МУ-ын Алдарт уяач Д.Батчулуун: Сайн адуу хүнд цаанаасаа заяадаг юм билээ


-Нар хур тэгширсэн наадмын өдрүүд шувтарч байна. Таны морьд хурдан, уяа тавлаг байв уу?
-Сайхан зун гарч өнгөрлөө. Морьд эвлэг, тавтай сайхан наадлаа. Би “Хангайн хурд” галын ерөнхий уяач. Манай галынхан энэ жил их сайн наадлаа. Наадмын хэдэн өдрүүд гэдэг уяачид, хурдан хүлгэд, унаач хүүхдүүд, наадамчин олны хийморь лундаа, цог золбоог сэргээсэн сайн сайхан зүйлээр дүүрэн байдаг мөчүүд юм. Бүтэн жилийн хөлс, хүч хөдөлмөрөө тэнд л гаргаж байгаа юм шүү дээ. Зарим хүмүүс морь уяхыг сонирхлын төдий зүйл гэж ойлгоод байдаг. Үгүй шүү дээ.
-Батчулуун уяачийн хувьд бага залуугаасаа морь дагасан уу? Ямар шижмээр морьтой холбогдсон бол?
-Ах нь 1959 онд Булган аймгийн Хангал суманд төрсөн. Одоо Орхон аймгийн Жаргалант суманд малчин хийж байна. Миний аав намайг моринд хөтөлж оруулсан даа. Дорж хэмээх уяач хүн байлаа. Аавын маань морийг сайхан эдэлж, унаж, уядаг байсан нь надад өвлөгдөж ирсэн дээ. Би Хангал сумын адуучин байхдаа адууны дэл сүүл боож эхэлсэн. Хурдан морины хишиг буяныг их эдэллээ. Би 30 гаран жил морь уялаа. Ер нь бүхий л амьдралаа ганцхан энэ морины төлөө зориулсан даа. Элдэв янзын эд хөрөнгийн төлөө явсангүй. Одоо боддог юм. Яагаад энэ олон жил би морь уясан юм бол...зуун үхэртэй ч юмуу, мянган хоньтой болохгүй яаваа гэж. Адуу гэдэг хүнийг ингэж л татдаг. Олон жилийн зүтгэлийг минь төр улс үнэлсэн шүү.
-Олон сайхан наадмын асарт цоллуулсан байх. Ямар хүлгэдээр амжилтанд хүрч МУ-ын Алдарт хэмээх том цолонд хүрсэн бэ? Таныг Хангалын голын анхны Алдарт гэдэг юм билээ?
-Тиймээ. Хангалын гол гэж хэзээнээсээ нааш хурдан хүлэг, сайн уяачид ихтэй газар л даа. Отгонбилэг намайг анх Улаанбаатарт аваачиж, хурдан хээр морь маань улсад аман хүзүүлсэн. Тэр хурдан хээр морь маань Эрдэнэтэд зургаан удаа түрүүлсэн юм. 1976 онд Эрдэнэт хотын анхны наадамд хоёр соёолон айрагдуулж амжилтын гараагаа эхэлсэн. 1981 онд хурдан хээр даагандаа түрүүлж, мөн өсгийн цагаан хээр маань түрүүлж байлаа. Түүнээс хойш олон айраг түрүү авсан даа. Хурдан хээрт 40-өөд медаль лав байна. Нэг морины амжилт гэхэд их ховор юм. Морь уясан 30-аад жилийн хугацаанд улс, бүс, аймгийн 16 түрүү, 23 айраг авчээ. Тэгээд 1996 онд МУ-ын Алдарт уяач цол авсан. Өмнө нь Булган аймгийн Хошой аварга уяач цолтой байлаа. Алтангадас одон, Монголын Морин Уралдааны Холбооны “Их хүлэгч” цолтой.
- Таны уяаны арга барилын онцлог нь юундаа байна вэ? Морины ажил хийхийн тулд юуг анхаарах ёстой вэ?
-Уяач бүхэн өөрийн гэсэн арга барилтай. Сүүлийн үед уяачийн арга туршлагын тухай ном сэтгүүл олон болсон байна. Бидний багад тийм зүйл байгаагүй. Өвөг дээдсээсээ суралцсан хэдэн юмаа л хар ухаанаараа л эвлүүлдэг. Гэхдээ морио сайтар таньж, судлаад, түүнд нь тааруулж ажлаа хийх хэрэгтэй. Морийг их эртнээс бэлдэнэ. Мориний хийц, зан ааш, ямар сэтгэлтэй байна гэдгээс шалтгаалж гол ажлаа хийнэ.
-Морь өлдөнө, хөөрнө гээд олон төрлийн эмгэг байдаг юм билээ. Тэр бүхнээс яаж сэргийлэх вэ?
-Морио эхлээд давхил янзаар нь шинжиж мэдэх хэрэгтэй юм. Жишээ нь: богино хавиргатай, чихний холбоо богино, нүд жижигтэй морь ойрын давхилтай байна гэж би боддог. Холч морины шинж гэвэл магнай толгой том, хавирганы матаас их, сүвээ хавирга элбэг, хөлний шөрмөс сайн гэх мэт. Морины хар гэдсийг аваагүй, нэг ёсондоо умс нь гүйцэд агшаагүйгээс болж морь өлдөх, хөөрүү зантай болох, өвчин эмгэг тусах зэрэг идэш хоолны алдаанаас болдог.
-Таны хаанаас адууныхаа цусыг сэлбэдэг вэ?
-Миний адуу удам дамжиж ирсэн нутгийн адуу. Булган аймгийн Хангалын гол, Сэлэнгийн Баруубүрэн, Орхон туул сум, Төв аймгийн Жаргалант, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг болон Тува гарлын адуу цуглуулж адууныхаа цусыг сэлбэн сайжруулж байна даа. Би сайн адуутай болъё гэж хүсэж, мөрөөдөж явдаг хүн. Сайн адуу хүнд цаанаасаа заяадаг л юм билээ. Түүнээс биш хэн дуртай нь хүсээд олдохгүй. Аливаа уралдаан наадамд үй олон л хүлэг морьд уралдаж байна. Түүн дотроос тодорч гарч ирнэ гэдэг их хувь заяа. Миний хэдэн хүүхдүүдийн минь хүслээр болдог ч юмуу, олон айраг түрүүнд морьд минь цойлж байлаа.
-Та өөрөө удмаа дагасан уяач хүн юм байна. Таны удмыг залгаж, уяаны эрдмийн тань өвлөх моринд сэтгэлтэй хүүхэд бий юу?
-Байгаа. Би айлын ганц хүү байсан. Харин өөрөө дөрвөн бандитай болсон. Бүгд моринд дуртай. Эхнээсээ сургууль соёлоо төгсөөд ажиллаж байна. Хамгийн бага маань энэ жил их сургуульд орно. Миний хүү Батболд гэж уяаны бүхий л ажлыг хийдэг хүү бий. Хүүхдүүд маань энэ их адууны буян хишгийг үргэлжлүүлээд явах байхаа.
-Хурдаа хэр их тараадаг вэ? Уяан дээр тань одоо хичнээн тооны адуу байгаа бол?
-Миний адууны угшил сайн хурдалдаг. Их ч тарсан даа. Энд тэндээс адуу авахаар сайн нь сайн, муу нь муу л байдаг. Тэр бүр сайн байдаггүй юм шүү дээ. Уяан дээр 50 гаруй морьд байна. Би бүс болон улсын наадамд уралдах сонирхолтой байгаа. Атрын 50-н жилийн том уралдаанд морьд маань их сайн орсон. Авзага, Дүнжингарав, Тамирын хурд, Заамарын хурд гээд томоохон наадмуудад их орлоо.
-Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж үг бий. Эрлийз адууны тал дээр уяачид санаа бодол зөрөлдөөд байх шиг байна. Таны бодлыг сонсъё?
-Хурдан адуутай болъё, чанаржуулъя гэсэн хүсэл байна. Үүнд буруу гэж үгүй. Цэвэр цусны адуу илүү хурдтай, том чацтай. Эрлийз адуу уралдуулахгүй гээд л олон асуудал байна. цэвэр цусны адууг ялгаж салгах хэрэгтэй. Зүгээр эрлийз адуу олон байна. Түүнээс биш эрлийз адуу хэнд ч гэсэн бий шүү дээ. Хамгийн гол нь зөв, нэг шийдэлд л хүрэх хэрэгтэй юм даа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна