Алдарт уяачийн аварга зээрд


Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын адуучин “Ноов” хэмээх адуун сүрэгт 1981 онд нэгэн ухаа зээрд унага гарсан нь хожмоо магнайдаа цөөхөн тоос хүргэсэн алдарт хурдан азарга болсон юм. Энэ адуу даага, шүдлэндээ Цогтцэций сумын нэрт уяач агсан Хангал хэмээх Аюуш гуайн хүү Батчулуун, Батмөнх нарын аргаар уягдаж, сумынхаа наадамд түрүүлээд 1984 онд хязаалан аймгийнхаа наадамд тоосоо өргөн аман хүзүүдсэн юм. Наадмын дэвжээнд цоллуулаад буцаж явах замд нь одоогийн МУ-ын Алдарт уяач Ханхонгор сумын Цэндийн Шоовдор гуай худалдан авч уяснаас хойш энэ олон наадмын дэвжээнд баярлуулж алдарт уяачийн эрхэм алдрыг хүртэхэд буянаа өгсөн ажнай юм. Ц.Шоовдор гуай хойтон жил 1985 оны аймгийн баяр наадамд соёолон ухаа үрээгээ уралдуулж түрүүлгэсэн, 1986 онд хавчиг насанд нь Ханхонгор сумын Гэрэл зам нэгдлийн 30 жилийн намар орой томоохон наадамд тасархай түрүүлж ирсэн билээ. 1987 онд зээрд азарга дүнсэр настайдаа аймгийнхаа баяр наадамд мөн л тасархай түрүүлсэн байна. 1988 онд найман насанд нийлэх жилдээ сайхан уягдаж ирсэн боловч Р.Буянтогтохын бор азарганд дийлдэж аман хүзүүдсэн юм. 1989 онд зээрд азарга уягддагаараа уягдаж маш сайхан уралдаж их дороос гарч ирэн аргагүй л буурь зааж айргийн 4-т хурдалсан юм. Зээрд азарганы хувьд хамгийн харамсалтай наадам бол 1991 онд Ардын хувьсгалын наадамд уралдаж чадаагүй явдал юм. Зээрд азарга уягддагаараа уягдаж маш сайхан үсэрч байлаа. Нутаг нутгийнхан цөм л зээрд азаргыг их ойн наадамд түрүү болно гэж итгэж байсан боловч наадмын өмнөх их үсэргээн дээр түрүүлж ирээд өсгий нь цөмөрснөөс хашир уяач Шоовдор гуай наадамд уралдуулаагүй юм. 1992 онд 12 настай зээрд азарга мөн л дэвжээгээ эзэгнэн хол түрүүлж ирлээ. 1993 онд Цогтцэций сумын 70 жилийн ойн баяр өргөн хэмжээтэй хийгдэж олон сумын хурдан хүлгүүд хуран цугларч энэ наадмын азарганы түрүүг чухам хаанахын хэний хурдан хүлэг авахыг тааж ядан байлаа. Азарганы түрүү ч гарч ирлээ. Зээрд азарга сурсан зангаараа ганцаараа сугаран түрүүлж, наадамчин олныг бишрүүлж билээ. Зээрд азарганы сүүлийн уралдаан буюу 1995 онд 15 насандаа Ханхонгор сумынхаа 70 жилийн ойн их баяр наадамд уягдан ирж олон газраас ирсэн олон сайхан хурдтай хүч түрэн уралдаж барианы зурхайд түрүүлэн ирсэн боловч унасан хүүхдийн өчүүхэн алдаагаар аман хүзүүдсэн билээ. Ийнхүү аварга зээрд маань уягдсан бүх наадамдаа айраг түрүү алдалгүй авч их бага наадамд 8 түрүү, 4 айраг авснаас 3 аман хүзүүдсэн бөгөөд Ардын Хувьсгалын жилүүдэд аймагтаа давтагдаагүй эгэлгүй хурдан хүлэг юм. Зээрд азарга эзэндээ олон хурдан үр төл өгсөнөөс гал үр, сарт ухаа азарга нь аймгийнхаа баяр наадамд 4 удаа айрагдаад байна. Ухаа азарга хөнгөн сэргэлэн аальтай, монхор хамар бөөрөнхий матаастай, булчин шөрмөс бат, бөгтрөг сайн, уяа орсон үедээ маш гоёмсог, дээр гурван овоо тэгш, давхилынхаа үед маш дээр толгойтой давхидаг араатай язгуурт, арслан хэлбэртэй сайхан хурдан буян байлаа.
Өмнөговь аймгийн МСУХ-ны дэд тэргүүн Р.Буянтогтох
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна