214 тэрбум төгрөгийн үнэтэй Франкел


Саудын арабын Ханхүү Халид Абдуллагийн Жадмонт жүчээний унаган хүлэг Франкел дуудлагатай сартай хээр үрээ Таймформын чансааг 143 оноогоор тасархай тэргүүлж, өнөөгийн дэлхийн шилдэг хүлгээр нэрлэгдэж байна. Энэ нь цэвэр цусны хурдан хүлгүүдийн чансааг тогтоож ирсэн Таймформын 40 гаруй жилийн түүхэнд 4 дэх өндөр оноо юм. Сүүлийн хоёр жилд 9 уралдахдаа бүгдэд нь магнайдаа тоосгүй түрүүлсэн Франкелийг 100 сая фунт буюу манай ханшаар 214 тэрбум төгрөгийн үнэ хүрнэ гэж хурдан морины мэргэжилтнүүд тооцжээ.
Жадмонт жүчээний Англи дахь салбарт 2008 онд төрсөн хээр унаганд АНУ-ын домогт уяач-дасгалжуулагч Бобби Франкелийн нэрийг эзэд нь өгчээ. Эдүгээ цагийн агуу хүлэг болоод байгаа Франкелийн удам нь бас л агуу. Түүний эцэг нь домогт Умардын бүжигчний хамгийн алдартай төл Сайдлерс Уилсийн үр Галилео хэмээх азарга ажээ. Галилео нь 2001 онд Английн Дарби, Ирландын Дарби, Хаан Жорж, Хатан Хаан Елизаветийн нэрэмжит уралдаанд түрүүлж тэр жилийнхээ Европын шилдэг хязаалан үрээгээр шалгарч байв. Галилеогийн төрсөн дүү Тэнгисийн Одод 2009 оны дэлхийн шилдэг хүлгээр шалгарч байсан юм. Галилео, Тэнгисийн Одод гэсэн 2 хүлгийг төрүүлсэн Урбан Си хэмээх гүү цэвэр цусны адууны түүхэн дэх шилдэг гүү болж үлдэх биз ээ.
Франкелийн эх Кайнд хэмээх гүү нь мөн л Умардын бүжигчний үр Данзигийн төл Данехил хэмээх азарганы төл юм байна. Тэгэхээр Франкел нь Умардын бүжигчний цуутай төлүүдийн 2-3 дахь үеүүдийн дундаас төрлийн үржүүлгээр гарсан адуу ажээ.
Франкел шүдлэн насандаа анх уралдаж Роял Лодж Стейкс, Дьюхорст Стейкс тэргүүтэй 4 уралдаанд түрүүлж, Европын Оны шүдлэн үрээгээр шалгарчээ.
Харин өнгөрсөн жил хязаалан насандаа Грийнхэм Стейкс, 2000 Гиней, Хатан хаан Элизабет II-н нэрэмжит уралдаан, Сассекс Стейкс, Сейнт Жеймс Палас Стейкс гэсэн 5 уралдаанд бүгдэд нь түрүүлсэн юм. Эдгээрээс Грийнхэм Стейксээс бусад 4 уралдаан нь Грейд I буюу дээд зэрэглэллийн маш их нэр хүндтэй уралдаанууд билээ. Энэ амжилтаараа Франкел Европын Оны шилдэг хязаалан болон Оны хүлэг цолыг давхар хүртээд байна. Мөн дэлхийн чансааг тэргүүлж байгааг дээр дурьдсан билээ.
Уралдах бүртээ өндөр чансаатай шилдэг хүлгүүдийг дийлэн түрүүлж байгаа Франкелд хамгийн их нэр хүнд авчирсан нь Английн “Гурван Титэм”-ийн эхний уралдаан болох 2000 Гиней-д зургаан бүтэн биений зайтай түрүүлсэн түрүү билээ.
Энэ жил цэвэр цусны адууны түүхэнд бичигдэх нэгэн онцлох явдал бол өнгөрсөн жилийн дэлхийн тэргүүн хүлэг Франкел ялалтын буухиагаа үргэлжлүүлж, Таймформын чансааг 147 оноогоор тэргүүлж, длхийн дээд амжилт тогтоосон явдал юм. Дэлхийн шилдэг хүлгийг тодруулдаг Таймформын чансааны дээд үзүүлэлтийг 1965 оноос хойш Францын алдарт хүлэг Тэнгисийн Шувуу 145 оноогоор эзэмшиж байв.
Эх сурвалж: www.mongoljockeyclub.com
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна