“Гологдсон хүрэн” Түмэн эх болсон нь


Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул “монхор” хэмээх Чинбатын жижигхэн хүрэн үрээ даагандаа гурав түрүүлж, нэг аман хүзүүдсэн хурдан буян. Шүдлэндээ Баянхутаг сумын наадамд түрүүлчихээд ирсний дараахан нь Лувсандамдингийн Эрдэнэцогт “монхор” Чинбатаас гуйгаад Хурхын САА-н 25 жилийн ойд аваад явжээ. Тэр уралдаанд морьд дутуу эргэн хүрэн үрээ хамгийн сүүлээс нь хөөсөөр 11-ээр давхижээ. Харин хойтон хавар нь Өвөрхангай аймгийн харъяат адууны ченж Гантөмөр 2008 онд Хэнтийд очин хурдан сайн хязаалан үрээ сураглахад Л.Эрдэнэцогт өөрөө авч явж 11-д оруулдаг хүрэн үрээг хэлж, эзнийг нь зааж өгсөн аж. Гантөмөр Чинбатыг гэрт нь очиж гурав хоног архидуулж байгаад Л.Эрдэнэцогтын зааж өгсөн хүрэн хязаалан үрээг авч хотод иржээ. Эхлээд “шөвгөр” Өлзий гэгчид зарахаар тохироод байтал хэд хоногийн дараа “Хоргой” Батсүх ах голоод байна гэж хэлээд аваагүй байна. Дараа нь “Торгоны зам”-ын Гантөмөр авч яваад “манай уяачид жижигхэн гээд голоод байна” хэмээн бас л буцааж. Ийнхүү хэд хэдэн хүнд гологдоод байсан хүрэн хязаалангаа Гантөмөр урьд жил нь халзан азарга зарсан “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэд санал болгохоор шийджээ. Учир нь өнгөрсөн жил түүний наймаалсан халзан азарга Бат-Эрдэнийг гарган Алтан-Овооны даншигт аман хүзүүдээд байсан билээ. Тэгээд Бат-Эрдэнэд “Надад том наадамд орох ганц адуу байна. Чи ав” хэмээтэл нөгөөх нь уяач Дугараагаа дагуулж ирээд үзсэн аж. Дугараа ч хүрэн үрээг тойрч үзэж байснаа “ийм навсайсан жижигхэн үрээ төрийн наадамд орно гэж байхгүй” хэмээж. Гэсэн ч Х.Бат-Эрдэнэ зөрж “Гантөмөрийн өгсөн адуу надад хурдалдаг юм” гээд шууд авчээ. Ингэж гологдсон хүрэн эзэнтэй болсон ч хязааландаа уягдалгүй өнжсөн байна. Харин хойтон жил нь давхил сунгаанд 20, 30-аар ордог байсан өнөөх жижиг хүрэн морин соёолон төрийн наадамд наймаар давхин голсон хүмүүсийн магнайд аянга цахих нь тэр. Улсын наадмын дараа Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойд очиж уралдан хойно эргэж араас туулсаар түрүүлж явсан соёолонгийн буруу талаар нь зэрэгцэн ирж аман хүзүүдсэнийг морь сонирхогчид санаж буй бизээ.
Энэ цагаас хойш гологдол хүрэн шүтээн хүрэн болж дээдлэгдэн найман насандаа 2012 оны Монгол төрийн наадамд тасархай түрүүлж алтан жолоо өргүүлэн эзэн, уяач, наадамчид монгол түмнээ цэнгүүлэн баярлуулсан билээ.
Ер нь эзэн болох амархан, уяач болох хэцүү шүү дурлагчид аа.
Н.Санжаадорж
2012.10.23
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна