Нээлтийн барилдаанд Улсын начин Р.Пүрэвдагва түрүүлэв


Энэ намрын нээлтийн барилдаан өчигдөр (09.09) Монгол бөхийн өргөөнөө болж өндөрлөлөө. Барилдаанд улсын заан Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, А.Бямбажав, улсын начин Ц.Лхагвасүрэн, Ш.Уламбаяр, Б.Гончигдамба, Ду.Батбаяр, Д.Цогзолдорж, Б.Батмөнх, Б.Сангисүрэн, Б.Амарзаяа, Р.Пүрэвдагва нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 208 бөх зодоглосноос Архангай аймгийн Булган сумын харъяат Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Хера холдинг ХХК-ний бөх улсын начин Р.Пүрэвдагва түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харъяат Хилчин спорт хороо, Дүнжингарав дэвжээ, ИНЕГ-ын бөх улсын начин Б.Батмөнх үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Төв аймгийн Баяндэлгэр сумын харъяат Сүлд спорт хороо, Дүнжингарав дэвжээ, Нью хаппи ХХК-ний бөх аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харъяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээний бөх аймгийн хурц арслан Б.Одгэрэл нар шалгаран үлдэв.
Барилдааны хоёрын даваанд улсын начин Ц.Лхагвасүрэн Шонхор Олимп дээд сургуулийн бөх сумын заан Д.Энхболдод, улсын начин Ш.Уламбаяр Увс нуур дэвжээний бөх сумын заан Х.Оргилболдод, улсын начин Д.Цогзолдорж НХЭГ-ийн бөх сумын заан Б.Баянмөнхөд тус тус тахим буулгав. Өчигдрийн барилдаанд томчуудыг дараалан өвдөг шороодуулж шуугиулсан бөх Увс аймгийн Тэс сумын харъяат Увснуур дэвжээний бөх сумын заан Х.Оргилболд байлаа. Тэрээр аймгийн начин Т.Шинэзоригоор нэг давсан бол хоёрын даваанд улсын өсөх идэр начин Ш.Уламбаярыг, гурвын даваанд улсын начин Ду.Батбаярыг, дөрвийн давааны нугалаанд улсын заан Б.Соронзонболдыг өвдөг шороодуулж, тавын даваанд энэ барилдааны үзүүр бөх улсын начин Б.Батмөнхөд унасан юм.
Тавын даваа
1.А.Цацабшир у.х - гоц мөргөв
2. Б.Батмөнх у.н - Т.Оргилболд с.з
3. Б.Сангисүрэн у.н - Л.Батзориг а.з
4. Б.Амарзаяа у.н - Бо.Батжаргал а.а
5. Р.Пүрэвдагва у.н - Б.Бадамсүрэн а.з
6. Ч.Батчулуун а.х.а - Л.Цэрэнтогтох а.а
7. Б.Одгэрэл а.х.а - Л.Лха-Очир а.а
Зургаагийн даваа
1. А.Цацабшир у.х - Б.Одгэрэл а.х.а
2. Б.Батмөнх у.н - гоц мөргөв
3. Б.Сангисүрэн у.н - Ч.Батчулуун а.х.а
4. Б.Амарзаяа у.н - Р.Пүрэвдагва у.н
Долоогийн даваа
1. Б.Батмөнх у.н - Ч.Батчулуун а.х.а
2. Р.Пүрэвдагва у.н - Б.Одгэрэл а.х.а
Наймын даваа
1. Б.Батмөнх у.н - Р.Пүрэвдагва у.н
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна