Баянзүрх уулын хишиг зургаа дахь жилдээ


Дөрвөн уулын хишиг барилдааныг МҮБХ-ноос зохион байгуулдаг болоод зургаан жилийн нүүр үзэж байна. Хишиг барилдааны нээлт болдог Баянзүрх уулын хишигийг өнгөрсөн жил “Бриж” группийн 20 жилийн ойтой хамтатган зохион байгуулж байсан. Энэ жил мөн л Бриж групп МҮБХ-той хамтран аравдугаар сарын 14-ны ням гарагт зохион байгуулна. Зургаа дахь жилдээ зохиогдож байгаа чансаа өндөртэй, нэр хүнд бүхий энэхүү барилдааны түүхээс сонирхуулж байна. Уламжлал ёсоороо үзэгчидээс хагас саятан хоёрыг азтан үзэгч хоёрыг тус тус тодруулах болно.
Баянзүрх уулын хишиг барилдаан-I
2007 оны аравдугаар сарын 13-ны бямба гарагт анхлан зохион байгуулжээ. Энэхүү барилдаан Баянзүрх уулын эхнийх төдийгүй Дөрвөн уулын хишиг барилдааны анхных байсан түүхтэй.
Улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын харцага Т.Мөнгөнцоож үзүүрлэж, их шөвөгт улсын начин Г.Эрхэмбаяр, улсын начин Ш.Уламбаяр нар шалгарав
Аймгийн арслан Төмөрхүүгийн Энх-Амгалан улсын цолтнуудыг шороодуулсаар наймд үлдсэн. Түүнтэй хамт улсын начин М.Өсөхбаяр, улсын харцага Д.Баасандорж, улсын начин И.Ёндонсамбуу нар дунд шөвөгт шалгарч байлаа.
Баянзүрх уулын хишиг барилдаан-II
2008 оны аравдугаар сарын 11-ний бямба гараг
Даян аварга Г.Өсөхбаяр торолгүй түрүүлж, улсын гарьд И.Доржсамбуу үзүүрлэв. Мөнхсайханы Өсөхбаяр, Б.Соронзонболд нар их шөвөгт шалгарч, шинэ начин Ш.Тогтохбаяр, улсын арслан Д.Азжаргал, улсын начин Ду.Батбаяр, улсын харцага М.Баяржавхлан нар наймд үлджээ. Өсөхбаяр аварга тэр намрын хишиг барилдаануудад хоёуланд нь түрүүлсэн юм.
Баянзүрх уулын хишиг барилдаан-III
2009 оны аравдугаар сарын 11-ний ням гараг
Улсын заан Б.Соронзонболд түрүүлж, улсын начин Д.Лхагвадорж үзүүрлэжээ. Алтай нутгийн хоёр бөх ийнхүү тэргүүн байр булаацалдсан бөгөөд их шөвөгт аймгийн начин П.Бүрэнтөгс, улсын харцага Ө.Даваабаатар гэсэн Олимп сургуулийн хоёр шалгарав.
Дунд шөвөгт улсын арслан Д.Азжаргал, улсын харцага Ө.Бат-Орших, улсын заан М.Өсөхбаяр, улсын гарьд И.Доржсамбуу нар үлдсэн байна.
Баянзүрх уулын хишиг барилдаан-IV
2010 оны арванхоёрдугаар сарын 18-ны ням гараг
Хүчит 256 бөхөөс Дугардоржийн Батбаяр түрүүлж, улсын начин Нямаагийн Батзаяа үзүүрлэжээ. Аймгийн арслан Л.Лха-Очир, аймгийн начин Н.Батсуурь нар их шөвөгт шалгарсан.
Дунд шөвөгт Д.Рагчаа, Б.Соронзонболд, Т.Өсөх-Ирээдүй, Б.Сангисүрэн нар үлдэв. Батзаяа энэ өдөр Хантайширынханыг цувуулж хаясаар үзүүрлэсэн бөгөөд тэргүүн байрын төлөө л Ду-г дийлээгүй юм. Батзаяа начин өмнөх даваануудад улсын начин Л.Гантулга, аймгийн арслан Л.Цэрэнтогтох, улсын заан Б.Соронзонболд нарыг өвдөг шороодуулсан байв.
Баянзүрх уулын хишиг барилдаан-V
Өнгөрсөн жил Арванхоёрдугаар сарын 18-нд болж улсын арслан Гунаажавын Эрхэмбаяр найм даван түрүүлж, улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэв. Их шөвөгт Цэдэнбазарын Одбаяр, Батмөнхийн Сангисүрэн нарын шинэ начингууд томчуудыг нураасаар шалгарсан юм. Ц.Одбаяр Д.Батболдыг, Ц.Мягмарсүрэн, До.Ганхуягийг Б.Сангисүрэн Ц.Содномдорж, А.Бямбажав Х.Мөнхбаатарыг шороодуулж байсан юм. Архангай аймгийн арслан Л.Шинэбаатар гарьд Ганбаатарыг орхиж 16-д үлдэв.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна