Мистер Проспекор (Mr. Prospector)


Энэ жилийн Дубайн Дэлхийн цомын уралдаанд түрүүлсэн Монтеросо хэмээх хүлгийг Мистер Проспекторын 3 дахь үеийн төл гэж танилцуулж байсан билээ. Дубайн дэлхийн цомын уралдаан нь манай гаригийн хурдан морины ертөнцийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг бөгөөд энэ уралдааныг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс 60-70 мянган хүн Дубайг зорьдог байна. Эрт дээр үеээс хурдан моринд дуртай Арабууд дэлхий даяар гайхагдсан уралдааныг эх нутагтаа зохион байгуулахаар шийдвэрлэж 1996 оноос Дубайн дэлхийн цомын уралдааныг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Тэд энэ уралдаанд зориулж 2 тэрбум доллараар гайхамшигт Мейдан цогцолбор морин тойруулгыг барьсан юм. Мөн уралдааны шагналын санг хамгийн өндөр байлгасаар ирсэн байна. Энэ бүхний үр дүнд дэлхийн хамгийн хурдан хүлгүүд болон хурдан морины хорхойтнууд Дубайд цугладаг болж, Дубайн дэлхийн цомын уралдаан нь хамгийн нэр хүндтэй, дээд зэрэглэлийн уралдааны нэг болсон юм.
Энэ уралдааны түрүү магнай Монтеросо нь цэвэр цусны адууны түүхэн дэх агуу азарганууд болох Умардын бүжигчин, Мистер Проспектор нарын 3 дахь үеийн төл. Домогт Умардын бүжигчний тухай манай клубээс маш олон удаа танилцуулж байсан бөгөөд энэ удаа шилдэг азаргануудын тухай буландаа хурдан морины ертөнцийн өөр нэгэн домог болсон Мистер Проспекторыг танилцуулъя.
Ер нь тусгайлан танилцуулаагүй боловч Мистер Проспекторыг манай хурдан морь сонирхогчид сайн мэдэх байх. Учир нь манай клубээс сүүлийн 5 жилийн турш тогтмол хүргэж буй дэлхийн топ уралдаануудын мэдээнд Мистер Проспекторын нэр олон гарсан байгаа. Мистер Проспектор нь үр удам нь хэдэн үеэрээ жигд хурдалж байгаа цэвэр цусны шилдэг азарга билээ. Ялангуяа түүний үр, төлүүд нь алдарт Гурван титмийн уралдаануудад тогтмол түрүүлдэг тул Мистер Проспекторыг Гурван титмийн доминант азарга гэж мэргэжилтнүүд үнэлдэг.
Мистер Проспектор буюу Ноён хайгуулчин хэмээх халтар азарга нь 1970 онд Кентакид төржээ. Тэрээр Унаган бүжигчний төл Рейз э Натив хэмээх азарганы төл бөгөөд эх нь Неарко-н 3 дахь үеийн төл Нашуа гэдэг гүү байжээ. Мистер Проспектор даага байхдаа 200,000 доллараар зарагдаж байсан нь тухайн үедээ өндөр үнэтэйд тооцогдож байв.
Мистер Проспектор хязаалан, соёолон насандаа 14 уралдахдаа Грейвсэнд Хандикап, Вирлэвэй Хандикап тэргүүтэй 7 уралдаанд түрүүлжээ. Гэхдээ дээд зэрэглэлийн уралдаанд түрүүлээгүй тул төдийлөн нэрд гараагүй байна.
Харин үржүүлгэнд орсноосоо хойш дэлхийн хамгийн алдартай адууны нэг болсон юм. Түүний үр удмаас Зенятта, Курлин, Лүүкин эт Лаки, Рүлер он Айс тэргүүтэй 29 адуу Бридерс Кап, Кентаки Дерби, Прикнес Стейкс, Белмонт Стейкс уралдаануудад 40 удаа түрүүлээд байна. Энэ баримт түүний төлүүд Гурван титмийн уралдаанууд үнэхээр давамгайлж уралддагийг харуулж байгаа билээ. Мөн Мельбурн Кап, Дубайн дэлхийн цом, Японы цом, Английн Гурван титмийн зэрэг дэлхийн бусад топ уралдаануудад ч түүний төлүүд олон түрүүлсэн байна. Мистер Проспекторын 165 төл нь ямар нэг уралдаанд түрүүлж байсан нь дээд амжилтанд тооцогддог юм. Мөн түүний үржүүлгийн төлбөр 1980-д оны үед 100,000-325,000 доллар байсан нь маш өндөрт тооцогдож байв. Форбс сэтгүүлээс Мистер Проспекторыг цэвэр үүлдрийн адууны түүхэн дэх хамгийн их орлого олсон 10 азарганы жагсаалтад оруулжээ.
Мистер Проспектор нь өөрийн шууд төлүүдийн амжилтаараа Америкийн шилдэг азарга цолыг 11 удаа хүртжээ. (Ledaing sire and Leading broodmare sire). Түүний удмын Дистортед Хюмор, Стрийт Край, Смарт Страйк азарганууд өнөөгийн шилдэг азарганд тооцогдож байна.
Мистер Проспекторын төл нэгэн даагыг Японы бизнесмен Фусао Секигүчи (Fusao Sekiguchi) 4 сая доллараар худалдан авч, Фусайчи Пегасус (Fusaichi Pegasus) хэмээн нэрлэжээ. Энэ адуу 2000 онд хязааландаа Кентаки Дерби-д түрүүлж ихэд нэрд гарсан байна. Харин Прикнес Стейкст түрүүлэх хамгийн өндөр магадлалтай адуунд тооцогдож байсан боловч түрүүлж чадаагүй байна. Улмаар Белмонт Стейкс-т ч уралдсангүй. Тэр намраа Фусайчи Пегасус-г Ирландын Күүлмоор жүчээ 64 сая доллараар худалдаж авсан нь хамгийн үнэтэй адуунд тооцогдож байв. (Зарим мэдээнд 60 сая доллар)
Мистер Проспекторыг 1999 онд амьсгаа хураахад нь Секретариат, Нижинскай хоёрын дунд оршуулжээ.
Эх сурвалж: www.mongoljockeyclub.com
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна