Аймгийн Алдарт уяач Т.Ганзоригийн мялаалга наадам

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1993 оны намрын шаргал өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Сархайрханы хажуугаар өнгөрөхдөө “Даншиг зохиож, морь уралдуулж баймаар сайхан тал юм даа” хэмээн хэлжээ. Ерөнхийлөгчийн үгийг соргог тусгасан “Таван эрдэнэ” компанийн захирал, Хөдөлмөрийн баатар Б.Доржсамбуу холбогдох удирдлагуудад уламжилж нэгэн шинийг сэдэв.
1995 оны зун улсын хэмжээнд анх удаа Сархайрханы морин эрдэнийн даншиг үлдэх мөр, үр бүтээлтэй болж өнгөрсөн билээ. Тухайн үед улсын наадамд морио уралдаж чадахаа больсон таагүй жилүүд байлаа. Доржсамбуу баатар нас насны морьдыг өөрөө морь унан тууж, гарааны зурхайд хүргэн эргүүлж асны үр дүн улс даяар түгсэн гэж болно. Уг даншиг анхных болохын учир зах залгаа аймаг, сумын удирдлагууд хүчин туслалцаж жишээ авахаар зохион байгуулсан даа.
Хожим морин эрдэнийн даншиг бүсээр хуваагдах болов. Өнөө жил баруун бүсийнх алс баруун хязгаар Баян-Өлгий аймагт тохиолоо. Уг даншигт их нас нь гурваар, соёолон нь түрүүлсэн Говь-Алтай Хөхморьтын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Ганзоригийн алдар тэмдэглэх наадам төрөлх суманд нь боллоо. Увс, Ховд, Хөвсгөл, Завхан, Орхон аймаг, Улаанбаатар хот зэрэг газраас олон олон найз нөхөд нь баяр хүргэж, зарим нь биеэр ирж оролцжээ.
Аймгийн Засаг дарга Амгаланбаяр, прокурор Эрдэнэбат нар ч хоцорсонгүй. Наадамд соёлон, их нас уралдаж, 64 бөх зодоглов. Соёолонд Завхан гол багийн залуу уяач Мөнхбадрахын, их насанд мөн багийн С.Нэргүйн халтар морьд түрүүлжээ. Айргийн тавын их нас бүгд Монгол элсний ар Завхан голынх байсан нь жирийн тохиол биш юм шиг. Ганзориг уяачийн аав ээж элсний ар Суварга улаан, Цүнхэгт төрж, ажиллаж, амьдарч байсан бөлгөө.
Зурагт байгаа бор морь, хээр соёолон Морь уулынхаа төхөмд түр өвслөөд Баян-Өлгий аймаг зорьсон юм. Хурдан бор морь энэ уулын урд хунхад төрсөн унага. Говь-Аптай аймгийн 50 жилийн ойд соёолон хээр нь тасархай түрүүлсэн аймгийн Алдарт уяач Г.Дагваагийн удамт хурдны угшилтай.
2009 оны 9-р сарын эхээр Дархан хотоос УБ хот зорьдог замын дундах Урьханы хойт талд гүү уясан айлд хүү бид түр саатлаа. Хажуугийнх нь Монгол улсын Манлай уяач Нямдоржийнх байв.
Манлай уяач: Би хэдхэн хоногийн өмнө ах дүү Манлай уяачдын наадмын соёолонгийн түрүү бардам авна гэж очоод баралгүй мөнгөн медальтай ирлээ... хэмээн хуучлав.
-Таны үрээний өмнө тоосоо өргөдөг соёолон өдрийн өнгөнийх үү, үнэн хурдтай юу гэж шимтэн асуувал “Уяач эзэн, хурдан хүлэг хоёрт өөлөх юм даанч үгүй. Зүүн зүгийн хурдтай зуузай дарж хурдлах гарамгай агуурс..хэмээн үнэнийг хэлсэн гэж байсан юм. Энэ нь чухамдаа аргагүй л авьяас, чадавхитай Манлай уяачийн алсын хараатай үнэлгээ байжээ.
Нямдорж уяач танд доорх мэдээг дуулгахад нэн таатай байна. Ганзоригийн бор соёолон хавчих насандаа 2010 онд их настай хурд сорьж /Хөхморьтын сургуулийн ой/ 2012 онд Говь- Алтай аймгийнхаа наадамд тус тус аман хүзүүджээ. Өнөө зун таван аймгийнх нэртэй ч Хөвсгөл, Булган, Улаанбаатар хотоос уяачид оролцсон даншигт гурваар давхижээ. Хүүхэд нь бага зэрэг туршлагагүйтав уу, аман хүзүүдэх бололцоо байсан гэж наадамчид хэлж байна лээ. Т.Ганзориг “Морьт-Галуут” уяачдын галыг аймагтаа анх байгуулсан, сум, аймаг, бүсээс жар гаруй медаль хүртээд байгаа залуу.
Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, УБХ-ны тэргүүний сонгуультай. Нутаг усныхан нь нуга хонхрынхоо нэрийг уулсын сүрлэг Алтай, уудам говь Хүйс Шаргаас халиан улс оронд цуурайтуулж яваа хүүгийнхээ алдарт бахархан, нүнжиг хишиг дүүрэн наадсаныг олон олон хүн үгүйлж байна. Бөхөд аймгийн Арслан Д.Цэрэндаваа түрүүлж, аймгийн Заан В.Туяазаяа үзүүрлэн, сумын заан Д.Бямбадорж, Г.Батмөнх нар шөвгөрсөн.
Удам сайт Ганзориг уяач Угшил хурдан борыгоо хөтлөөд наймдугаар сарын нарлаг тогтуун өдөр, наадамч түмнээ хөгжөөн асрын өмнө цоллуулж, алган дуугаар мялаалгав.
Ш.Мягмар
Эх сурвалж: "Бөх"
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна