“Ховордсон жинхэнэ уяач”


Монголчууд эртнээс морин эрдэнийн хийморь далласан, адуунд эртэй чадалтай, уях шинжихийн эрдэм ухаанд бусдаас илүү, аливаад шударга тулхтай эр хүнийг уяач хэмээн төсөөлж, хүндэлж дээдэлсээр ирсэн. Уяач хүний мөн чанар нь хурдан сайн молор эрдэнэ шигээ үнэнч сэтгэлтэй, худал ярих, хулгай хийхийг бүрэн цээрлэсэн, өөрийн гэсэн ёс суртахуунтай, цагаан мөртэй хүмүүс байсан нь бусдаас онцлогтой. Ийм монгол сайхан уяач одоогийн Тод манлайгууд дотор цөөхөн байдгийн нэг нь “хоёр шаргын” Э.Эрдэнэчулууныг гэж хөдөөний уяачид үнэлдэг юм билээ.
Э.Эрдэнэчулуун удам дамжсан уяач биш. Харин сайн ханийн буянаар, сайхан ерөөл тавилангийн эрхээр адуу гэдэг хийморилог амьтантай холбогдсон азтай эр хүн юм. Түүний анхны хань А.Цэвэлмаа Агваансамдан гуайн 11 хүүхдийн дундах охин. Зүс царай, зан ааль, саруул ухаан төгс ёстой л “дарь эх “ байсан хэмээдэг. Тиймээс л Агваансамдан гуайн 10 хүүхдүүд, ах дүү айл саахалтынхан ойр тойрныхон бүгд л Цэвэлмаагийн аясыг дагана. Цэвэлмаа ч бүгдийг хайрлаж , эвлүүлж ,зохицуулдаг шидтэн нь байлаа.Том шаргыг унага байхад “ийм хөөрхөн нялх амьтны сүүг би булааж уугаад яахав” гээд эхийнх нь саамыг уугаагүй ариун сэтгэлтэн байсан нь эгэл биднээс тэс өөр. Хожим том шаргаа эндэхэд маш ихээр харамсаж сүүлээр нь морин хуур хийлгэн эр нөхөртөө өгсөн нь аль алинд нь эрхмийн дээд хүндэтгэл үзүүлсэн явдал байсан хэмээдэг. Энэ бүсгүйн ид шидээр Э.Эрдэнэчулуун чин ариун сэтгэлд хөтлөгдөн , амжилт, нэр алдрын оргилд хүрсэн ч байж болох юм. Ямартаа ч Тод манлай Э.Эрдэнэчулууны амьдрал, алдар хүндийн хөтөч ариун төгс А.Цэвэлмаа бүсгүйг дурсах нь бурхан тэнгэрийн өмнө буян аривжих буйзаа.
Тод манлай Даваахүүг хүндэтгэж явдаг, өөрийгөө дөвийлгөөд байдаггүй. Олон саяын босоо адуу авч гэж дуулдаагүй. Бага насны битүү юм уяад л хурдлуулчихдаг энэ цагийн нэрт Эрдэнэчулуун уяачаас одоо үеийнхэнд дууриах ,сурах зүйл их бий. Тэдэнд буян үйлдэх тус хүргэх үүднээс энэхүү өгүүллийг тэрлэн хүргэж буйг өчсүү.
Эрдэнэчулуун эртнээс хурдны булаг Галшар хүрч хурдан адуу авах юмсан гэж бодож явдаг хүсэлдээ хөтлөгдөн анх 1993 онд Хэнтий аймгийн шуудангийн “зараа автобусны“ жолооч Нэргүйтэй танилцсан байна. Нэргүй Эрдэнэчулууныг Галшарт аваачиж Баянбадрал багийн харьяат, аймгийн Алдарт уяач Даржаагийн Доржтой танилцуулсан байна. Эрдэнэчулуун Д.Доржийнхоор байж монгол жаягаар нутгийнхантай танилцан, тоглож наргин хэд хоноод хойтон хавар ирж адуу авахаар тохироод хот руугаа буцжээ. Хэлсэн ёсоор хойтон хавар нь дөрвөн сард монгол дээл , гучин хоёр угалзтай монгол гутал өмссөн өндөр сайхан залуу хуучин танил Д.Доржийнд буув. Тэр үед Галшарт улсын хэмжээнд хурдан адууны хамгийн өндөр үнэ 5000 төгрөг байсан цаг. Галшарынхан ч угаасаа нэлээд задгай улс. Ууж наргихдаа нийтлэг, даалуу хөзрийн мөрийтэй тоглоом бол байнгын л зүйл. Эрдэнэчулуун тэнд нилээд хэд хоног саатаж зорьсон хэргээ бүтээгээд найман адуу хөтлөн нутгийн зүг морджээ. Тэр үед морийг машинаар ачиж мэддэггүй байсан цаг. Эрдэнэчулууныг уяач Д.Дорж , мянгат малчин Д.Цэрэндаваа нар сайн нөхрийн ёсоор мотоцикльтэй 70 км дагаж нутгаасаа үдэж өгсөн байна. Хөтөлж яваа энэ найман адуунд хоёр шаргын эх алдарт цагаан гүү дөнгөж унагалсан байдас байсан гэдэг нь бас л сонин түүх. Тэр үед Эрдэнэчулуун эхнэртээ саамыг нь уулгах зорилготой байснаас хожим нь халх даяар дуурсагдах хурд төрнө чинээ санаагүй байсан гэдэг.
Цааш явтал цагаан гүүний унага чацга алдаад явдлаа даахгүй шинжтэй болж. Тэгмэгц морьдоо хөтлөөд, борц идэж, ус уун ес хоног алхсаар Налайхын урд ар хүрч ар гэрийнхэнтэйгээ баяртай, бэлэгтэй золгожээ.
Зорьсон хэргээ үргэлжлүүлэн бодож 1994 оны намар Тогоруу халтарын төл халтар азаргыг 10 бүдүүн морь, 45.000 төгрөгөөр авч Галшараас аваачсан гүүнүүдээ хураалган төлийг нь харахаар шийдэв. Хоёр хавар хүлээсний эцэст Эрдэнэчулууны хүслээр, бурхан тэнгэрийн өршөөлөөр цагаан гүүнээс ах дүү шаргууд төрсөн нь адуу, эр хүн хоёр буян заягаар учирч мандан бадардгийн гайхамшгийг монгол түмэндээ үзүүллээ. Ажнай шаргыг төрийн наадамд зургаа түрүүлгэж урьд өмнө уяачдын түүхэнд бичигдээгүй өндөр амжилт үзүүлсэн Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны яриаг сонсоход тэрээр:
“ Ер нь би хүний хичээл зүтгэлийг бурхан тэнгэр хардаг юм байна гэдгийг ойлгосон. Морины ид шид намайг татаад байдаг юм. Би арай эрт үед төрсөн бол шилийн сайн эр болох байсан байх. Сайхан эхнэр аваад, сайн морь унаад. Хөхөө Намжилыг дуулаад, ганган сайхан хувцас, эд хэрэглэл эдэлсэн сайхан залуу явах юмсан гэж хар багадаа наадмын морь унадаг хүүхэд байхдаа л мөрөөддөг байж билээ. Би ер нь морийг уяж болно л гэж боддог. Харин хүний морь уяхаас татгалздаг, бор зүрхээрээ явдаг уяач. Хөдөөний уяачид чинь дагнаад л морь уяхгүй болохоос надаас илүү сайн уяачид өвгөчүүл их байдаг юм шүү дээ. Би хөдөө явахдаа тэднээс ичээд малгай хувцас өмсдөггүй юм. Тэдний нэг байсан Алтан унаганы эзэн Арьяандэв гэдэг хүнийг сэтгэлдээ их бодож явдаг. Миний уяаны багш бол Сэргэлэн сумын уугуул МУ-ын Алдарт уяач Өвгөнхүү гуай. Түүнд тоогддог уяач бараг байгаагүй дээ. Надад бусдаас илүү онцгой юм юу ч байхгүй. Миний аав ээж маань бурхан тэнгэрээс харсан сайн улс байгаад л түүний буянаар би өдий зэрэгтэй явж байгаа гэж боддог . Хөгшчүүл “Гончиг сум минь” гэдэг шүү дээ. Түүнийг л хүн ойлгох ёстой юм даа” гэж ярьдаг хүн.
Түүний яриа, амьдралын туулсан зам, билгийн их хүсэл, ухаарч олдог уяачийн эрдэм энэ бүгд өнөө цагт ховордсон “жинхэнэ уяач “ мөн билээ.
Монгол үндэстний гайхамшигт соёл, үндэсний морин уралдааны их соёлыг дээдлэн хойд үедээ уламжлуулан , өргөж явах жам ёсны их үйлсэд “жинхэнэ уяач” онцгой чухал.
Морины хорхойтнууд минь уяач болох хүн уяачийг шинжиж сурахгүй бол уяач болдоггүй гэдэг юм шүү.
Намсрайцэрэнгийн Санжаадорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна