Өвөрхангай аймгийн Богд сумын уяач Ө.Мөнхбаяр: Хүнхрээгийн Дахшига гуай шиг морь таньж авдаг хүн цөөрч


- Хурдан морьтой хувь заяагаа холбосон үе хэдийд вэ?
- Би бага залуугаасаа л адуунд их хорхойтой, хангал догшны нуруун дээр сайн тогтдог, эмнэг хангал сургадаг байлаа. Нэг жил бүүр 30 хангал сурган болзол хангаж, мориор шагнагдаж ч явлаа. Анх 1950-иад оноос морь уяж эхэлсэн. Дунд нь ажил алба гээд нэг хэсэг завсарлаад, 1990 оноос хойш морь уяж байна даа.
- Олон жил хурдан морины сүүл боож яваа хүн байна. Мэдээж олон айраг түрүү хүртсэн байх даа? Сүүлийн үед ямар морьдоор наадаж байна?
- Намайг ид уяж байхад наадам цөөн, жилдээ ганц л нааддаг байлаа. Одоо бол бүсийн уралдаан, ойн баяр, овоо тахилга гээд олон болж дээ. Би ч нийтдээ арваад л айраг, түрүү авсан даа. Хэдэн жилийн өмнө Сүхбаатарын Эрдэнэцагаанаас хонгор, Булганы Бүрэгхангайгаас нэг хээр азарга авч адууныхаа цусыг сэлбэсэн юм. Тэрнээс хойш манай адууны үр төл, угшил сайжирч байна. Одоо нэг хонгор азарга маань их сайн давхиж байгаа. Энэ жил сумын 90 жилийн ойн баяраар түрүүлсэн. УИХ-ын гишүүн Батхүү манай нутагт ирээд надад “Толин хул” азарганыхаа төлөөс нэг гүү өгнө гэсэн.
- Таныг моринд жороо оруулдаг гэж хүмүүс ярьцгааж байсан? Яаж жороо оруулдаг юм бэ?
- Морийг ойр зуур малд явах, өглөө оройд унахад гайгүй гишгэдэл оруулаад байж болдог л юм. Жороо оруулахад ер нь дээгүүр орохоор морийг хатируулна, хатирааг нь тэлсээр байгаад оруулна. Доогуур орохоор морийг шогшуулна, гэлдрүүшийг нь бага багаар ахиулж байгаад л жороо оруулна даа. Миний нэг сургасан хээр морь сумандаа гишгэдэлтэй шилдэг жороо мориор шалгарч байлаа. Дээхэн мал малаас хурдан морь, жороо морь хоёр л хамгийн үнэтэй нь байлаа шүү дээ. Хэчнээн сайхан атан тэмээ байгаад, хэчнээн сайхан бүдүүн шар үхэр байгаад хурдан жороо морь шиг үнэд хүрч байгаагүй.
- Таны багад хурдан жороо морьд ямар үнэ хүрч байв?
- Хурдан жороо морийг арав гаруй тэмээгээр, азарга адуугаар авлаа гэж дуулддаг байсан шүү.
- Та залуудаа адууны наймаа хийж байв уу? Дээд тал нь ямархуу ханшаар авч байв?
- Ганц нэг адууны наймаа хийж байсаан. 60-аад оны үед жаахан жороо болмоор үрээг хоёр тугалтай үнээн дээр 500 төгрөг өгөөд авч байлаа. Миний түрүүн ярьсан жороо хээр морь минь шүү дээ. Дээхнэ үед би жороо морь их сонирхдог байсан. Сүүлийн үед хурдан морь сонирхож, адууны угшлаа сайжруулахад анхаарч байна.
- Танай нутгийн уяачидтай ярьж байхад Хүнхрээгийн голын унага хурдан гэх юм. Яагаад тэндхийн адуу хурдан байдаг юм бэ?
- Дээр үед Хүнхрээгийг голд нутагладаг Дахшига гэж хүн олон аймаг хошуугаар явж, адууны наймаа хийдэг байсан юм гэнэ лээ. Тэр хүн л энэ нутгийн адууг их сайжруулсан гэж сонссон. Дахшига өвгөн морь сайн шинждэг, адуу таньдаг, жинхэнэ хурдлах адууг олж чаддаг байсан гэдэг. Одоогийн залуучууд энд тэнд түрүүлж айрагдсан, хурд нь тодорчихсон адууг худалдаж авчирдаг болж. Эсвэл сонсож дуулснаараа тэдний адуу хурдан гэнэ гэж авдаг. Дахшига гуай шиг морь таньж авдаг хүн цөөрч дээ.
- Хүнхрээгийн голоос төрсөн хурдан адууны талаар?
- Дахшигын морьд ер нь дийлж уралдаж байсан даа. Чүлтэмийн бор морь гэж хурдан жороо морь сум орон нутагтаа их олон түрүүлсэн. Манай сум аймгаас 205 км, хамгийн хол сум. 1990-оноос өмнө аймгийн наадамд төдийлөн очиж уралддаггүй байлаа. Гэхдээ энд тэндээс хурдан адуу зөөхөөс өмнө манай нутгийн адуу аймагт айраг, түрүү зөндөө л авч байсан. Дуламжавын зээрд морь, Чимэддамбын загал соёолон үрээ аймагт түрүүлж, Дэмчигдорж гуайн цоохор морь аймагт айрагдаж байлаа. Сүүлийн үед Хүнхрээгийн морь манай сумаар гэлтгүй тарчихсан. Хэнтий, Дорнод, Сүхбаатар гээд зүүн аймгийн хурдан адуунууд ч их ирж байна, Эцэг адуу бол их зөөсөн дөө манайхан. Иймээс ч манай сумын адуу их сайжирч сүүлийн үед найр наадамд нутгийн унаган адуу айрагдахаа байж, энд тэндээс авчирсан адуу, тэдний үр төл их дээгүүр давхиж байна. Хурдан морийг хөгжүүлэх талаар улсаас ч арга хэмжээ авч байна. Түүний үр нөлөөгөөр хурдан угшлын адуу хаа сайгүй гарах боломжтой болжээ.
- Сүүлийн үед морь нь сайхан давхиж, нутаг орныхоо нэрийг гаргаж байгаа ямар залуучууд байна?
- Манай нутгийн Дэмчигийн Ганбат гэж залуу сайхан наадаж байгаа, Ноднин Дорноговь аймгаас авчирсан шаазгай даага нь энэ жил аймгийн наадамд түрүүллээ. Огтбишийн хүү Түвшин гэж залуу Дорноговиос азарга авсан нь суманд 2-3 жил түрүүлээд байгаа. Авирмэдийн Мөнхсайхан, Өөдөсийн Батжаргал гээд залуучууд хурдан адуу авчирч, сайн давхиулан сум орныхоо нэрийг өргөж байна даа.
- Бидний урилгыг хүлээн авч сайхан ярилцсан танд баярлалаа. Сэтгүүлийнхээ нийт уншигчдын өмнөөс танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна