БОРЖИГОН УДАМД БОРУУД ГАЙХАГДАЖ БАЙСАН


Боржигон адууны угшил үүссэн тухай ийм нэгэн домог байдаг юм.
XIX зууны дунд буюу сүүлээр амьдарч байсан Галшарын Хардэл жанжин бэйс Пүрэвжавын үед Боржигон цэцэн бэйл Цэрэнсандив өөрийн төрлийн хүн хиа Дамдингийнд нэгэн удаа зориудаар айлчлан очжээ. Хиа ноёныг айл хотлоороо баяр хөөртэй угтан ихэд хүндэтгэл үзүүлэн дайлсныхаа дараа адууныхаа сор болсон хурдан бор үрээг бэлэг болгон барьжээ. Ноён зориуд айлчлан очсоны утга учир энэ л байсан болов уу.
Ирсэн гийчин буцаж хиа шадруудаа дагуулан мөнөөх бор үрээгээ хөтлөн мордоход Дамдингийн зэлэн дээр байсан адуунууд нь ижил сүргээсээ салан одож буй бор үрээг дагаж хошууран үүрсэж байсан тухай яриа бараг домог болон үлдсэн нь бий. Түшээт хан аймаг, Цэцэн хан аймгийн хооронд орших Боржигон нутгийн хурдан буянгууд нь 1893-1908 он хүртэл даншиг наадмын цуваанд 3 түрүү 22 айраг авсан нь Галшараас айргийн тоогоор илүү байдаг.
Цэцэн бэйл Онон мөр уяачийн үед мөнөөх цувааг үзэхүй дор 26 айраг түрүүнд 10 морь зөвхөн бор зүсмийнх байдаг нь анхаарал татдаг юм. Жишээ нь 1896 онд буюу Бадаргуут төрийн 22 он, Цэцэн бэйлийн бор морь аман хүзүүдэж, бор соёолон, бор хязаалан хоёр нь түрүүлж, бас нэг бор хязаалан тавд давхисан байдаг.
Үүнээс хойшхи 10 жилийн туршид Боржигоны адууны гол цөм нутгийн Говьсүмбэр аймаг, Төв аймгаас Баянжаргалан, Баянцагаан сумын өмнөд хэсэг, Дундговиос Говь-Угтаал, Цагаан дэлгэр, Баянжаргалан сумд, Дорноговиос Айраг, Даланжаргалан Иххэт, Алтанширээ, Дэлгэрэхийн баруун хойд хэсэг, Хэнтий, Дарханы багахан хэсэг ордог гэж А. Баярмагнай «Боржигон судлал» номондоо тэмдэглэжээ. Говьсүмбэр аймгаас улсын наадамд хааяа нэг очихдоо заавал айраг түрүүнд багтаж байсаныг харж болно.
1951 онд Д. Борхүүгийн хөх цавьдар соёолон, 1954 онд Морьтон Цэндийн зээрд морь тус тус түрүүлэн, 1956 онд Д. Борхүүгийн алаг хязаалан 4-т хурдалж, 1960 онд Цэндийн зээрд морь дахин түрүүлж, 1981 онд Цэндийн хүү Төмөрхуягийн хээр азарга хоёрт хурдалж байлаа. Хонгор морьтын Цэнд бол сайн уяач төдийгүй олондоо нэр нөлөө бүхий цөлх нэгэн байсан гэдэг. Түүний зээрд морь алс холоос Буянт ухаад хоёрхон удаа ирэхдээ хоёуланд нь түрүүлж, ялангуяа 1954 онд магнайдаа тоосгүй хурдлан ирж байлаа. Ер нь Буянт-Ухаад түүнээс хол түрүүлсэн морь үзээгүй гэж хууччуул ярьдаг. Харин Говьсүмбэрээс улсын наадамд ган гачигаас ч болдог юмуу төдийлөн очдоггүй байлаа. Харин ардчилалаас хойш Говьсүмбэр аймаг байгуулагдаж хуучин уламжлалаа сэргээх болсноор эндээс эхтэй хурд гарах болоод байгаа билээ. 1992 онд болсон анхны Боржигон наадмын 6 насны түрүүг Говьсүмбэрчүүд өөрсдөө авсан байдаг. 1996 онд Хэнтийн Дэлгэрхаанд болсон өвлийн бүсийн уралдаанд Лодонгийн зээрд азарга айрагдаж, Баянжаргалангийн Галын Баттөмөрийн хүрэн морь түрүүлж, Дорноговийн Алтанширээгийн И. Улаанхүүгийн шарга морь тавлажээ. Баттөмөрийн хүрэн морь зун нь Бор-Өндөрийн зуны уралдаанд Баярсайханы нэрээр аман хүзүүдэж намар нь Баттөмөр авч хурдлуулсан байдаг. 1997 онд Галшарын зүүн бүсийн уралдаан Говьсүмбэрийн Эрдэнэцогтын бор соёолон дөрөвт хурдлан, 1998 оны Хархоринд болсон Монголын шигшмэл хурдан хүлгийн Их хурдад Цэвээндоржийн хул азарга 14- өөр давхисан нь бий.
1999 онд Боржигон угшлын морь хэрхэн хурдалсныг үзвэл: азарганд Хэнтийн Бор-Өндөрийн Нямсүрэнгийн зээрд гуравт хурдалж байлаа. Харин Дорноговийн Дэлгэрэх сумын Монгол улсын Манлай уяач Г. Дамбын халзан азарганы хүүхэд замдаа унахад түүнтэй ханилж явсан Дэлгэрэхийн Л.Лхагваагийн будан азарганы хүүхэд хөтлөөд явж байхад нь МУХ-ын тэргүүн Буяндэлгэр Манлай уяач Даваахүү нар хүрэн азаргыг татуулан өөрийн машинд сууж явсан хүүхдээ унуулан 40-50 азарга өнгөрсний хойно явуулахад тэрээр өмнөх азаргуудыг гүйцэж тавласан гэдэг.
Их насанд Говьсүмбэрийн Цэвээндоржийн толин нэрт хүлэг гуравт хурдалсан бол соёолон Дорноговийн Иххэтийн МУ-ын Алдарт уяач Л. Нарангэрэлийн хүрэн морь аман хүзүүдэж, Говьсүмбэр аймгийн Эрдэнэцогтын халиун гуравт, Дорноговийн Сайхандулааны Жамбалын хонгор дөрөвт мөн сумын Магсарын хул тавд хурдалжээ. Хязаалангийн уралдаанд Дорноговийн Айргийн Магсарын Ухнаагийн буурал болон халиун морь аман хүзүү, гуравт хурдалсан.
Шүдлэнгийн уралдаанд Дорноговийн Аптанширээгийн Ганболдын уясан (Я. Батсуурийн) хар шүдлэн дөрөвт хурдлан, Говьсүмбэрийн Эрдэнэчулууны Жамбалын бор түрүүлж, мөн сумын Намжилсүрэнгийн сартай хонгор, Төв аймгийн Жаргалангийн Мөнхтөрийн хээр, Хэнтийн Бор-Өндөрийн Алтангэрэлийн хээр, Дорноговийн Иххэтийн Төмөрийн хул удаа дараагаар ирсэн нь Боржигоны дааганууд байлаа.
Жамбалын бор дааганы дээд угшил мөнөөх Боржигоны алдарт боруудын удам байхад үгүйсгэх аргагүй. Энэ наадамд Боржигон нэрэндээ багтах сумдын уяачид 16 айраг, түрүү авсан нь Боржигоны хурд өөрийн нутагт баттай хадгалагдаж буйн гэрч буюу.
Мөн 2000 оны Галшарын зүүн бүсийн наадамд Говьсүмбэрээс олон уяачид очоогүй ч гэлээ уугуул иргэн Цэрэндэжидийн хул халзан соёолон түрүүлснийг дурдах нь зүйтэй болов уу.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна