр тоглогдох бөгөөд чаргатай морь, чаргатай нохой, тэмээ, үхэр гэх мэт монгол ахуйтай холбоотой үзүүлэх тоглолтуудаар бэлэг барих гэнэ. Дэлхийн түүхийг харуулсан морьтон баатруудын тулааныг үзсэн Монгол хүний нулимс урсдаг гэсэн. Учир нь өвөг дээдсийнхээ сүр хүчийг тэндээс бодитоор нь мэдэрдэгт байдаг хэмээн зохион байгуулагч, ивээн тэтгэгч, аймгийн Алдарт уяач С.Сосорбурам өгүүлсэн юм. Монголын хамгийн анхны морины шоу тоглолтын тасалбар нь гадаадын иргэнд 50, монгол том хүнд 20, хүүхэд 10 долларын үнэтэй аж. Мөн Тэрэлж үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах морин паркт морь унах дуртай хүмүүс хамгийн аюулгүй, сонирхолтой, хөгжилтэйгээр цагийг өнгөрүүлэх боломжтой.
Тоглолт болох газар- Монгол Улаанбаатар Тэрэлж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор
Тоглолтын цаг- Үдээс өмнө 11 цаг, үдээс хойш 17 цаг
Лавлах утас- 94993461, 99993809, 91919169
Жич- Байгууллагаараа 50 хүнээс дээш үзэх бол дээрх хоёр тоглолтын дундуур онцгой тоглолт зохион байгуулах боломжтой бөгөөд захиалгаа урьдчилан өгнө.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна