Аймгийн Алдарт уяач Л.Ганбат:”Төвийн бүсийн даншигт унаган үрээ айрагдахад л хамгийн их баярласан”


-Ганбат Алдарт аль нутгийн хүн бэ?
- Уг гарал бол Булган аймгийн Хангал сум. Манай аав Лувсансамбуу сум нэгдлийн адуу олон жил малласан хүн. Адуучин аавын хүү морь малнаас хол байна гэж юу байхав. 1978 оноос хойш тасралтгүй морь мал уяж байна даа. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд аймаг сумдын наадмаас 20 гаруй түрүү, 30-аад айраг хүртсэн байдаг юм. Энэ амжилтаараа 2007 онд Орхон аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн.
-Адуучин аавын хүү нэгдлийн сүргээс сорчилж уяна биз?
-Манай аав Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдлийн адуучнаар 15-16 жил ажилласан. Мэдээж аль гайгүй давхичаар адууг нь сорчилу уяна. Сүүлд нас нь яваад залуучуудад адуу өгөхдөө ганц нэг адуу авч үлдсэн байсан юм. Түүнийх нь үр төлөөр манайхан наадаж байна даа.
-Алдарт эхээс хэдүүлээ вэ?
-Есүүлээ.
-Хэд нь морь мал уяж байна даа?
-Таван хүүгийнх нь дөрөв нь адуу мал уядаг. Яахав алдар цолонд хүрээд сүйд болоогүй ч бүгд л хурдан морь сонирхоно. Хийморио сэргээгээд уралдуулчихна. Бас болоогүй ээ сум орон нутагтаа ганц нэг айраг түрүү аваад л байдаг юм.
-Анхны айраг түрүү хүртсэн наадам цээжний мухарт баярын нулимстай хадгалаастай байдаг биз?
-1984 онд цэргээс халагдаж ирээд гурван жилийн дараа Эрдэнэт хотынхоо наадмаас хамгийн анхны түрүүгээ авч байлаа. Ааваараа заалгаж уясан хул азарга маань түрүүлж хөл газар хүрэхгүй баярлаж билээ. Анхны түрүүгээ азаргаар авч байсан болоод ч тэрүү азарга гайгүй давхиад байх шиг санагддаг байсан. Харин сүүлийн гурван жил Эрдэнэт хотын наадамд даага тасралтгүй айрагдуулж байна. Бага нас гэдгээр нь хүмүүс нэг их ойшоодоггүй ч хамгийн эмзэг нарийн уяатай амьтан шүү дээ. Би уралдуулах даагаа өвөл нэг сараас эхлээд тэжээчихдэг юм. Адуу тураад ирэхээр өрөвдөөд уяж чаддаггүй хүн байгаа юм. Ямар сайндаа л МУ-ын Алдарт уяач Пүрэвжал гуай “Ганаа чи морь уяж чадахгүй хүн. Чам шиг зөөлөн сэтгэлтэй хүн хайрлаад уяж чаддаггүй юм” гэж байхав.
-Эрдэнэтийн адуу сайжирсан гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Бага насны уралдаан ширүүн болно биз?
-Өө тэгэлгүй яахав.Манай Эрдэнэт чинь газар газраас цугласан олон үндэстэн байдаг. Адуу нь ч гэсэн газар газрын хурдтай холилдсон. Сүүлийн үед Эрдэнэтэд айраг, түрүү авахад их чанга болсон байна. Бага адуунууд түрэн гарч ирж байна. Харин миний хувьд хүнээс адуу авч байгаагүй. Унаган адуугаараа уралдсаар байгаад аймгийн Алдарт уяач болсон. Үүгээрээ их бахархаж явдаг юм. 2010 оны Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жил, төвийн бүсийн даншиг наадамд миний халзан соёолон айрагдахад үнэхээр их баярласан. Газар газрын цуутай хурдууд ирчихээд байхад унаган адуу айрагдах юутай ч зүйрлэшгүй бахдал юм билээ. Халзан үрээний эцэг нь Жаргалант угшилтай, харин эх нь манай унаган гүү байсан юм.
-Уяачийн жаргал омогшлыг мэдрүүлсэн халзан үрээнийхээ талаар дэлгэрэнгүй яриач?
-Даагандаа анх сумынхаа наадамд түрүүлээд, Эрдэнэт хотын наадамд айрагдаад, уяачдын холбооны 10 жилийн ойгоор аман хүзүүдсэн. Халзан үрээний ганц гэм нь хадуурдаг. Намайг их олон удаа шатаасан даа./инээв/Өвлийн тойргийн уралдаанд түрүүлж байгаад хадуурч нэг шатаасан. Дараа нь Өсөхбаяр зааны наадамд түрүүлж байгаад үзэгчид рүү орж аман хүзүүдэн бас нэг шатаасан. /инээв/Гэсэн хэдий ч олон удаа баярлуулсан хурдан буян байгаа юм. Одоо 12-той, энэ жилийн хувьд уягдаагүй, хөлийг нь хатгаад тавьчихсан байгаа.
-Дээдсийн буян тэтгэж, хурдан хүлгүүд тань өнө мөнх хурдлах болтугай.
-Баярлалаа. Та бүхнийг ч гэсэн морины босоо цагаан хийморь ивээж явах болтугай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
6 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
8 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
9 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна