Аймгийн Алдарт уяач Д.Баясгалан: Луу жилийн наадмаас дөрвөн түрүү, дөрвөн айраг хүртлээ


Луу жилийн наадмаар Д.Баясгалан уяач од хийморьтой наадаж, Суман хүрэн морио айрагдуулсан. Хүрэн морины энэхүү амжилт таны улс, бүсийн наадмын хэд дэх айраг вэ?
-Тиймээ, луу жил бидэнд ээлтэй байж, ажил үйлс өөрдөг уясан морьд маань хурдлан амжилт арвинтай байлаа. Өөрийн унасан газар угаасан ус Булган аймгийн Хангал сумынхаа наадамд хонгор морио гурвалуулж, хонгор халзан хязаалан, Чихэр хүрэн шүдлэнгээ түрүүлгэсэн. Мөн Орхон аймаг Эрдэнэт хотынхоо наадамд Толин хүрэн азаргаа түрүүлгэж, аймаг орон нутгийн чанартай наадмаас гурван түрүү, нэг айраг хүртлээ. Харин улсын наадамд Суман хүрэн морь маань айргийн гурваар хурдалж, хэдхэн хоногийн дараа болсон хангайн бүсийн даншиг наадамд аман хүзүүнд давхиж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойн наадамд түрүүлсэн. Улс бүсийн наадамд одтой сайхан наадсандаа уясан бид баярлаад зогсохгүй уугал нутаг Булганчуудаа, Эрдэнэтчүүдээ баярлуулсан дурсгалтай бахархалтай сайхан наадам боллоо.
-Суман хүрэн энэ жил уралдсан болгондоо орлоо. Хавар гурван ч уралдаанд түрүүлсэн гэсэн байхаа?
-Тэгсээн. Энэ жил хүрэн морь их хурдан байгаа. Өөрийн чинь хэлдгээр ёстой уралдсан болгондоо цулбуур өргүүлж байна. Хавар энэ хавийн гурван ч уралдаанд түрүүлж, зун нь гурван том наадамд орчихлоо. Одоо ижил сүрэгтээ сайхан амарч байгаа. Хүрэн морь маань соёолондоо “Эрдэнэт хурд-2010” буюу төвийн бүсийн уралдаанд түрүүлж байсан юм.
-Тэгвэл та чинь улс бүсийн наадмаас нэг түрүү, гурван айрагтай юм байна шүү дээ?
-Тиймээ.
-Зургаан насны морь зэллэчихээд ганцхан “Суман”хүрэнтэйгээ улсын наадмыг зорихыг бодоход итгэл дүүрэн байжээ дээ?
-Уясан морио түрүүлж айрагдана л гэж боддоггүй хэн байхав. Суман хүрэнгийн маань, уяа сойлго сайхан тохирч, өнгөтэй хурдан байсан болохоор уяач дүү бид хоёр ярилцаж байгаад ер нь төрийн наадамд нэг наадаад үзье гэж шийдсэн юм.
-Суман хүрэн улсад, Толин хүрэн аймагтаа түрүүлж бахтай сайхан наадсан гэсэн байхаа? Ер нь энэ жил том жижиг наадмуудаас хичнээн айраг түрүү хүртсэн бэ?
-Луу жил хүрэн зүсний морьдоороо төр, түмний наадмуудад үнэхээр сайхан наадлаа. Том жижиг наадмуудаас дөрвөн түрүү, дөрвөн айраг хүртсэн байна лээ. Эр хүнд үүнээс илүү сайхан цэнгэл гэж юу байхав. Тэр тусмаа адуунд дуртай эр хүний хувьд. Орхон аймгийн баяр наадамд “Толин хүрэн” азаргаа түрүүлгэчихээд баяр хөөр дүүрэн байхад маргааш нь Суман хүрэн маань төрийн наадамд айрагдаж, манайхан хөл хөөрцөг болцгоосон. Энэ дашрамд уяа сойлго хоол бүх л зүйлийг маш сайхан тааруулсан дүү Баярбаатартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-Таны төрж өссөн Булган аймгийн Хангал сум эртнээсээ хурдтай. Хангалын хүлгүүд гээд зартай шүү дээ. Мэдээж сайн уяачтай, сайхан хурдтай газрын хүүхэд юм чинь багаасаа моринд орсон байх. Магадгүй таны дээдэс уяачид байсан биз?
-Хангалын голын хурдууд халхад цуутай гэдгийг хэн хүнгүй мэдэх байх. Миний мэдэх 1994 онд АХ-ын 73 жилийн ойн их баяр наадамд МУ-ын Алдарт уяач Д.Батчулууны хээр морь аман хүзүүдэж байснаас хойш энэ жил миний “Суман хүрэн” айрагдаж байгаа юм. Манай Хангалд 70-80-д онд Дэрмийн халзан гэж цуутай хурдан хүлэг байсан. Даан ч улсад уралдаж байгаагүй юм билээ.
Миний дээд үед хоёр талын уяачийн удам бий. Манай авга Чүлтэм, нагац ах Чоймбол нар нь тухайн үедээ нутаг орондоо нэртэй уяачид байсан. Одоо ч Чүлтэм ахын хүү Намсрай ах, Чоймбол ахын хүү Баярбаатар нар хоёулаа аймгийн Алдарт уяачид байдаг. Ч.Баярбаатар дүү маань миний морьдын уяа сойлгыг тааруулж сайн уяж амжилттай хурдлуулж байгаа. Миний бага нас энэ л ах дүү нартайгаа зуны амралтаараа очиж хурдан морь унаж адуу малтай ноцолдож өнгөрдөг байсан даа. Тэгж байгаад 2000 оноос хойш хурдан удмын адуу сонирхож морьд цуглуулж эхэлсэн.
-Тэгвэл анхны айраг түрүүгээ хэдэн онд авч байсан бэ?
-Булган аймгийн Орхон сумын 4-р багийн Мааньтад болсон хурдан морины уралдаанд Сүхбаатараас авчирсан хээр морь маань анх айрагдаж байсан юм. Тэр гайхамшигтай сайхан цаг үе өнөөг хүртэл мартагддаггүй. Мориныхоо хөлсийг хусаад зогсож байх тэрхэн агшинд Монгол эр хүн морь хоёр салшгүй гэдгийг мэдэрсэн дээ.
-Аймгийн Алдарт уяач цолоо хэдэн онд хүртсэн бэ? Мэдээж цолонд хүргэсэн сайхан хурдууд олон бий байх. Хаанахын ямар угшилтай хүлгэд уяан дээр тань байж, уясан эзэн, унасан хүүхдээ баяруулдаг болоо?
-Аймгийн Алдарт уяач цолны болзол хангагдсан. Чухам хэзээ болохыг манай МСУ-ын “Эрдэнэт хүлэг” холбооны тэргүүлэгчид аймгийн засаг дарга мэдэх байх. Энэ цолны болзолыг Баруунбүрэн сумын угшилтай гэзэг Жаргалсайханы унага Суман хүрэн морь, МУ-ын Алдарт уяач агсан Хорлоодой гуайн унага Толин хүрэн азарга, Атрын Амраагаас авсан Манлай уяач Чулуунбатын унага Баавгай хүрэн соёолон, Эрдэнэт угшлын Чихэр хүрэн шүдлэн зэрэг морьдынхоо амжилтаар хангасан даа.
-Танай аймгийн хувьд үржил селекцийг хамгийн сайн хийдэг газруудын нэг. Таны хувьд адууныхаа цусыг хаанаас сэлбэдэг вэ?
-Эрдэнэтийн уяачид адууныхаа тэр тусмаа хурдан морьдынхоо чанарыг сайжруулах ажлыг эрчимтэй хийж байгаагийн үр дүнд манай морьд их сайжирсан. Хаана ч очоод уралдахад айхааргүй болсон. Эднийхээ жишгээр адууныхаа цусыг сэлбэж сайжруулах ажилд ч анхаарч л явна. Анх Сүхбаатар, Дорнодоос үрээ, даага, морьд авч байсан одоо Сэлэнгэ Баруунбүрэн, Зүүнбүүрэн Баруунхараагийн адуунуудтай болсон. Мөн Англи, Араб цусны үрээ дааганууд ч авч л байна.
-Таныг МУ-ын гавъяат дасгалжуулагч гэдгийг мэдэх юм байна. Баясгалан дасгалжуулагчийн гарын шавь нар олон биз?
-Манай спорт цогцолборын үндсэн үүрэг бол үйлдвэрийн ажилчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, нийтийн биеийн тамираар хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлэх явдал юм. Харин манай “Хангарьд” спорт клубын маань тамирчдын амжилт жилээс жилд ахиж одоогийн байдлаар олимпийн нэг мөнгө, гурван хүрэл медальтан, улсын заан цолтон хоёр, харцага цолтон нэг, үндэсний сурын харвааны Дархан мэргэн нэг тус тус төрөөд байна. Саяхан болсон Лондонгийн олимпод Монгол улс таван медаль авсны гурав нь “Хангарьд” спорт клубын тамирчид байлаа.
-“Эрдэнэт хүлэг”уяачдын холбооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг аваад бас ч гэж багагүй хугацаа өнгөрлөө. Танай хамт олон өнгөрсөн хугацаанд юуг амжуулсан бол?
-2010 онд уяачдын хүсэлтээр аймгийн МСУ-ын холбооны ээлжит бус бага хурлыг зарлаж, “Эрдэнэт хүлэг” холбоог байгуулахад уяачид маань надад итгэл хүлээлгэн нарийн бичгийн даргаар сонгосон юм. МСУ-ын “Эрдэнэт хүлэг” холбооны удирдлагууд ярилцаад дэргэдээ ажлын албатай болохоор тохирч хоёр хүнтэй ажлын алба ажиллуулж байна. Энэ ажлын алба, тэргүүлэгчид бүгд л идэвхи зүтгэлтэй сайн ажиллаж байгаа болохоор миний ажил урагштай сайхан байдаг.Цаашид ч бодож төлөвлөж байгаа ажлууд их байна. Ойрын үеийнхээс гэвэл холбооныхоо дотоод ажил бичиг хэргийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх. Уяачдаа галын зохион байгуулалтанд оруулах. Эрдэнэт угшлын хурдан адуутай болох зэрэг ажлуудад нилээд анхаарч байна. Цаашилбал морин тойруулгатай болж ойрын зайн уралдааныг хөгжүүлэх, Монголын морин уралдааны холбоотой хол ч морьдын уралдаанд уяачдаа өргөн оролцуулах гээд төлөвлөсөн зүйл олон бий.
-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Уяа эвлэг байж, уясан бүхнээ түрүүлгээрэй хэмээн ерөөе.
-Монголынхоо нийт уяачдад төр түмнээ хүндэтгэн, морин эрдэнээ дээдлэн босоо хийморьтой явахын ерөөл өргөе.Уяач бид бүхэнд шинэ сонихон мэдээ мэдээлэл бусдын арвин баялаг арга туршлагаас цаг алдалгүй хүргэж байдаг “Тод манлай” сэтгүүлийн хамт олонд МСУ-ын “Эрдэнэт хүлэг” уяачдын холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа талархаж явдагаа илэрхийлж байна.
Ш.Бадмаа



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна