МУ-ын Алдарт уяач Дашдоржийн охин Д.Сарантуяа: Наадмын өмнөх шөнө цийдмээ уугаад бодож хонодогсон


-Таны аав Өмнийн говиос төрсөн найман Алдартын нэг билээ. Манай уншигчдад аавынхаа тухай ярьж өгөөч?
-Манай аав Дашдорж 1919 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт төрсөн. Багадаа эцэг эхийн гар дээр мал маллаж байгаад 17 наснаасаа эхлэн бие даан хурдан морь уях болсон юм. Түүнээс хойш бурхан болтлоо уяаны ажлаа хийдэг байлаа. Анхны л аймгийн алдартуудын нэг шүү дээ. Харин Монгол улсын Алдарт уяач цолыг 1993 онд авч байсан. Энэ олон жил наадахдаа “морь айрагдах түрүүлэхдээ гол нь биш. Морь хүүхэд эсэн мэнд ирэх шиг сайхан наадам хаа байх билээ” гэж байнга л хэлдэгсэн. Манай сумын МУ-ын Алдарт уяач Шоовдор, Наранмандал хоёр аавын шавь нар байгаа юм. Аав маань бас ахмад дайчин хүн. Ханхонгор сумандаа гурваас таван багийн Засаг дарга хийж, сум орон нутгаа хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж, нэгдэлжих хөдөлгөөний анхны гишүүдийн нэг болж явсан түүхтэй.
-Уяач аавын охин болохоор багадаа хурдан морь унаж л байсан байх даа?
-Тэгэлгүй яахав. Таван настайдаа анх удаа хурдан морь унаснаас хойш 13 жил уралдсан. Анх аавынхаа уясан өвгөн хээр морийг Цогт–Овоо сумынхаа багийн наадамд унаж түрүүлгэж байлаа. Би жижигхэн биетэй, харин өвгөн хээр их өндөр. Ямартаа л наадамчид морийг нь л харлаа, дэлнийх нь цаанаас хүүхдийг нь харсангүй хэмээн өхөөрдөцгөөж байхав. Түүнээс хойш олон жил аавтайгаа наадсан даа. Ер нь морь хурдална гэдэг чинь уяач эзэн, унаач хүүхэд хоёроос их шалтгаалдаг юм. Морь гаргахаас авахуулаад, зүүн эсвэл, баруун талд нь гарах уу гэдгээ унаач бид товлочихсон байдаг. Монгол ёсоор морь зөв талдаа явах ёстой. Миний морины өмнөхөн яваа морийг гүйцэж, зөв талд нь гарахыг хичээнэ гэхчилэн нарийн ширийн зүйл их бий. Миний үед нэг наадамд нэг хүүхэд зургаан насны морь унадаг байлаа. Морь болгоны онцлог өөр, морь болгоны араншинд тааруулах хэрэгтэй. Хаана нь очиж татах вэ гэдгээ сайн мэддэг байх ёстой. Төв дундаас ахиулах нэг байна, эхэнд гараад явчихдаг морь нэг байна. Их хариуцлагатай ажил шүү дээ. Тийм ч болохоор наадмын өмнөх шөнө нойр хүрэхгүй. Цээдмээ уугаад л бодон бодон хононо. Би хүрэн азаргаа тэгж давхиулна, их морио тэгнэ, соёолонгоо эхэнд нь гаргаад явна гээд л. Унаач хүүхдүүд чинь яаж хөнгөн байх вэ гээд шонгоо тойроод гүйх нь холгүй. Сэтгэл хөөрч, догдлоод л тэр. Зээ татах, гүүглэх хүртэл өөр, мориндоо зохицчихсон байх ёстой байдаг юм. Тонгойж гүүглэх үү, зөвхөн ташуураа эргүүлэх үү гэдэг чинь тухайн мориндоо таарсан байна. Морио шахах нэг өөр, ахиулах нэг өөр. Тал дээр ганцаараа явж байгаад ахиулах нэг өөр, олон хурдан морьдын хажуугаар шахаж ороход нэг өөр байдаг юм.
-Түүх сөхөж, дурсамж задлаач. Хүүхэд насны хамгийн сайхан наадмын тухай энэ дурсвал ямар байна?
-Тэгэлгүй яахав. Хүүхэд нас гэдэг хүний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг шүү дээ. Мэдээж аавтайгаа наадсан наадам болгон сайхан. Энд нэгэн түүхийг сонирхуулмаар байна. Ардын хувьсгалын 40 жилийн ой юмдаг. Аав маань улсын баяр наадамд урилгаар оролцох гэж яваад эзгүй байсан юм. Тэгээд аймгийн наадмын өглөө онгоцоор ирдэг юм байна. Тэгэхэд би зургаан настай байлаа. Аймгийнхаа наадамд их морь унаж уралдсан юм. Сониуч зандаа хөтлөгдөөд онгоц буухыг харж яваад зургаалуулчихаж билээ. Тэр наадамд 216 морь давхисан. Миний үст хүрэн тэр жил их хурдан байсан юм. Гарцаагүй л айрагдах байсан даа.
-Таныг унаач хүүхэд байхад наадам ямар дэг жаягтай явагддаг байсан бэ?
-Ер нь хурдан морь гэдэг унасан хүүхэд, уясан эзнээсээ маш их шалтгаалдаг. Уяач хүн морь уях эрдмээс гадна мэргэн ухаантай, авьяас чадвартай, мориныхоо шинж чанарыг сайн мэдэрдэг, мэдрэмжтэй байх ёстой юм. Унаач хүүхэд ч бас морио сайн мэддэг, мэдэрдэг, сэргэлэн цовоо байх учиртай. Энд уяач хүний гэргий ч маш их үүрэгтэй юм шүү дээ. Наад зах нь унаач хүүхдийнхээ хоол ундыг тохируулна. Тэр үед манай ээж цийдэм буцалгаад хөргөж өгнө, ааруул аманд хүлхүүлнэ. Ингэхээр хүүхэд цангахгүй, бас өлсдөггүй юм байна л даа.
Аймгийн чанартай наадамд бэлтгэж байхад морины явдал гэж сайхан юм хийнэ. Зургаан насны морь уяхад дээд насны морьдоо морины явдал гэж хийгээд, зээ татна. Саахалт айлд хүртэл сонсогдохоор сайхан зээ татна шүү дээ. Зээ татаад шон тойроод явахад морь дэвэлзээд, бие нь хөнгөрөөд их сайхан тавирна гээч. За тэгээд маргааш уралдаантай гэж байхад урд өдөр нь унаач хүүхдүүдээ хооронд нь уралдуулна. Нэг ёсондоо биеийн тамирын дасгал юм даа.
Морьдын уяа сойлго таарлаа гэвэл зургаан насны морьдоо хөтлөөд замдаа гарна. Морьдоо хөтлөн яваад айлын дэргэдүүр өнгөрөхөөрөө зээ татна. Тэгэхээр айлын хүмүүс гарч ирж бидэнд цай сүүнийхээ дээжийг өргөж, эрч хүч энерги өгнө. Олон морьд хөтлөөд хол наадамд явах бас л хэцүү шүү. Аймгийн бараа харагдаад ирэхээр морьд сандарна, хөлөрнө, хөтөлж байгаа биднийгээ бас хөөрхөн сандаргана. За тэгээд аймгийн наадамд ирээд сум сумаараа шон шондоо бууна даа. Орой морины явдал хийхэд чинь шон шонгийн зээ маш гоё цуурайтаад л, сайхан шүү.
-Аавын тань нутаг орондоо нэртэй ямар ямар хурдан хүлэг байв?
-Нөгөө онгоц харж байгаад зургаалчихдаг үст хүрэн олон айраг, түрүүтэй хурдан буян байгаа юм. Жанжаагийн үст хүрэн гэж алдартай байлаа шүү дээ. Манай аавыг Ханхонгорынхон Жанжаа л гэдэг юм. Бас сарт хүрэн, өвгөн хээр, хүрэн азарга гээд сайхан сайхан хурдан хүлгүүд байлаа. Манай өвгөн хээр их өндөр л дөө. Ямар сайндаа л би хөдөө хээр морь тарлаж яваад, өвгөн хээрдээ мордож чадахгүй сандарч байхав. Хүрэн азарганы үр төл болсон олон сайхан хурдан буянгуудаар өнөөг хүртэл үр хүүхдүүд маань наадаж байгаа. Их хүрэн азаргыг би дааганаас нь эхлэн унаж байсан. Их хүрэн азарганы хамгийн сүүлийн төл бас нэг хүрэн азарга гарсан нь аймагтаа айрагдаж, сумдын ойн наадмуудад олон түрүүлсэн.
-Таны хүүхдүүдээс хурдан морь унаж, уяж хурдлуулж байна уу?
-Миний унаачийн ажлыг төрсөн дүү Батцэцэг, Эрхэмбат нар маань өвлөн авч, үргэлжлүүлээд хүүхдүүдэд ирсэн. Аав минь унаач хүүхдээр тасраагүй шүү. Би гурван хүүтэй. Үүнээс дунд хүү Баавгай маань Өмнөговь аймгийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн дарга хийдэг. Хүү маань багын л моринд дуртай хүүхэд байгаа юм. Тийм ч болохоор өвөөгийнхөө хурдан хүлгүүдийг өвлөн, залгамжлан уяж байгаа. Аймгийн Алдарт уяач цолтой. Харин том хүү маань ажил төрлөөсөө болоод тэр бүр морь уяад байж амжихгүй юм. Бага хүү Арсланбаатар олон жил хурдан морь унасан. Олон ч айраг түрүү хүртэж өвөөгөө баярлуулж байлаа. Хүү маань аавын буянаар, хурдан моринд дөртэй шүү. Манай гурав, дүү Батцэцэгийн гурван хүү аль аль нь л морь унаж өссөн. Айрагдаагүй хоцорчихвол уйлдаг, тийм л шартай хүүхдүүд байлаа.
-Танд морьдын уяа эвлүүлэх тухай бодогдож байв уу?
-Бодолгүй яахав. Гэхдээ аавдаа туслахаас цааш хэтрээгүй дээ. Сургууль соёлоо төгсөөд төрийн албанд 37 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Уяаны үеэр ээлжийн амралтаа авч байгаад ээжтэйгээ “арын албанд” ажилладаг байлаа. Би чинь аймаг дээр ажилтай хүн. Ханхонгор сумынхаа уяачдыг аймгийн наадам зориод ирэхэд урдаас нь идээ будааныхаа дээжийг бариад л тосоод очно. Нутгийн уяачид “аргагүй л уяач хүний хүүхэд дээ” гэдэг юм. Энэ жил Улсын наадамд уралдсан Тавантолгойн захирал Түмэнбаяр, Мөнхтайван нарын морьдыг айрагдахад телевизээр үзэж суусан би зурагтандаа орохоо шахсан даа. /инээв/ Хоёр нүдний нулимс хар аяндаа бөмбөрөөд л өөрөө унаж байгаа юм шиг л юм болсон. Ер нь морь үзэж байхад хоёр нүдний нулимс өөрийн эрхгүй гарч, зүрх дэлсээд, сэтгэл огшдог юм, сонин шүү.
-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа.
-Баярлалаа. Монгол эх орны минь бүх аймгуудын морьд хурдан байгаасай.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна