Б.Отгонгэрэл: Дээхэн үеийн хөгшчүүл охидоор морь унуулах дуртай байсан


-Уяа эвлүүлж, хөхөл боосон хуруу дарам цөөн бүсгүйчүүдийн нэгтэй уулзаж байгаадаа баяртай байна. Юу таныг моринд хөтөлсөн юм бэ?
-Монгол хүн эр эмгүй л моринд хайртай байдаг шүү дээ. Дээр нь миний аав насаараа морь уясан хүн. Хар багаасаа л аавынхаа уясан морийг унан уяан дээр өссөн. Зургаан настайгаасаа 16 хүртлээ хурдан морь унасан. Жижигхэн биетэй байсан болохоор олон жил унасан л даа. Охин хүүхдийг хөнгөн дээр нь адтай гээд дээхэн үеийн хөгшчүүд морь унуулах дуртай байдагсан. Одоо бол нүдний гэм болж дээ. Охин ч гэлгүй ер нь морь унах хүүхэд олдохгүй болж байх шиг байна шүү. Бидний үеийнхийг бодвол одооны унаач хүүхдүүд амар болсон байна. Машинаар давхиж оччихоод л нэг талдаа уралдаад ирнэ. Морь мал барина гэсэн ойлголт байхгүй. Бидний үед чинь өглөө үүр цайв уу үгүй босоод л үдшийн бүрийгээр унтдаг. Тийм л байлаа шүү дээ.
-Хэдийнээс бие даан морь уях болсон юм бэ?
-Аав маань нас дээр гараад морь малны ажил хийж чадахаа байсан. Надаас өөр туслах хүн байхгүй болохоор тэгсгээд л 16 настайгаасаа эхлэн эцгийнхээ зааврын дагуу морь хөлсөлж эхэлсэн. Тэгж байгаад 1991 оноос л өөрөө яг гардан уядаг болсон доо. Овоо ч хэдэн айраг түрүү авсан. Миний санахын гурван түрүү, дөрвөн аман хүзүү л лав авсан. Айргийг нь би тоолж үзээгүй. Бараг 20 гарсан байх. Гэхдээ өөрийнхөө нэр дээр цоллуулдаг байгаагүй ээ. Муу эцгийгээ амьд сэрүүнд нь цолонд хүргэчих юмсан гээд дандаа аавынхаа нэр дээр уралдуулдаг байсан юм. 2008 оноос хойш л өөрийнхөө нэр дээр давхиулдаг болсон. Миний нэрийн хоёр түрүү, дөрвөн айраг л бий байх.
-Та айлын ганц охин уу?
-Би өргөмөл охин нь байгаа юм. Хоёр настай байхдаа гэрээсээ оргоод эднийд урвачихсан гэдэг юм. Төрсөн эцэг эх маань аваад явахаар буцаад ирчихдэг байсан юм гэнэ лээ. Тэгээд тогтохгүй байхаар нь өгчихсөн юм билээ. Тэгээд л ааваасаа салалгүй явсаар өдий хүрчихэж. Аав маань өнгөрсөн 11 сард бурхан болсон. Амьд сэрүүнд аймгийн цолонд хүргэчихье гээд зүтгээд байсан ч чадсангүй дээ.
-Сайхан дурсамж хэзээд сэтгэлд өег байдаг. Аавтайгаа үзсэн олон наадмаас хамгийн их сэтгэлд үлдсэн нь хэзээнийх вэ?
-Намайг бага байхад одооных шиг олон уралддаггүй. Холдоо Цогтцэцийд л ирж уралддаг байсан байх. Тухайн үед сумын наадам жил өнжиж болдог байлаа. Нэг жил сумандаа нэг жил аймагт гэж. Тэгэхэд аав бид хоёр Цэцийд л хэд хэд ирж наадсан. Гэхдээ тэр болгонд хачин азгүйтдэг байж билээ. /инээв/Миний даага түрүүлчихээд байхад, арын даагыг түрүү гээд барьчихсан. Миний шар хөдлөөд уйлах гээд байдаг. Аав юм хэлэхгүй болохоор яахав дээ. Манай аав ер нь нэг тиймэрхүү хүн байсан юм. Хэр барагтай бол дуугарахгүй. Ер нь дээхэн үеийн хөгшчүүд найр наадмын үеэр хэл ам таталдаггүй, тайван хүмүүс байж билээ. Хор буцалгасан тэр наадам одоо хэр нь санаанаас гарахгүй Цогтцэцийгийн наадмаас айраг авах юмсан гэж боддог шүү.
-Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэдэг дээ. Таныг нутгийнхан тань эмнэг хангалд сайн гэх юм билээ?
-Одоо больсоон. Нас яваад ирэхээр халгаад байдаг болдог юм байна. Морь дугтрахаар тавиад туучихдаг болсон байна лээ. Залуудаа бол тогтоочихдог л байсан.
-Хөдөөний ажил барагдах биш, тэр тусмаа айлын эзэгтэй хүний. Арын албаа хэнд хариуцуулах вэ?
-Манай гэр бүлийн хүн хариуцна. Хүмүүс бид хоёрын байрыг солигдчихсон гэдэг юм. Би адуу мал гээд явчихна. Манай хүн гал тогоо бариад, хүүхдүүдээ хараад сууж байна.
-Хүүхдүүд тань морь мал уяж байна уу?
-Манайх хоёр хүүхэдтэй. Нэг нь оюутан, нөгөө нь долдугаар ангид сурдаг. Манай хоёр хүүхэд том биетэй болохоор 1-2 жилээс илүүтэйгээр морь унаж өгөөгүй ээ. Тэгээд л унаач хүүхэд гуйх гэж том ажил болоод байна. Хүний хүүхэд гуйна гэдэг бэрх байна шүү.
-Морьдоо тэжээж байгаа юу?Танай энүүгээр хаврын уралдаан зохиогдож байна уу?
-Нэг хэсэг уралддаг байснаа сүүлийн 4-5 жил болсонгүй. Манай энэ хавийнхан хаврын уралдааныг зүгээр юм гээд сайшаагаад байсан. Тэжээлийн тухайд тэргүй бол уралдах аргагүй болж байна. Сүүлийн хоёр жил би огт тэжээгээгүй.Тэгсэн ганц нэг айрагдаад байдаг байсан нь больчихлоо. Ер нь бусдын жишгээр л уяхгүй бол хоёрын хооронд мал зовоохын нэмэр юм байна гэж бодоод байгаа. Эцэг маань дан нутаг адуугаар нааддаг байсан.Одоо тэгж туйлшрах арга алга. Энэ жил Дорнод явж ганц үрээ авчирсан. Ер нь цус сэлбэж байхгүй бол болохгүй болсон байна шүү.
-Ярилцсанд баярлалаа. Уясан хүлгэд нь хурдан байж, улсын цолонд хүрэхийг хүсэн ерөөе.
А.Тэлмэн






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна