Аймгийн алдарт уяач С.Хишгээ: Миний адуу хаана ч хэний ч хүлэгтэй уралдах чадвартай адуу


- Таныг Эрдэнэтийн адуу сайжрах үндсийг тавьсан гэлцэх юм билээ. Ер нь хэдий үеэс эхэлсэн бэ?
- Би чинь Алтанбулагийн ХАА-н техникум, ХАА-н дээд сургуулийг мал зүйч мэргэжлээр төгссөн хүн. Сургууль төгсөөд Сэлэнгэ аймагт ажиллаж байхдаа хил дагуух Орос, Буриадын адууг хараад монгол адуутай цус сэлбэвэл сайхан биетэй хурдан адуу гаргаж болох юм гэдэг анх орж ирсэн юм.
Жаргалантын морин завод, морин тойруулгын адуунууд ид хурдан байсан үе л дээ. Тэгж байгаад 1975 оноос үржил селекцийг сонирхон хурдны угшилтай адуу гаргаж авахаар зориг шулуудсан. Оросоос Будённы, Доно үйлдрийн азарга оруулж ирээд гарсан эрлийз үрээнүүдээ Булган, Эрдэнэт хотод үржүүлэх болсон юм. Ингэж л үржил селекцийн ажлын эхлэлийг тавьж байлаа.
-Тийнхүү гаргаж авсан шинэ монгол адууны үр төлөөс хаашаа хаашаа гаргасан бэ?
-Өө тэгэлгүй яахав. Найз нөхөддөө бэлэглэсэн. Зарим нэгийг нь зарж, сольж цус сэлбэсэн. Жишээлбэл Сэлэнгэ аймгийн Зүүнхараад хоёр азарга, таван гүү, Хөвсгөлд нэг азарга, хоёр гүү, Архангай, Хэнтий, Дорнод, Говь-Алтай, Өвөрхангай, Төв аймаг руу тав арваар нь зөндөө явуулсан даа. Эрдэнэт Булган хавиар бол их тараасан. Тэр хүмүүс цааш нь яаж хольж сольсон юм мэдэхгүй байна. Ер нь бол энэ хавиар миний адуу их тарсан шүү. Миний адууны хольцгүй адуу байхгүй гээд хэлчихвэл нэг их буруудахгүй байх.
-Энд тэнд очсон хэр давхиж байна. Сураг ажиг тавьж байх юм уу?
-Сүүлийн үед өөрийн уясан хүлэг хэр хурдлах бол гэхээсээ хүнд очсон морьд хаана яаж давхиж байна гэдгийг л сонирхдог болж дээ. Хурдан морь судлаач, сэтгүүлч Шарын Ганхуяг “Аранжин тоостой хүлгүүд” номондоо миний адууг “Хишгээ адуу” гэсэн нь үржил селекцийн ажлыг минь үнэлэн, цаашид адууныхаа чанарыг улам сайжруулах урам зориг өгсөн. Хамгийн сүүлд гэхэд л адуугаа Англи цустай сэлбэж анхныхаа төлийг аван ихэд урамшаад байгаа.
-Таны гаргаж авсан адууны онцлог давуу тал нь юу байна?
- Цэвэр монгол адууг бодвол арай товируун. Цэвэрхэн гоёмсог талдаа юмуу даа. Мөн ойрын зайнд илүү хурдална. Уналгаа эдэлгээ, уяа сойлгыг нь зөв тааруулбал хаана ч хэний ч хүлэгтэй уралдах чадвартай тийм л адуу даа.
-Таныг удам дамжсан уяач гэж сонссон. Уяаны эрдэмд хөтөлсөн хүн таны аав уу?
-Тэгэлгүй яахав. Багаасаа аавынхаа морь уяхыг харж уяаны арга ухаанд суралцаж байлаа. Хурдан моринд томдоод эхэлмэгц 1960 оноос бие даан уях болж 1961 онд Түшиг, Цагааннуур сумын наадамд их нас айрагдуулан, соёолон түрүүлгэж байлаа.
-Сайн багшийн шаггүй шавь байж?
-Аавынхаа захиас бүрийг дагасных биз дээ.Сүүлийн үед байгал цаг уур өөрчлөгдөн, уламжлалт уяаны арга барил өөрчлөгдөхийн хэрээр өөрөө өөртөө л багшлахаас өөргүй болж байна даа.
- Хэдий өөрчлөгдсөн ч гэсэн. Аавын тань сургааль, зөвлөгөө хэрэг болох үе байдаг л байлгүй?
- Аав минь “хурдан морины хөлийг нь л хайрлах хэрэгтэй. Сайхан ажнай хөл муудвал нисдэг байсан ч хэрэггүй болж байгаа юм” гэдэгсэн. Тиймээс одоо хүртэл морины хөлийг доголгох вий хэмээн болгоомжилж уяаны ажлын дараа ажуухан хөдөлгөдөг.
- Цаг хатуу үед уяа морьдоо хэрхэн дарга даамлуудын нүднээс аргалдаг байв даа?
- Тухайн үед нэг өрхөд хоёр толгой адуу л ноогддог байсан. Ийм байхад алийг нь уяж, алийг нь унах билээ. Адуугүй айлуудад гуйж тоолуулаад шагналд нь нэгийг нь өгнө. Тэр нь баригдвал хураалгадаг байлаа. Тэгээд л малчин хүний нэр дээр голдуу хурдан морио уядаг байсан даа.
-Монгол хүн монголоороо байх эрхгүй тэр цагийг бодвол одоо сайхан болж дээ. Магнай тэнийлгэсэн баяр наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Миний унаган хээр соёолонг зээ хүү Тэмүүжин маань уяад бид хоёр 2008 онд Булган аймагт болсон олимпийн аварга Н .Түвшинбаярын мялаалга наадамд очсон юм. Гэтэл яг гарахын өмнө нь зээ маань надаас зөрсөөр байгаад хөлс авчихлаа. Би дийлэлгүй “Энэ олон уяачдаас зовж байна. Намайг л ийм юм хийж байна гэнэ шүү дээ” гэлээ. Удсан ч үгүй Манлай уяач Д.Чулуунбат “өвгөн ноён ёстой нууц юмаа хийж байх шив дээ” гээд намайг цаашлуулахад нь “би биш хүү” гэлтэй биш “тиймээ” гэчихээд “хэлээгүй юу” гээд хүүгээ нудраад авлаа. Хүү ч “зүгээр, зүгээр түрүүлнэ” гэж байна. Гэтэл газар газраас хурд цугласан дуулиантай аваргын наадамд хээр соёолон маань түрүү магнайд хурдалсан. Ийм л сонин түүхтэй түрүүлж УАЗ-469 машинаар шагнуулан бид хоёр баярлаж билээ. Тэгэхэд л зээ хүүгээ их тоосон шүү.
-Удам залгасан шаггүй уяач төрөх нь ээ?
- Удам маань миний үед л уяачаар тасрахгүй болсон. Миний хүү аймгийн Алдарт уяач Х.Жаргалсайхан, хүргэн Л.Хишигсүрэн нар маань миний бий болгосон угшлыг үргэлжлүүлэн өсгөн уяа сойлго тааруулж байна. Мөн зээ хүү Тэмүүжин маань одооноос бие даан морь уяж байна. Ирэх жил дээд сургуулиа дүүргэх юм. Тэгээд л би нэг мөр амрах байх.
- Уяан дээр хагас зууныг үдсэн уяач олон сайхан хүлэгтэй байсан байлгүй. Онцлоод дурдвал?
- Тавь гаруй жил хийморьлог энэ амьтныг дагасных хол ойрын том жижиг олон ч наадмаас хишиг хүртсэн. 60-70-аад онд хүний нэр дээр уралдуулж байсныг оруулахгүйгээр зөвхөн өөрийн нэр дээр авсан 20 гаруй түрүү, 30 гаруй айраг байна. Намайг өдий зэрэгтэй явах урам өгсөн сайхан сайхан хүлэг олон байлгүй яахав. 1960-аад онд Сэлэнгийн Зүүнбүрэнд Нийгмийн хүрэн гэж Сэлэнгэ даяар цуутай хурд байсныг миний халтар морь анх дийлж түрүүлэн баярлуулж байлаа. Монгол улсын Алдарт уяач Пүрэвжал панзаас авсан хар азарга, унаган хонгор морь, олимпийн аварга Н. Түвшинбаярын мялаалганд түрүүлсэн хээр соёолон гээд дурьдвал олон бий.
- Удам дагасан уяач моринд шимтэгч залууст сургамж хайрлаач?
- Өвөө, аавын яриагаар дээхэн үеийн уяа их нарийн дэгтэй байж. Тэр нь цаанаа их утга учир агуулдаг байсан гэдэг. Уяагаа зөв зүгтээ татах, зөв өдрөө морио барихаас эхлээд бусадтай үг сөрөх, хэл ам хэрүүл тэмцэл хийхийг хүртэл цээрлэдэг байлаа. Бидний үеийг бодвол сүүлийн үеийн залууст илүү өргөн боломж нөхцөл бүрдэж байна. Түүнийгээ бүрэн дүүрэн гол нь зөв ашиглах хэрэгтэй. Гагцхүү эзэн хүн өөрөө хичээж зөв хөдөлмөрлөж чадвал амжилтанд хүрдэг гэдгийг санан, нэг гаргасан алдаагаа давтахгүй байх хэрэгтэй.
- Баярлалаа. “Хишгээ” угшлын адуу улам сайжирч унага бүхэн нь босоо төрөх болтугай.
А.Энхжил
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
10 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
11 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна