Улсын хүлэгч Н.Шаравдорж: Морины толгой алдвал өвөөдөө шилэн хүзүүдүүлдэг байж билээ


-Монгол улсын уран уургач бугуйлчийн спортын мастер цолтой гэж сонссон юм. Энэ тухайгаа яриагаа эхлэх үү?
-Тийм ээ, мастер цолтой. Бага нас бусдын л адил өнгөрсөн дөө. Адуу маллаж, аав ээждээ туслаад л. Ингээд эрийн цээнд хүрэхийн цагт цэргийн албанд татагдан, Дорноговь аймгийн Сулинхээрт гурван жил агт малласан. Багын л адуу малтай ойр өссөн надад агт маллахад түүртэх зүйл гарч байсангүй. Ингээд цэргээс халагдаж ирэнгүүтээ нэгдлийн адуу маллаж эхэлсэн. 1985 онд анх удаа уран уургач бугуйлчийн тэмцээнд орсон ч амжилт гаргаж чадаагүй л дээ. Гэхдээ их юм сурч үлдсэн. Тэгэхэд улсын уургач Буянхүү, Өвгөнхүү гуай нар санал болгосон юм. 2004 онд Говь-Алтайд болсон тэмцээнээр Ууганбаяр бид хоёр спортын мастер болцгоосон. Харин улсын хүлэгч цолыг аваад жилийн нүүр үзэж байна. Энэ цолыг анх дөрвөн хүнд олгосны нэг нь би байгаа юм. Дорноговь аймгийн Мараахайн Чинбат, Булган аймгийн Рэнцэндорж, Хөвсгөл аймгийн Даваацэрэн, тэгээд би ордог.
-Тэгвэл анхны амжилтаа хэзээ гаргаж байв?
-1997 онд Хэнтий аймгийн Батноров суманд болсон тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн маань анхных байлаа. Тэр тэмцээнд манай багшийн хүү Ууганбаяр шагналт байранд орж, бид хоёр багаараа түрүүлж билээ. Харин үүнээс жилийн дараа Архангай аймгийн Цэнхэр суманд болсон тэмцээнд Ууганбаяр маань түрүүлж, би хүрэл медаль, багаараа мөн л түрүүлсэнээс хойш дөрвөн удаа алтын эзэн болсон. Ямартаа ч одоогийн байдлаар манай аймгийн амжилтыг эвдсэн “өрсөлдөгч” гараагүй л байна. Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд болсон тэмцээнд Ууганбаяр маань очиж хүрэл медаль хүртээд ирсэн сонин дуулгахад таатай байна.
-Таныг энэ спортод ороход хамгийн их нөлөөлсөн хүн хэн бэ?
-Миний аавыг уургач Найдандорж гэдэг байлаа. Тийм болохоор морь уургалж бугуйлдах анхны багш аав маань байгаа юм. 2003 онд улсын аваргаас алтан медаль аваад ирэхэд аав 75 настай хэрнээ морь уургалж цугласан олныг уулга алдуулж байлаа. Үнэхээр сайхан санагдаж билээ. Тэгэхэд хүмүүс “танай хүү таныг залгамжилсан сайн уургач болох нь дээ” гэхэд “миний хүү одоо л морио юүлж унахтайгаа болж байгаа юм байна” гэж билээ. Ааваасаа мөн ч их юм сурсан даа. Хазаар ногт, чөдрөө өөрөө хийчихнэ, уурганыхаа зоог зөв татаад барьчихна, морио сайхан дэллээд уначихна гээд л хэний ч өмнө нүүр улайхааргүй шүү. Одооны хүүхдүүд уурганыхаа зоог нь олигтойхон бариад ч явж чадахгүй юм. Би цэрэгт уургыг нааж сурчихаад, наамал уургыг анх удаа аймагтаа нэвтрүүлж байлаа. Мөн хангайн бугуйлыг хийж өгсөн. Анх хангайд очиж тэмцээнд орчихоод ширийг яаж зүсэж бугуйл хийдгийг сурч байлаа.
-Аавынхаа тухай манай уншигчдад илүү дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Жирийн л малчин ардын хүү байгаа юм. Хүүхэд байхын адуу мал эргүүлсэн хүү яваад 16 настайдаа анх уургач гэдэг нэрийг авч байсан байдаг. Тэгэхэд Баянхалтарга гэдэг айлынд очтол ороо морь барих гээд хүмүүс цуглачихсан байж л дээ. Аав унаа муутайхан явж байсан гэнэ. Тэгсэн нэг хүн ирээд “тэр уургачид уургаа өгчих” гэжээ. Уургаа өгөлгүй зогсож байтал нөгөө адуу нь яг урдуур нь гарч л дээ. Аав уургалаад таттал гуд татуулаад эмээлийнхээ урдуур суучихаж. Тэгсэн ашгүй морь нь жаахан үсрэх аядаад хуйв нь тунараад ирэхэд нь эмээлийнхээ ар талаар сууж, нөгөө адуугаа тогтоожээ. Тэгтэл нөгөө уургаа өг гээд байсан хүн нь ирж, “миний дүү ахыгаа уучлаарай. Ийм уургач гэдгийг чинь мэдсэнгүй” гэж хэлсэн гэсэн. Аав богинохон уурга барьдаг, унаж яваа мориороо л морь уургалдаг хүн байсан. Дээхэндээ морь уургалахдаа морины толгой алдвал өвөө аав шилэн хүзүү рүү цохичихдог байж л дээ. Энэ тухайгаа аав “сүүлд цэрэгт морь уургалж байхдаа үе үехэн аавын дуу сонстох шиг болдогсон” хэмээн үе үе дурсамж сөхдөг байсан.
-Өвөө тань бас уургач хүн байсан байх нээ?
-Тиймээ, бид удмаараа адуу малтай холбогдсон улс. Сонирхуулахад манай эгч ч эмнэг сургалтын спортын мастер хүн бий. Бас эгчийн охин Бямбацэрэн чөлөөт бөхийн тамирчин.
-Тийм үү. Эгч тань тэгээд ямар ямар амжилт гаргаж байв?
-Манайх тэр үед засгийн тэмээ малладаг байлаа. Бас амины хэдэн адуутай, тэднийгээ их булгиулна. Дээхэн үед чинь охид үсээ задгай тавихгүй, хоёр салаа гэзэгтэй охин хөвгүүдтэй ана мана л үздэг байлаа.
-Таныг аймагтаа уран уургач бугуйлчийн тэмцээнийг жил болгон зохион явуулдаг гэж байсан. Энэ тухайгаа ярьж өгөөч?
-2000 онд манай аймагт анх улсын уран уургач бугуйлчийн тэмцээн болсон юм. Түүнээс хойш 11 жил аймагтаа уран уургач бугуйлчийн тэмцээнийг зохион байгуулж байна. Мөн зөвхөн хангайд л болдог гэж хүмүүсийн боддог бооцоот уралдааныг аймагтаа зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Гэхдээ харамсалтай нь орчин үед адуу малтай ноцолдчих залуус ховор болж дээ. Саяхан манай аймгийн уяачдын холбооноос “Адуучин” тэмцээнийг зохион байгуулсан нь нүдээ оллоо гээд бүүр баярлаад байгаа юм. Одоо ч болж өгвөл мотоцикль л унах сонирхолтой болж.
-Та морь уяж байна уу?
-Том хүү маань морь уяж байна. Миний хувьд зөвлөхийн ажил хийгээд л байна даа. /инээв/ Сүүлийн жилүүдэд адууныхаа цусыг сайжруулах тал дээр илүү анхаарал хандуулж байгаа. Дорноговь, Дундговиос нэлээд хэдэн адуу авлаа. Түрүүчээсээ сайхан амжилт гаргаад л байна. Ноднин авчирсан энэ жилийн хавчиг азарга гурав уралдахад хоёр айрагдлаа.
-Хүүхдүүд тань аавдаа уруу татагдаад уран уургач бугуйлч болчихсон уу?
-Тийм шүү. Бага хүү Очирсүрэн маань өвлөөд байгаа. Энэ жил Хэнтий аймагт болсон тэмцээнд морь булгиулалтаар оролцож, тавдугаар байранд ороод ирсэн. Харин Ууганбаяр маань бугуйлаар хүрэл медаль хүртсэн гэж дээр хэлсэн дээ. Бид нэгэн үе нэг баг байсан бол одоо манай хүүтэй нэг баг болоод явж байна.
-Танаар морио сургуулах гэсэн хүмүүсийн хөл татардаггүй бололтой?
-Ирнээ ирнэ. Отор нүүдэл хийж яваа хүмүүс ирдэг л юм.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Та бүхэнд баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийн нийт уншигчдад сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.











0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна