Таймформ


Хамгийн шилдэг хүлэг аль нь вэ? Энэ асуултанд уяачид, эздүүд, бридерүүд төдийгүй хурдан морь сонирхогчид өөр өөрийн сэтгэлдээ байгаа аль нэг хүлгийг нэрлэдэг. Мөн хурдан морины холбоод өөрсдийн гаргасан чансааны дагуу шилдгийг тодруулдаг билээ. Манай улсад ч сүүлийн жилүүдэд Монголын морин спорт, уяачдын холбооноос хурдан адууны чансааг гаргаж, шилдэг хүлгүүдийг тодруулан алдаршуулдаг болоод байна. Харин дэлхийд адууны чансааг тогтоох асуудал эртний түүхтэй бөгөөд олон байгууллага энэ ажилд оролцдог юм. Манай клубээс цэвэр цусны англи адууны чансааны тухай ерөнхий мэдээллийг бэлтгэн та бүхэндээ хүргэж байна.
Цэвэр цусны буюу англи адууны хувьд Морин уралдааны удирдах байгууллагуудын олон улсын холбоо болон Таймформ пабликешн компани гэсэн 2 газраас тус тусдаа хурдан хүлгийн чансааг гаргаж байна. Үүнээс хурдан морины уралдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ихэнх байгууллагууд Таймформ пабликешн компанийн гаргадаг чансааг ашиглаж байна.
Таймформ пабликешн компани нь хурдан морины хорхойтнууд, бооцоо тавигчид гээд ер нь хурдан морины уралдаантай холбоотой хэн бүхнийг мэдээллээр хангах зорилгоор Англи улсад 1948 онд анх байгуулагджээ.
Хурдан морины эзэн, хэвлэн нийтлэгч, мэргэжлийн мөрийтэй тоглоомчин Фил Булл гэдэг хүн хурдан морины амжилтыг хугацаагаар нь тооцон математик загварт оруулан тооцох санааг гарган Портвей Пресс нэртэй компани байгуулсан нь өнөөгийн Таймформ юм. Улмаар Фил Булл нь 1949 оноос эхлэн жил бүр хурдан морины уралдааны бүтэн жилийн мэдээг нэгтгэн, чансааг тооцож тайлан хэлбэрээр хэвлэн гаргах болсон нь нийтэд ихэд таалагджээ.
Таймформ нь хурдан хүлгүүдийн чансааг уралдсан зай, хугацаа, өрсөлдөгч морьдын чансаа, унаачийн жин, авсан шагналтын хэмжээ зэрэгт үндэслэн гаргадаг байна. Мөн уралдааны морьдоос гадна саадтай уралдаан, харайлтын морьдын чансааг ч мөн гаргадаг юм.
Таймформ-н үйл ажиллагаа өргөжин тэлж, дэлхийн бусад улсуудад ч хүрдэг болжээ. Тухайлбал, Англи, Франц, Ирланд, Япон, Европ, Америк, Австрали, АНЭУ, Хонг Конг зэрэг улсуудад болсон уралдаануудад өндөр амжилт үзүүлсэн морьдын танилцуулга болон чансааг багтаасан 1200 хуудас бүхий номыг жил бүр хэвлүүлэн гаргадаг нь хурдан морь сонирхогчдын дунд эрэлт ихтэй байдаг юм.
Таймформ пабликешн компанийг Интернет бооцооны дэлхийн хамгийн том компани Бетфейр групп 2006 онд 15 сая фунт стерлингээр худалдаж авчээ.
Таймформийн чансааг дараах байдлаар авч үздэг байна. Үүнд:
140-с дээш: Шилдэг хүлэг
130-135: I зэрэглэлийн уралдааны түрүү (дунджаас дээш)
125-129: I зэрэглэлийн уралдааны түрүү (дундаж)
115-120: II зэрэглэлийн уралдааны түрүү (дундаж)
110-115: III зэрэглэлийн уралдааны түрүү (дундаж)
100-105: Бага зэрэглэлийн уралдааны түрүү (дундаж)
Таймформын чансааг гаргах болсон 64 жилийн түүхэнд хамгийн өндөр буюу 140-с дээш оноог Франкел, Тэнгисийн шувуу, Рибот, Тэнгисийн одод, Харбингер тэргүүтэй 14 хүлэг л аваад байна.
Өнөө цагийн дэлхийн тэргүүн хурдан хүлэг Франкел 2012 он гарснаас хойш Куйн Анна Стейкс, Сассекс Стейкс, Интернэшнл Стейкс гэсэн I зэрэглэлийн 3 уралдаанд түрүүлснээр 147 оноотой болоод байгаа нь Таймформын чансааг гаргадаг болсон 1948 оноос хойшхи хамгийн өндөр оноо юм байна. Өөрөөр хэлбэл, Франкел нь цэвэр үүлдрийн адууны түүхэн дэх хамгийн шилдэг хүлэг гэж тооцогдож байна. Тэрээр өнгөрсөн жил 143 оноогоор Таймформын чансааг тэргүүлж, бүх цаг үеийн түүхэнд 4-рт бичигдэж байсан юм.
Эх сурвалж: www.mongoljockeyclub.com
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна