Бумба тахих ёслол болж байна


Өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд эд баялгийг эрхшээгч Гонгор, Намсрай бурханы болон газар лусад зориулсан лусын бумбаны тахилга болж байна. Тахилга 9-р сарын 16-ны өдөр хүртэл Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд зохион байгуулагдах юм. Тахилга өнөөдөр 09,00-15,00 цагийн хооронд болж байна.
Намсрайн сан бумбаны тухай
- Есөн хүслийн учрал, зуны их далай, шинийн саран мэт арвижин дэлгэрэх хүслийг хангагч чандмань эрдэнийн сан бумбыг залж хадгалсан хийд орон, гэр байшинд бурханы шашин өнө удаан орших, дээдсийн нас, өлмий батжих, мэргэн, ариун, сайн гурван зохиол үйлс арван зүгт дэлгэрэх, олон амьтны үгүйрэл хоосролын зовлон арилах, өвчин зовлонгүй, нас буян, цог учрал, эрх сүр, хийморь золбоо, шашин төрийн үйл дээш дээш арвижин гурван ертөнцийн тэнгэр, лус, хүмүүний идээ ундаа, эд таваар, төгс эдлэл бүхэн хурах шалтгаан бүрдэх бөгөөд энэ хойтын сайн бүхэн шамдалгүй аяндаа бүтэх тустай.
- Намсрай нь болгомол алт мэт үзэсгэлэнт сайхан алтан шар өнгөтэй, нэг нүүрт, хоёр мутартай, барууун мутартаа эрднийн дүвааз, зүүндээ элдэв эрднээр бөөлжигч хулгана барьсан, хэвтэж буй арслангийн дээр хагас завилан суусан, амнаас нь эрднийн хур бууж хоосон ядуусын зовлонг арилгах, элдэв үнэт эрднийн чимэг биедээ зүүсэн байдлаар ертөнцийн хойд зүгт эд агуурсын санг хариуцсан найман түшмэлийн хамтаар оршино.
Бумбыг шүтээн болгон залсан хүмүүний хийх зүйлс:
Намсрай сахиусанд юу санасан хүсэл номын ёсоор бүтэхийг залбиран УМ ВЭ ШАРВА НАЕЭ СУХА гэж сайтар сүсэглэн, хамаг амьтан ядуугийн зовлонгоос гэтэлж жаргалын шалтгаан лугаа учрах болтугай хэмээн сэтгэлийг үүсгэж эл тарнийг олон тоотойгоор өдөр бүр урьж уншигтун. Бумбандаа өдөр бүр цай сүү, хоол ундныхаа тахил дээж, зул зэргийг өргөж байвал зохилтой. Намсрай болон Намсрайн бумба тахиж буй хүмүүн хар малгай, хар хувцас, үхэгсдийн хувцас үл өмсөх, хар морь унах хийгээд хар дэвсгэрт үл шүтэх, морь, илжигний мах үл идэх, бэлэвсэн эмийн идээг үл идэх, цуурч, эмтэрсэн аяга, сав үл хэрэглэх болой.
Бумбыг хэрхэн залж байрлуулах вэ:
Гонгор, Намсрайн бумбыг шүтээн болгож залахдаа дотор талыг нь сайтар цэвэрлэж ариутгасан хайрцаг, авдар, гүнгэрваа зэрэг битүү саванд будаагаар нар зөв эргэсэн юндэн буюу нар зөв эргэсэн хас тэмдэг хийж түүний дээр хөдөлгөөнгүй, хазгай бус, нүүрэн талыг бурхдыг залах лугаа адилаар зөв хандуулж хүний нүднээс далд, даллаганы сумны хамтаар зална. Бумбыг таван өнгийн хадаг болон дан хадгаар нар зөв эргүүлэн өлгийдөж залж болох ба хадгаар дээгүүр нь бүтээж болно. Бумбаа цэвэр цэмцгэр зална.
Гонгорын сан бумбаны тухай
Есөн хүслийн учрал, зуны их далай, шинийн саран мэт арвижин дэлгэрэх хүслийг хангагч чандмань эрдэнийн сан бумбыг залж хадгалсан хийд орон, гэр байшинд бурханы шашин өнө удаан орших, дээдсийн нас, өлмий батжих, мэргэн, ариун, сайн гурван зохиол үйлс арван зүгт дэлгэрэх, олон амьтны үгүйрэл хоосролын зовлон арилах, өвчин зовлонгүй, нас буян, цог учрал, эрх сүр, хийморь золбоо, шашин төрийн үйл дээш дээш арвижин гурван ертөнцийн тэнгэр, лус, хүмүүний идээ ундаа, эд таваар, төгс эдлэл бүхэн хурах шалтгаан бүрдэх бөгөөд энэ хойтын сайн бүхэн шамдалгүй аяндаа бүтнэ. Зүг нь зүүн урд зүгт орших болой.
Арван зүгийн гурван цагийн хамаг бурхдын нигүүлсэхүйн эрдмийг нэг дор эрхшээгч Аръяабал, түүний хувилгаан дүр Цагаан Гомбо буюу Гонгор нь нэг нүүртэй, зургаан мутартай, хоёр өлмийт, баруун талын дээд мутартаа чандмань эрдэнэ, дунд мутартаа үгүйрэл ядуурлыг үндсээр нь тасдагч тонгорог барьсан, доод мутартаа дамар барьсан, зүүн талын эхний мутарт эрдэнийн гавал бумба, удаахь мутартаа эрхэнд хураагч гурван үзүүрт, гурав дахь мутарт муу заяанаас татагч гох дэгээг тус тус барьсан, тэнгэрийн эдлэлээр бүтсэн сайн хувцсыг соёрхсон, тэргүүн, хоолой, чихэндээ эрдэнийн чимэгтэй, энэрлийн их сан, үгээгүйн зовлонг арилгагч эрдэмт, эрдэнэсийн их эзэн болой.
Бумбыг шүтээн болгон залсан хүмүүний хийх зүйлс:
Гонгор бурханд хүслээ хэлэн залбирч даатгаад хамаг амьтны тус тулд УМ ГҮРҮ МАХА ГАЛА ХАРИНИ СИДИ ЗА тарнийг олон тоотойгоор урьж унших болой. Бумбандаа өдөр бүрийн цай сүү, хоол ундныхаа дээж, зул хүж зэргийг тахил болгон өргөж байх нь сайн болно. Гонгор нь энэрлийг эрхшээгч их нигүүлсэхүйн эрхт сахиус мөн тул түүнд шүтэж эд баялгийг олооч нь ядарсныг тэтгэх, зовсныг энэрэгч, аль чадахаараа өглөгт хичээгч зэргээр бусдын тулд бодь сэтгэлийг үүсгэн буян үйлдэгч байвал нэн сайн. Үл мэдэх, үл сүсэглэхийн гэмийг тэвчвэл зохилтой.
Бумбыг хэрхэн залж байрлуулах вэ:
Гонгор, Намсрайн бумбыг шүтээн болгож залахдаа дотор талыг нь сайтар цэвэрлэж ариутгасан хайрцаг, авдар, гүнгэрваа зэрэг битүү саванд будаагаар нар зөв эргэсэн юндэн буюу нар зөв эргэсэн хас тэмдэг хийж түүний дээр хөдөлгөөнгүй, хазгай бус, нүүрэн талыг бурхдыг залах лугаа адилаар зөв хандуулж хүний нүднээс далд, даллаганы сумны хамтаар зална. Бумбыг таван өнгийн хадаг болон дан хадгаар нар зөв эргүүлэн өлгийдөж залж болох ба хадгаар дээгүүр нь бүтээж болно. Бумбаа цэвэр цэмцгэр зална.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна