Улсын гарьд Д.Рагчаа: Хүч бололцоогоо дайчлан барилдсан ч залуу хүнийг дийлсэнгүй


Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн баяр наадамд амжилттай барилдаж үзүүрлэсэн Архангай аймгийн Булган сумын харьяат “Бөх билэгт” дэвжээ, “Макс” группын бөх Монгол Улсын гарьд Дамбийн Рагчаатай ярилцлаа.
-Таныг Монгол Улсын заан байтугай цолонд хүрэх бөх хэмээн ахмад бөхчүүд, бөх сонирхогчид үнэлдэг байсан. Үүнийг баталж цолоо ахиулсанд баяр хүргэе?
-Баярлалаа, наадамчин олныхоо итгэлийг эвдчихгүйг л хичээж, аль болох сайхан барилдахыг эрмэлздэг. Олны хайр хүндэтгэлийг хүлээж, итгэлийг нь дааж явна гэдэг маш том үүрэг хариуцлага юм байна гэдгийг миний бие өнөөдөр урьд урьдынхаасаа ч илүүтэй мэдэрч байна.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд амжилт гаргасан бөхчүүдээ хүлээн авч цол хэргэм гардууллаа. Өөрийн тань хувьд өнгөрсөн жил дэд хурандаа болсон. Өнөө жил цол нэмсэн үү?
-Тийм ээ, өнгөрсөн жил дэд хурандаа болсон. Би чинь хоёр жилийн өмнө Цагдаагийн академийг эрхзүйч мэргэжлээр төгссөн шүү дээ. Одоо нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар бэлтгэл офицероор ажиллаж байна даа.
-Багадаа хэр ноцолддог байв. “Их шавь” дээд сургуульд суралцсан бил үү?
-Эрэгтэй хүүхэд болгон л багаасаа ноцолдож өсдөг. Би энэ жишгийг тойроогүй. Миний хувьд Архангай нутгийнхаа Буян багшаар удирдуулсан бөхийн дугуйланд хүүхэд байхаасаа хичээллэсэн. Тэгээд хүүхдийн барилдаанд үзүүрлэж, мөнгөн медаль хүртсэн. Энэ үеэс л бөхөд хорхойсч эхэлсэн дээ. Оюутан болоод дархан аварга Ж.Мөнхбат аваргын үүсгэн байгуулсан “Их шавь” дээд сургуульд суралцсан. Сургууль маань надад их зүйл өгсөн буянтай сайхан газар. Энд миний бие олон сайхан хүнтэй учирсан даа. Ханьтайгаа ч бас учирсан шүү. Намайг чинь Монгол Улсын дархан аварга, хөдөлмөрийн баатар Дашдоржийн Цэрэнтогтохын хүргэн гэдгийг хүмүүс мэдэх байх аа. Гэргийг маань Урансүрэн гэдэг. Бид “Их шавь” сургуулийн нэг ангийн хүүхдүүд.
-Анх хэдэн оноос төрийнхөө их баяр наадамд барилдаж эхэлсэн бэ?
-Төрийнхөө их баяр наадамд 1998 оноос хойш 14 дэх жилдээ барилдаж байна. 2001 онд улсын цолонд хүрч байлаа. Хориод жил хөлс хүчээ гарган хөдөлмөрлөсний үр шим гарсан. Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадмаар Монгол Улсын гарьд хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэндээ их баяртай байна. Бэлтгэлээ сайхан базаасны хүчинд цол ахисан. Олон жил ноцолдсоны үр шим гарсан.
-Та Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор буюу 2006 онд заан цол хүртсэн. Үүнээс хойш зургаан жилийн дараа Монгол Улсын гарьд цолонд хүрлээ шүү дээ?
-Тийм ээ, багагүй хугацаа өнгөрчихөж. Ер нь үндэсний бөх бол спортын хүнд төрөлд орно. Тэсвэр тэвчээр шалгасан, маш их хөдөлмөрлөхийг шаарддаг спорт. Тэгээд ч жингийн асар их ялгаатай байдаг болохоор хүчтэнүүдийн чанар чансааг жинхэнэ ёсоор нь сорьдог.
-Түрүү үзүүр булаацалдсан мөчөө эргэн санавал?
-Монгол Улсын дархан аварга Д.Цэрэнтогтох, дархан аварга Ж.Мөнхбат, даян аварга Г.Өсөхбаяр зэрэг бөхчүүд зөвлөгөө, зөвлөмж өгсөн. Байгаа бүхий л нөөц бололцоогоо гаргаж барилдсан. Би ер нь хэнтэй ч сайхан барилдчихъя л гэж боддог. Үнэхээр хүчтэй, сайхан залуутай үзүүр түрүү булаацалдсан. Гэвч дийлсэнүй. Үзүүр түрүүнд үлдэж, наадамчин олноо баярлуулсандаа сэтгэл таатай байна.
-Та өнөө жил наадмын бэлтгэлээ хаана хийсэн вэ?
-Цагаан хөтөлд “Монгол номадик” гээд жуулчны баазад базаасан. Хадам аав, дархан аварга Цэрэнтогтохоор удирдуулж, улсын заан Б.Сайнбаяр, улсын начин До.Ганбат зэрэг хэдэн залуустай хамт бэлтгэлд гарсан. Энэ жилийн хувьд бэлтгэл хийхэд цаг агаар сэрүүхэн, бороо хуртай, ер нь л таатай сайхан байлаа. Наадмын бэлтгэлээ 25 хоногийн дотор хийсэн. Бэлтгэл ерөнхийдөө хангагдсан байсан.
-Барилдахын өмнө сэтгэлзүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?
-Олон жил барилдаад ирэхээр сандрал догдлол гайгүй болчихдог юм байна. Одоо бол барилдахын өмнө сандрахаа бараг больсон. Сэтгэлээ төвлөрүүлж, мэддэг чаддаг бүхнээ гаргаж, наадамчин олноо баярлуулсан сайхан барилдаан үзүүлэхийг л эрмэлздэг. Энэ жил үзүүр түрүүнд барилдахдаа ч гэсэн ийм л бодолтой гарсан.
-Сүүлийн жилүүдэд санаанд оромгүй барилдаанууд гардаг болсон. Сая л гэхэд монгол үндэсний бөхийн түүхэнд анх удаа аймгийн цолтой бөх түрүүллээ. Монгол бөхийн нэгэн үе гараад ирлээ гээд байгаа. Үүнд та ямар бодолтой байгаа вэ?
-Хаа сайгүй л соёл боловсрол, хөгжлийн асуудал яригдах боллоо. Монголчууд дэлхий нийтийн хөгжлөөс хоцроод байх онцын бэрхшээлгүй болсон гэж хэлж болно. Үүнийг дагаад монгол үндэсний бөх маань ч өдрөөс өдөрт хөгжиж байна. Бөхчүүд ч боловсрол, мэдлэгийг чухалчилдаг болсон. Их хуралд ч тэр, ер нь Монголын оюун санааны амьдралд бөхчүүд түрэн орж ирж байна. Нэг мэхэнд дахин дахин унадаг бөх гэж одоо байхгүй. Тиймээс “дархан мэх”, “босоо аварга” гэх мэт ойлголтууд үндсэндээ нуран унаж байх шиг.
-Таныг монгол бөхийн энэ цагийн хүчтэнүүдийн өнгийг тодорхойлж яваа бөхчүүдийн нэг гэхэд маргах хүн гарахгүй л байх?
-Яахав бөхийн буянаар түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээгээд сайхан л байна. Хамгийн гол нь тэднийхээ итгэлийг хөсөрдүүлэхгүй л байх хэрэгтэй. Монгол үндэсний бөхийнхөө дэг жаяг, хэв намба, ёс уламжлал гээд олон сайхан зүйлийг шороотой хутгачихгүй л юмсан гэж хүсэж явна. Өмсгөл соёлоосоо эхлээд монгол үндэсний бөхөд маань авах юм маш их. Он цагийн шалгуурыг гэтлээд өнөөг хүрсэн юм чинь арга ч үгүй байх.
-Одоо хоёр гурван ч даншиг наадам байгаа. Тэдгээрт очиж барилдах уу, эсвэл амрах уу?
-Өө яахав, тэгээд амралт ачааллаа зохицуулаад, барилдаад явна даа. Энд тэндхийн даншиг наадмуудад очиж ноцолдохыг бодно.
-Хүчтэний өлгий хангай нутагтаа очно биз дээ?
-Нутаг орноороо очилгүй яахав. Нутгийн ард түмэн маань харж байгаа байх. Түүнээс дутахгүй төрж өссөн нутаг ус, энгэр бэлд нь тоглож торнисон уул хайрхад маань нутгийн хүүгээ хүлээж байгаа биз. Хүрээд очиход нутаг ус, хүн зон маань өндөлзөөд л тосдог юм.
-Та удам залгах хүүтэй хүн. Ер нь ингэхэд хүүгээ бөх болоосой гэж хүсдэг үү?
-Бөх хүн бүр л тэгж хүсдэг байлгүй дээ. Хүү маань одоо арван хэд л хүрч байна. Мэдээж бөхчүүдийн дунд өсөж хүмүүжсэн юм чинь монгол үндэсний бөхдөө элэгтэй байх нь мэдээж.
-Архангай аймгийн нутгийн зөвлөлөөс танд шагнал урамшуулал өгсөн гэсэн. Шагналын хур бууж байна уу?
-Архангай аймгийн нутгийн зөвлөлийнхөн маань автомашин бэлэглэсэн. Хууль зүйн сайд хоёр өрөө байр өгсөн. Харин баяр наадмын комисс мөнгөн урамшуулал гардуулж баяр хүргэсэн. Ер нь намайг дэмждэг, монгол үндэсний бөхдөө хайртай хүн бүр надад талархал илэрхийлсэн. Тэдний маань чин сэтгэлийн мэндчилгээ ч том шагнал болдог.
-Цаашид олон жил сайхан барилдаарай. Хүссэн зорьсондоо хүрээрэй.
-Баярлалаа, ерөөл бат орших болтугай. Бөхөд хайртай монгол түмнийхээ итгэлийг дааж, цаашид улам сайн барилдахыг хичээнэ. Намайг дэмжиж сэтгэл зүрхээрээ хамт байсан монгол түмэндээ, нутгийн зон олондоо, салбар байгууллагынхаа хамт олонд талархсанаа илэрхийлье. Тэр дундаа Цагдаагийн байгууллагынхандаа танай сониноор дамжуулан мэнд хүргэж, ажлын амжилт хүсье.
Эх сурвалж www.undesniibukh.mn
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна