Ү.Атарсайхан: Сэтгүүлийн бүх дугаарыг уншсан


Энэ удаагийн уншигчийн индэр буланд маань Аймгийн Алдарт уяач Ү.Атарсайхан оролцож өөрийн сэтгэгдлээс хуваалцсан юм. Тэрээр “Уяаны эрдэм”, “Эмч зөвлөж байна”, “Мэдэхэд илүүдэхгүй” булангуудыг унших дуртай
-Хурдан морь сонирхогчдын “Тод магнай” сэтгүүлийг та хэзээнээс эхлэн мэддэг болсон бэ?
-“Тод магнай” сэтгүүлийн анхны дугаарыг худалдан авч байснаас хойш хэдийнэ гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд гарсан бүх дугаарыг нь шимтэн уншиж байна. Үргэлж шинэ сонин зочдын сонирхолтой ярилцлагаар дүүрэн байдаг болохоор дугаар бүр нь өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй байдаг юм шиг санагддаг. Яг энэ үед “Тод магнай”-н зочдоос Монгол улсын Манлай уяач Д.Одгэрэлийн ярилцлага их тод санагдаж байна. Манлайн “Жин зайнаас үл хамаардаг бусад спорт шиг цол өгөхдөө дээд доод нас гэж зааглахгүй байх нь шударга” болох тухай ярилцлага ёстой л өнөө загатнасан газрыг маажна гээч болсон. Би Одгэрэл Манлайтай санал нэг явдаг хүн байгаа юм.
-Сэтгүүлийн маань “үнэнч” уншигч таны хувьд бидэнд ямар “захиалга” өгөх болоо?
-Моринд орж байгаа шинэ залуу уяачдад “Уяаны эрдэм”, “Эмч зөвлөж байна”, “Мэдэхэд илүүдэхгүй” зэрэг гарын авлага болох сайхан булангууд олон бий. Уншигчийн хувьд энд санал нэмэрлэхэд хурдан морины төлөө сэтгэл зүрхээ зориулан, адууны хийморьт сүсэглэн яваа хийморь өөдөө хөдөөгийн “нуугдмал” аатай буурлуудын үнэтэй зөвлөгөө бүхий ярилцлагыг унших захиалга өгмөөр байна. Энд санал болгоход Төв аймгийн Жаргалант сумын Хоргойн Батсүх гэж мундаг уяач бий. Дээхэн үедээ Айдасын даваан дээр гарч дурандаад л түрүүлж, айрагдах морьдыг алдалгүй хэлдэг байсан тухай мэдэх хүмүүс олон бий. Өдгөө дал гарч байгаа ч ануухан буурай байдаг юм. Түүнтэй ярилцвал залууст хэрэгтэй олон зүйлийг ярих байх даа.
-Санал бодлоо хуваалцсан танд баярлалаа.
-Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. “Тод магнай” сэтгүүлийн нийт уншигч, уяачдадаа өвлийг өнөтэй давахыг хүсэн ерөөе. Их жил дөрвөн том ой тохионо. Тийм болохоор ирэх жилийн бэлтгэлээ сайн базааж, одтой наадацгаая.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна