Сумогийн дэвжээнээ 70 дахь ёкозуна төрлөө


Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын аки башё өндөрлөж, озэки Харумафүжи Д.Бямбадорж макүүчи зиндаанд дөрөв дэх түрүүгээ авлаа. Башёгийн эхний өдрөөс эхлэн 100 хувийн амжилтаар тэргүүлж байсан озэки сүүлийн өдөр их аварга Хакухо М.Даваажаргалтай учраа тааран барилдаж, шитатэнагэ мэхээр яллаа. Өнөө цагийн сумогийн өнгө төрхийг тодорхойлж буй Монголын хоёр сумочийн барилдаан дэндүү өрсөлдөөнтэй болж, Харумафүжи ялснаар 15-0 гэсэн амжилтаар башёгийн түрүү бөхөөр тодорлоо. Өнгөрсөн долдугаар сарын нагоя башёд мөн 15-0 гэсэн амжилт үзүүлж, түрүүлсэн озэки ийнхүү ирэх арваннэгдүгээр сарын башёд ёкозуна цолтой барилдах болж байна. Ийнхүү арлын орны сумо бөхийн дэвжээнээ Монголын гурав дахь ёзозуна төрөх нь тодорхой болж байгаа юм. Долдугаар сарын нагоя башё өндөрлөсний дараа Сумогийн холбооны дэргэхэд Ёкозунагийн зөвлөл хуралдаж, Харумафүжи Д.Бямбадорж аки башёд түрүүлэх, түрүүлэхгүй байсан ч түрүүлэх хэмжээнд өрсөлдөж, 13 ба түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозуна цол хүртээх болзол тавьсан юм. Гэхдээ башёгийн явцад Баруто, Котоошю, Котошогикү нарын озэки гэмтлийн улмаас башёг орхисон тул болзолт 13 давааг 14 болгон ахиулсан. Харумафүжи Д.Бямбадорж башёгийн эхний өдрөөс л урамтай, уран, дайчин барилдаан үзүүлж, 14 дэх өдөр нутгийн бөх, озэки Какурюү М.Анандыг давснаар ёкозуна цолны болзол хангасан билээ. Харин өнөөдөр буюу башёгийн сүүлийн өдөр их аварга Хакухо М.Даваажаргалыг давж, Японы Эзэн хааны цомыг дөрөв дэх удаагаа хүртлээ. Аваргыг давж дэвжээнээс буухад нь хамгийн түрүүнд түүний харьяалагддаг Исэгахама дэвжээний сумоч Аминишики баяр хүргэж буй нь харагдав.
Наран орны үндэсний спортын дэвжээг эзэгнэн, сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржоос хойш ийнхүү Монгол Улсаас гурав дахь ёкозуна төрлөө. 68 дахь ёкозуна Асашёорюү, 69 дэх ёкозуна Хакухо, 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж...
Макүүчи зиндаанд зодоглосон Монголын бусад сумочдын тухайд их аварга Хакухо М.Даваажаргал 13-2, озэки Какурюү М.Ананд 11-4, Кёкүтэнхо Н.Цэвэгням 10-5, Токитэнкү А.Хүчитбаатар 6-9, Шотэнро Д.Нямсүрэн 6-9 гэсэн амжилтаар аки башёг өндөрлүүлэв.
Аки башёгийн түрүү бөх Харумафүжигийн барилдааны дүнг танилцуулъя.
Эхний өдөр: Аойяма /ёрикири/
2 дахь өдөр: Аран /ёрикири/
3 дахь өдөр: Шохозан /ёрикири/
4 дэх өдөр: Кайсэй /уватэдашинагэ/
5 дахь өдөр: Точиношин /ёрикири/
6 дахь өдөр: Хомашо /хатакикоми/
7 дахь өдөр: Гагамару /шитатэнагэ/
8 дахь өдөр: Мёогирюү /күбинагэ/
9 дэх өдөр: Тоёоношима /сотогакэ/
10 дахь өдөр: Такаяасү /шитатэнагэ/
11 дэх өдөр: Окиноуми /уватэнагэ/
12 дахь өдөр: Гоэйдо /цүкитаоши/
13 дахь өдөр: Кисэносато /ёрикири/
14 дэх өдөр: Какурюү /ёрикири/
15 дахь өдөр: Хакухо /шитатэнагэ/
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
139.5.216.38
Балтын тэнгэс
Reply