Адууны явдлын тухай ойлголтууд


Мориор дамжсан үндэсний их өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Тод магнай” сэтгүүл, www.todmagnai.mn сайтын хамт олон хурдан морины зүтгэлтнүүдтэй хамтран өв соёлын нэгээхэн хэсгүүдээс эрхэм уншигч та бүхэндээ хүргэж буй. Бидэнтэй хүсэл зорилго нэгтэй нэгэн эрхэм өнөөдрөөс эхлэн цуврал нийтлэлээ та бүхэнд хүргэж буй бөгөөд Монголын жороо морины холбооны Ерөнхийлөгч, адуу судлаач Д.Эрдэнэхуягийг эрхэм уншигч та бүхэн эчнээ таних бизээ. Ингээд цуврал нийтлэлдээ анхаарлаа хандуулахыг урьж байна.
Газрын гадаргуу дээгүүр адууны өөрийгөө удирдан хөдөлгөх явцыг морины явдал гэж нэрлэх бөгөөд адууны бүх явдлыг төрөлхийн ба сурсан гэж хоёр үндсэн хэсэг болгон хуваана. Адуунд эхээс төрөхдөө л байсан бөгөөд хүмүүсийн оролцоогүйгээр адуу өөрийгөө удирдан хөдөлгөх явцыг төрөлхийн гэнэ. Адууны төрөлхийн явдалд гэлдэргээ, хатир, цогио, давхил, унаган жороо зэрэг орно. Харин хүний оролцоотойгоор зориуд сургаж бий болгосон явдлыг сурсан явдал гэнэ. Сурсан явдалд спортын болон уран хэмнэлт явдал болох пассаж, пиаффе, ормол жороо зэрэг багтдаг.
Төрөлхийн явдал:
Гэлдэргээ: Адууны гэлдэргэх үедээ буруу талын урд хөлөө урагш зөөхийн хамт даруй зөв талын хойд хөлөө зөөж тавиад дараа нь зөв талын урд хөлөө урагш нь зөөхийн хамт буруу талын хойд хөлөө урагш нь тавьдаг байна. Адууг гэлдэрч явах үед дөрвөн хөлөөрөө газар цохих чимээ нь дараалан сонсогдоно.
Хатир: Энэ нь буруу талын урд хөл ба зөв талын хойд хөлийг зөв талын урд хөл ба буруу талын хойд хөлтэй ээлжлүүлэн зөөж тавих явдал юм. Адуу хатирах үед дөрвөн хөлний нь газар буух чимээ тус тусдаа сонсогддог ба хөлөө диагналь маягаар ээлжлүүлэн зөөж газар тулахынхаа хооронд хөндийрдөг байна.Адуу газраас хөндийрөхгүйгээр ойрхон гишгэж аажуухан хатирахыг шогших гэнэ. Харин хатирахын дээд хурдыг монголчууд удган хатир, шаглах мэт өвөрмөц явдлыг арилжаа хэмээн нэрлэж дээдлэн эдлэж иржээ. Морины арилжаа явдлыг жороотой эндүүрэх нь байдаг.
Цогио: Энэ явдал нь буруу талын хойд хөл дээр тулж, дараа нь баруун талын диагналь, өөрөөр хэлбэл буруу талын урд хөл ба зөв талын хойд хөл дээр тулах, дараа нь зөв талын урд хөл дээр тулах бөгөөд түлхэлт хийж үсэрч газраас хөндийрөөд буухдаа эхлээд буруу талын хойд хөл дээрээ тулж дараална. Адуу цогих үед туурай нь газарт бууж байгаа дараалсан гурван чимээ сонсогдоно. Мөн цогихын дээд хурдыг давхих гэнэ.
Адууны сурсан явдал:
Пассаж: Энэ үг Францын нэвтрэх гарах гэсэн үгнээс гаралтай. Морин спортын дээд зэргийн уран хэмнэлтэт явдлыг пассаж гэдэг байна. Олон улсын уралдаан тэмцээний уран явдлын нэг гол үзүүлэлт нь пассаж юм.
Ормол жороо: Монголчууд эртнээс моринд жороо явдал сургаж баяр наадам, гоёлын унаанд эдэлж хэрэглэж ирсэн уламжлалтай бөгөөд ийнхүү адуунд жороо явдал сургасныг ормол жороо гэдэг. Адууны жороолох явдлын хамгийн бага аажим хэмнэлийг сайвар гэж ялгадаг. Морины сайвар явдал нь маш зөөлөн, эвтэйхэн тул ихэс дээдэс болон эмэгтэйчүүд унах нь элбэг. Монголчууд адуунд жороо сайвар явдлыг зориуд сургахаас гадна уналга эдэлгээ уяа сойлгын аясаар сайвар явдал орох нь бий. Жишээ нь Ардын Хувьсгалын 35 жилийн ойн баяр наадмын их насны 800 орчим морьдоос шалгаран айргийн тавд давхисан Архангай аймгийн Хотонт сумын уугуул Ванчинравдангийн хар морь уяа нь эвлэхээрээ их сайвар явдал ордог. Энэ л үедээ давхил нь илүү байдаг байсан гэдэг. Мөн 80-аад оны эхээр Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Цэдэнсамбуугийн хул алаг уягдаж байгаад явдал орж, улмаар жороо болсон зэргийг дурьдаж болох ажээ.
Монгол жороо морины явдал түүний ангилал
Адуу нь нэг алхамдаа зүүн талын урд хойд хөлөө зэрэг, нөгөө алхамдаа баруун талын урд хойд хөлөө зэрэг гишгэж сайвраас хурдан явах явдлыг жороо гэнэ. Адуу болгонд байдаггүй жороолох энэ өвөрмөц явдал нь эрт үеэс морьтон монголуудын ажигч гярхай нүдэнд өртөж улмаар дээдлэн хайрлан, найр наадам, баяр ёслол, гоёлд унадаг унаа нь болон уламжлагдаж ирсэн өнө эртний баялаг түүхтэй. Адууны сайварлах, жороолох явдлыг нүүдэлчин ахуй амьдралын ухаан туршлагаараа ялган ангилж, байгалийн үзэгдэл, амьтны хөдөлгөөнтэй зүйрлэн усан тэлмэн жороо, хонин жороо, тэмээн жороо зэргээр онцгойлон нэрлэж ирсэн нь өнөө хэр нь хэрэглэгдсээр байна.
Адууны жороо явдлын түгээмэл нэрлэх ялгаанд:
Унаган жороо: Хүний сургалт оролдлого үгүйгээр эхээс төрсөн цагаас жороолж, даага үрээ насандаа ч уг явдлаа алдахүй сулдаа жороолохыг унаган жороо гэнэ. Унаган жороог сайн сургаж чадваас тухайн морины хэвшил, галбир байдлаас хамааран хурдан жороо, тэмээн жороо, бүр усан тэлмэн жороо ч гарч болно.
Усан тэлмэн жороо: Дөрвөн хөлийн тавилт тэгш нэгэн хэмээр эрч хурдтай, усны урсгалыг санагдуулам жороолохыг хэлнэ. Ийм жороо морь ховор бөгөөд үнэ ханш өндөр байдаг.
Хонин жороо: Хонины явдалтай адил зөөлөн жороолох ба тэгш хэмтэй хурд таарууг хэлнэ.
Тэмээн жороо: Тэмээ тэших лугаа адил сэгсчээ ихтэй, хурдан жороо морийг ийнхүү хэлдэг. Жороолох үед хүзүү толгой дээр гэдгэр харагддаг онцлогтой.
Дээгүүр жороо: Хөлөө зөөх зай нь илүүтэй /суга цавь нь сайн тэнийх/ тавигдаж жороолохыг дээрээс авч байна гэх буюу дээгүүр жороо гэнэ. Урд хөлийн самралт, хойд хөлийн цацалтаар шороо хаях нь илүү, их бярдан зүтгэж байгааг дээрээс авч байна сайн жороогийн шинж гэнэ.
Доогуур жороо: Ергөө буюу жирийн хатираас хэтрэхгүй хурдтай жороолохыг доогуур жороо гэх ба зарим нутагт сайвар явдал ч гэж хэлдэг байна.
Бэлтгэсэн: Д.Эрдэнэхуяг
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна