Шанхын хурд хулантай холбоотой юу


Одоогоос гурван жилийн өмнө Өмнөговь аймагт Говь-Шанхын хурдыг тодруулах говийн бүсийн аймгуудын хурдан морины уралдаан зарлагдаж, их гантай байсан ч 1999-08-20 -нд уг уралдааныг Цогтцэций суманд зохион байгуулахад Төв, Сэлэнгэ, Дундговийн тэжээлтэй морьдыг ачиж ирээд гол гол насны түрүүг аваад буцсан юм.
АзаргандТөв аймгийн Баянцагаан сумын Жамбалсүрэнгийн хүрэн, их насанд Дундговийн Эрдэнэдалайн Гомбо-Очирын саарал, соёолонд Улаанбаатар Налайх дүүргийн Сундуйжавын зээрд тус тус түрүүлж, бүсээс Өмнөговь аймаг 10 айраг,
Улаанбаатар дагуул хоттойгоо 4 түрүү 7 айраг, Төв 1 түрүү 3 айраг, Дундговь 1 түрр 3 айраг, Дорноговь 2 айраг авч байлаа.
Говийн бүсийн уралдаанд гангийн хүндрэлээс болоод ч тэрүү үндсэн зорилтдоо хүрээгүй бололтой. Гэвч Шанхын хурдыг тодруулан судлах зорилготой “Монгол адуу” нийгэмлэгийн судалгааны төвийн захирал доктор профессор Г. Цэвэгмид тэргүүтэй хэсэг эрдэмтэд Говь-Шанхын хурд төсөл боловсруулаад ажиллаж байгаа нь нэн сайшаалтай хэрэг юм.
Тэд судалгаандаа энэ угшил адуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Шанхын хэц, Ширээ шавагтай, Цогт овоо, Манлай, Ханхонгор, Баян-Овоо, Булган сумдад Төв, Дундговийн өмнө талын захын сумдад тархсан хийгээд ер нь уг адууг тал бүрээс нь судлахыг зорилгоо болгожээ.
Тэр мөн Шанхын хурд хулантай холбоотой эсэхийг судлаж байгаа нь их сонирхолтой байна.
1949 онд Өмнөговь аймгийн Манлай сумын их уяач Ц. Занданбал агсан Жаргалантын морин заводоос До нэртэй эр унага, авчирч үржүүлсэн баримт олсон нь монголчууд адууны цусыг сайжруулахад ямагт анхаарч газрын хол, ойрт саатаж байгаагүйг харуулж байна.
Өмнөговьчууд нутаг залгаа Өвөрмонголоос 1976 онд араб үүлдрийн бор азарга авчирч байсан төдийгүй, Төв аймгийн Сэргэлэн сумын их уяач Донойн Сундуй болон Баянжаргалангийн Алдарт уяач Данзаннямын хүрэн азарганы үр төлийг авчраад сүрэг сайжруулж байсан нь тогтоогджээ. Бас нэг сонирхолтой баримт олдсон нь Германы бизнес эрхлэгчдээс Монгол улсын Ерөнхий сайд Амарт бичсэн захидалдаа Хятадын Шанхай хотын морин тойруулгад Шанхын хурдуудаас худалдан авч уралдуулахыг хүссэн хүсэлт байлаа. Энэ нь зөвхөн нутгийн ойрыг бодсон бус уг адууны хурд, хүчийг үнэлсэн хэрэг биз.
Сэцэн хан аймгийн Ахай гүний буюу Дархан уулын хошууны их уяач Онон мөр Хаван, Өмнөговийн Цэцэн Хайрханд, Ширээ шавагтайд ирж бүтэн жил нутаглаад буцсан нь зүгээр нэг говийг сонирхоод буцсан нь юу л бол ... Шанх адууг сонирхон судалж, арилжаа солилцоо хийж байсны өөр нэг хэлбэр бус уу.
Судлаачид мөн Хэнтийн Галшар удмын хурдаар нутгийн адууг сэлбэж цус холдуулах ажил бүр дээр үед байсан тухай судалж байна.
Алдар цуутай их хурд Монголын уудам нутагт газар сайгүй түгэн тархсаар л байна.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна