Адууны догололт


Адууны хөл нэгээр буюу хэд хэдээрээ нэгэн зэрэг гэнэтхэн буюу аажмаар доголох явдал илэрдэг. Доголох өвчний үед ихэнхдээ адууны хөл өвдөх ба маш ховор тохиолдолд шөрмөс татах зэрэг механик гэмтэлээс үүсдэг. Догололт нь гэмтэл, халдвар, туурайн цооролт болон бусад тодорхой өвчний улмаас үүсдэг. Хөл тавилтын дутагдалтай болон хөгшин буюу хэт ачаалласан морь доголох нь элбэг байдаг. Түүнчлэн туурайг тааруухан арчилсан, муу тахалсан зэргээс догололт үүсэх явдал гарна. Тэр даруйдаа онош тавихад бэрхтэй ба зарим үед рентген буюу хэт авианы тусламжтайгаар шинжилгээ хийлгэх шаардлагатай. Түүнчлэн өвчин намдаах эм өгч мал эмнэлгийн шинжилгээ хийдэг. Орчин үед хөгжилтэй орнуудад туурайнд цөмийн технилоги ашиглаг шинжилгээ хийж онош тавьдаг болжээ.
Туурайн догололт
Олон тохиолдолд туурайны гэмтлийн улмаас адуу доголдог. Туурай цоорсоны улмаас маш их өвчин дагуулна. Туурайг арчлахдаа алдаа гаргах, туурай эвдэрч гэмтэх, тахлах үед хадаас шаасан зэргээс үүдэж туурай цоордог. Энэ үед туурайнд боолт хийж халдвараас сэргийлнэ. Туурайг байнга цэвэрлэж ариун цэвэр сахиагүйгээс үрэвсэж бээх явдал гарна. Энэ тохиолдолд үрэвслийн эсрэг антибиотик хэрэглэж туурайг цэвэр хуурай байлгах шаардлагатай. Туурайны ул хананд үрэгдэж нимгэрэх явдал үүсэх нь гол төлөв туурай хавтгай нимгэн ултайгаа болдог. Тахыг муу тавьсан болон хатуу газраар явах нь өвдөлт үүсгэж улмаар морийг доголуулдаг. Түүнчлэн морины явж байгаа газрын гадаргуу солигдосноос урд хөлийн туурайнд өвчлөл үүсдэг. Эхлээд морь бүдэрч байснаа улмаар доголж энэ нь улам нэмэгдэх хандлагатай байдаг. оношлогооны мэдээ алдуулалт болон рентгений тусламжтайгаар уг өвчний оношыг тодорхойлно. Уг өвчнийг эмчилгээний зориулалттай тахлалт, мэс засал, эмийн зэрэг янз бүрийн аргаар эмчилдэг. Өвчин даамжирвал адуу ажиллах чадваргүй болно.
Туурайны үрэвсэл
Туурайны ялтас үрэвсэж туурайн дах цусны эргэлтийн тэнцвэр алдагдсанаас үүсдэг энэ өвчин адуунд олонтаа тохиолддог.Туурайны үрэвсэл илүүдэл жин ( бага тэжээдэг морийг хавар бэлчээрт гаргасан) болон буруу тэжээсний улмаас хордох үед үүсдэг байна. Зарим моринд удаан хугацааны хүнд аялалын улмаас уг өвчин тохиолддог.Энэ тохиолдолд адуу хөдөлж Явах чадваргүй ба хэрвээ хэвтэх : ломжгүй бол энэ өвчний үед туурайн үрэвсэл үүссэн гэдгийг мэдэгдэхээр зогсдог. Өөрөөр хэлбэл адуу хойд хөл дээрээ биеийн жингийнхээ аль болох илүү хэсгийг төвлөрүүлэхийг оролдон зогсоно. Туурайг барьж үзвэл мэдэгдэхүйц халуун байх ба цусны эргэлт түргэссэнийг мэдэж болно. Туурайны үрэвсэлийн хурц үед адуунд өвчин намдаах эм өгөхийн зэрэгцээ тэжээлийг багасгана. Мөн урд хөл дээр ирэх ачааллыг багасгахын тулд зогсоолд нь элс дэвсэж өгнө. Хиймэл эд таханд нь наасан эмчилгээний тах туурайг хамгаалж өвчнийг хөнгөрүүлдэг. Гэсэн ч туурай эвдэрч, ул нь унавал морийг аврах аргагүй.
Туурайны үе үрэвсэх
Энэ өвчний шалтгаан одоо болтол тодорхойгүй байна. Мэдэгдэлгүй байсаар аажмаар адууны хөл доголж эхэлнэ. Рентген зураг болон бусад бүх хүчин зүйлийг илрүүлсэний үндсэн дээр онош тавьж өгдөг. Эмчилгээний тах болон өвчин намдаах эмээр эмчилнэ. Сүүлийн үеийн шингэнд халдвар үүссэнээс энэ өвчний тархалт нэмэгджээ.
Догололтыг хянах хуудас
Хэрвээ таны морины туурайнд өвчлөл үүсэхэд сэтгэл зовниж байгаа бол дарах арга хэмжээг авна.
-Туурай бүлээн эсэхийг гараараа барьж үз. Дулааныг зэрэгцээ байгаа туурайтай харьцуулна.
-Морийг тэгш газраар хатируулна. Өвчтэй урд хөл газар хүрэхэд адуу толгойгоо гэдийлгэх ба доголсон хойд хөлийн туурай газар хүрэхэд толгойгоо бөхийлгөдөг.
-Хэрвээ туурайны шархираат үрэвсэл үүссэн гэж сэжиглэж байгаа бол өвдсөн хөлийн зөөлөн хөрсөн дээр тавьж нэн даруй эмч дуудна.
Булчин задрах ба адуу хөдлөх чадвараа алдах
Өндөр ажиллах чадвартай амьтад түүний дотор адуу булчин задрах өвчнөөр өвддөг. Энэ тохиолдолд юуны түрүүн булчин шөрмөс тасрах буюу сунах зэрэг эмчлэхэд бэрхшээлтэй өвчнүүдийг авч үзнэ. Адуу хангалттай амрах болон физик эмчилгээ хийхэд уг өвчнийг анагааж болно гэсэн нааштай онош тавьдаг. Үүнээс гадна гунигтай үр дүнд хүргэдэг бүх биеийн булчин задрах өвчин тохиолдож болно. Хэт ачаалалтай адуу түр зуур амрах үед тэжээлийг нь багасгаагүй буюу хоол тэжээлийн орц болон дасгал сургуулилтад алдаа гарсаны улмаас уг өвчин үүсдэг байна. Энэ өвчний үед адуу бүрэн хөдөлгөөнгүй болох ба эргэх ч чадваргүй болдог. Өвчний хүнд хэлбэрийн үед булчин өвдөж халуун нь нэмэгдэн хөлрөх ба шээс нь бараан өнгөтэй байна. Өвчнийг өвчин намдаахын тулд эм өгөх, түлхэж хөдөлгөн булчинг амсхийлгэх ба адууг тайван байлгавал зохино.
Холбоос ба шөрмөс
Холбоос нь ясыг холбодог бол шөрмөс нь булчинг ястай холбодог. Эдгээр эдийг эмчлэхэд нэн төвөгтэй. Нугалах шөрмөс өвчлөх нь түгээмэл үзэгдэл ба эмчилгээ нь олон сараар үргэлжилнэ. Хэт авианы багажны тусламжтайгаар шөрмөсний гэмтлийг нарийн тогтоодог. Холбоос хэт сунасан тохиолдолд зөөлөн дэглэмээр ажиллуулж, хүйтэн ороолт боолт хийхийн зэрэгцээ өвчин намдаах эм өгнө. Шөрмөс холбоосны архаг I өвчнийг эмчлэхийн тулд нүүрс ус агуулсан хиймэл мяндасаар орлуулах ажилбар болон хэт авианы ба лазерын эмчилгээ хийдэг. Холбоос бүрэн тасарсан тохиолдлыг бараг эмчлэх боломжгүй.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
-Адууг байнга тахална.
-Тэжээлийн орц нь тэнцвэртэй байна.
-Мэргэжилтэний зөвлөгөөг ав
-Хатуу газар явахаас зайлсхий. Газрын муу хэсгээс түргэн гарах хэрэгтэй.
-Хэрвээ адууны хөл туурай бохирдсон бол угаажцэвэрлэнэ.
-Туурайг өдөр бүр цэвэрлэж бай.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.126.88.213
Хэрэгтэй мэдээлэл бна
Reply