Аймгийн Алдарт уяач Н.Эрдэнэсайхан: Саарал морь минь намайг олон удаа баярлуусан


-Эрдэнэтийн уяачдын холбоог үүсгэн байгуулсан тэр үеийн түүхээс яриага эхэлье дээ?
-Пунцагбалжир агсан ММСУХ-г үүсгэн байгуулж, орон даяар салбар холбоо байгуулах аян өрнөсөн 1995 оны үе л дээ. Пунцгаа маань надад “Эрдэнэтдээ уяачдын холбоо байгуулаач” гэдэг саналыг тавьж, түүнийг нь би тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн захирал Отгонбилэг агсанд уламжилсан юм. Отгонбилэг дарга бидний хүсэлтийг хүлээн авч, хотоос төлөөлөгчид ирж уяачдын холбоо анх байгуулж байлаа. Тэр үеэ бодвол манай аймгийн уяачдын холбоо улсын шилдэг холбоо болтлоо өргөжөөд байна даа.
-Холбоо байгуулахад гар бие оролцохоос гадна адууныхаа цусыг сайжруулах ажлыг ч гэсэн эхлүүлэгчдийн нэг байхаа?
-Нэг хэсэг адуу сайн цуглуулсан. Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Увс гээд аль л хурдтай гэсэн газраас адуу авсан. Тувагаас ч авсан.
-Оросоос бас авсан гэдэг билүү?
-Тэгсээн. 2004 онд Хишгээ бид хоёр Орос яваад Улаан-Үдээс хэдэн адуу авчирсан. Их морь, азарга, гүү, хоёр ч хязаалан авсан юм байна.
-Тэр үед адуу ямар үнэтэй байсан бэ?
-Хамгийн дээд тал нь 5 сая төгрөгөөр л авч байсан. Тэр үед хүмүүс одооных шиг ингэтлээ хошуурдаггүй байлаа шүү дээ. Тэр утгаараа адууны үнэ тэгтлээ хадаагүй байсан үе.
-Гарсан төлүүд нь хэр давхиж байна?
-Хурдаар ч нэг их гавихгүй байнаа. Харин бие хаа хэлбэр хийцийн хувьд бол сайхан шүү.
-Анхны Алдартуудын нэг 1970-аад оны үеэс л хурдан морь уяж эхэлсэн юмаа даа. Анх ямар насны морь уяж, хэдээр давхиулж байв?
-1975 ноос эхэлж хурдан морь уясан. Хамгийн анх 1985 оны Булган аймгийн наадамд саарал морио түрүүлгэж өм нээгдэж байлаа. Дараа нь 2002 онд Булган аймгийн наадамд их морь түрүүлгэсэн. 2004 онд Эрдэнэтийн наадамд соёолон үрээ түрүүлгэсэн. Мөн 1990-ээд оны дундуур Орхон аймгийн наадамд нэг морь аман хүзүүдүүлж, нөгөөг нь айргийн тавд хурдлуулж л байлаа. Ер нь аймгийн наадмаас зургаан түрүү, 12 айраг авсан байдаг юм.
-Их морь голдуу оруулсан юмаа даа?
-Бас ч тийм бишээ. Нэг хэсэг соёолон сайн давхиулсан. 2004 оны аймгийн наадамд даага түрүүлгэж л байлаа.
- Булган аймгийн наадмын түрүү саарал морь таны унаган адуу юу. Аймгийнхаа наадамд гурав түрүүлж, хоёр айрагдсан байхаа?
-Саарал морь Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул Яндаг гэдэг хүний унаган адуу. Хүү Болдбаатар нь одоо ММСУХ-д ажилладаг шүү дээ. Давхилыг нь харсан зүгээр санагдаад бүдүүрсэн хойно нь 10,000 төгрөгөөр авч байлаа. Тухайн үед мөнгө хатуу байсныг ч хэлэхүү таарсан хүмүүст “яасан баян хүн бэ” гээд загнуулж л явлаа. Гэхдээ би алдаагүй ээ. Саарал морь минь намайг олон удаа баярлуусан. Миний өөрийн унаган хар морь байдаг юм. Тэр хоёрыгоо хамтад нь уяад наадамд очиход ганзага хоосон буцаж байсан удаагүй. Дээр ярьсан даа. Нэг жилийн наадамд хоёр их морь оруулсан гэж. Тэрний аман хүзүүддэг нь саарал морь, тавладаг нь хар морь байгаа юм.
- Нөгөө Гарамжав Манлайд тоогддог хар морь мөн үү?
-Тийм. Даваахүү, Пунцагбалжир, Түвдэн,Гарамжав нар 1995 онд манай аймагт уяачдын холбоо байгуулах ажлаар ирэхэд нь би адуугаа сонирхуулсан юм. Тэгсэн Гарамжав гуай “Ийм морьтой хүн Хануулын ард айхгүй дээ” гэж байсан. Дараа нь Пунцагбалжираар дамжуулаад “худалдаж авъя” гэсэн санал тавьсан ч хүүхдүүд дургүйцээд, ах ч сайшаахгүй болохоор нь Манлайнхаа хүсэлтийг биелүүлж чадаагүй ээ. Би ч гэсэн унаган адуу байж л байг гэж бодсон юм.
-Хар морь ямар амжилт гаргасан бэ?
- Хязааландаа Булган аймгийн наадамд гурвалж, соёолондоо Эрдэнэтийн наадамд түрүүлэн, нас нийлсэн хойноо аймгйин наадамд тавласан. Тэр үед наадам одоогийнх шиг олон байсангүй. Гэсэн хэдий ч жижиг наадмуудад олон түрүүлсэн дээ. Хар морь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул Санжаа гэдэг хүний хүрэн азарганы төл гүүнээс гарсан юм байгаа юм. Эхийг нь Санжаа гуайгаас аваад Хишгээ Алдартаас авсан том хүрэн азарганыхөө төлд хураалгаад гарсан морь байгаа юм.
-Сүүлийн жилүүдэд Эрдэнэсайхан Алдарт хэрхэн наадаж байгаа вэ?
-Гайгүй ээ, манай Орхон аймгийн адуу сайжирсан. Наадам болгонд нас болгоноор нь уяад арав гаргаад л давхиулж байна даа.
-Хүүхдүүд тань удам даган морь уяж байна уу?
-Том хүү Намхайнямбуу морь уяна. Ажил төрөл ихтэй гээд голдуу намайг л дайчлах юм даа. Би ер нь тусдаа уяачгүй хүн шүү дээ. Өөрөө л болгоод байдаг юм.
Ярилцсанд баярлалаа. Дараагийн удаа илүү дэлгэрэнгүй хуучилъя.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна