Төрийн их хүлгэдийн түрүүчийг заллаа


Төрийн их хүлгэдийн түрүүч монгол түмний морины их шүтээнээ заларлаа. Ардын хувьсгал ялснаас хойшхи он жилүүдэд төрийн наадамд дөрөв буюу түүнээс дээш удаа түрүүлсэн дөрвөн азарга, гурав буюу түүнээс дээш түрүүлсэн дөрвөн их морийг хөшөө болгон мөнхлөх ажлыг “Арвагар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн санаачилж, ШУТИС-ийн багш Ц.Мөнхмандах загварыг гарган, уран барималч СТА Г.Энхтөр захиралтай “Хулсан чавх” компани гүйцэтгэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Морьтон монголчуудын бахархал омогшил болсон төрийн их хүлгэдийг залах ёслол тодорхой шалтгааны улмаас хойшилсоор өнөөдрийг хүрсэн ч Манлай уяач М.Данзаннямын хүрэн буюу Ажнай хүрэн, Б.Наранхүүгийн шарга буюу Амгалан төрийн ажнай шарга азарганууд газар газрын хурд чуулсан их шүтээнээ заларлаа. Торгон ирэн дүүхэлзэн салхи сөрөн зогсоо шарга азарганы хөшөөг МУ-ын Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун, харин хүрэн азарганы хөшөөг Арвагар хээр холбооны дэд тэргүүн Б.Баянмөнх, Аймгийн алдарт уяач Г.Ариунболд нар ивээн тэтгэн бүтээлгэсэн аж. Хараа булааж хийморь сэргээсэн төрийн их хүлгэдийн дараа дараагийн хөшөөд тун удахгүй их шүтээнээ залрахын ерөөлийг өргөхийн сацуу дээрх хоёр азарганы талаар товч өгүүлсүү.
Ажнай хүрэн
Төв аймгийн Баянцагаан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Мөнхийн Данзаннямын төрийнхөө их баяр наадамд дөрвөнтөө түрүүлж /1980, 1986, 1988, 1989 оны наадмуудад/ 1985 онд айргийн гуравт хурдалсан “Ажнай хүрэн” азарганы хөшөө монгол түмний морины их шүтээнд сүндэрлэх эрхтэй болжээ. Монгол төрийн наадамд гурван үеэрээ морь айрагдуулсан удам дамжсан уяачдын гэр бүлийн бахархалт хүлгийн хөшөөг бүтээхэд Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул аймгийн Алдарт уяач Г.Ариунболд гурван сая төгрөгийн хандив өргөжээ.
Амгалан төрийн ажнай шарга
Энэ цагийн амьд домог болсон Амгалан төрийн ажнай шарга хөшөөнд мөнхрөх дөрвөн азарганы нэг нь. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны унаган хүлэг төрийнхөө их баяр наадамд зургаантаа түрүүлж /2000, 2002, 2004, 2007, 2008, 2009 онуудад/ хоёронтоо айрагдан /2001,2003 онуудад/ шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, бүсийн наадамд дөрөв түрүүлж, хоёр айрагдсан “Амгалан төрийн ажнай шарга” азарга мориндоо хайртай монгол түмний шүтээн хүлэг билээ. Эзнээ алдарт хүргэсэн эрэмгий хүлгийнхээ хөшөөг Э.Эрдэнэчулуун Тод манлай өөрөө ивээн тэтгэн хийлгэж байгаа аж.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна