70 миллийн хурдтай “Дарваан хар” хэмээх цуут ороо хүлгийн түүхээс

Нэгдэл нийгмийн үед буюу малчин ардын мал хөрөнгийг тодорхой заасан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хурааж авдаг байх үед малчид унах морь, саах үнээгээ авч үлдээд удам угшилтай гүү тэр байтугай азаргаа хүртэл нийгэмчилж байсан гэж өвгөчүүл ярьдаг юм. Тэр л нийгэмчилгээнд газар газрын олон хурдан угшлууд нийлж тодруулж хурдлуулаагүй өнгөрсөн олон сайхан хүлгүүд байсны нэг нь нутаг орондоо “Дарваан хар” хэмээн алдаршсан цуутай ороо морь юм.
1969 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум нэгдлийн адууг миний аав Сүхбаатар сумын Алдарт уяач Ц.Жанцан, ах Тагарваагийн хамт хариулдаг байж. Тэр хавар шар Арслан гэдэг хүний нэгдэлд нийгэмчилсэн Баадуу алагийн угшилтай халтар гүүнээс “шилбэ” хэмээх Дамдинсүрэн өвгөний бойтог улааны төл эр хар унага гарч, дараа хавраас нь уургатай хүн туусан адуун дунд явдаггүй нүд нь бүлтэгнэж сүүлээ хатгасан айхтар сэргэлэн даага болсон байна. Миний аав дааганд нь уях гэж хоёр гурав барьж авсан боловч нэгдлийн олон адууны ажилтайн хажуугаар ороо даагатай ноцолдож байх зав ч олдоогүй сүүлдээ тавьсан гэдэг.
Тэр цагаас хойш хар үрээ уургатай хүний бараа үзэхээ байж, дэл хөөврөө ч авахуулдаггүй эмнэг догшин адууг үзэж чаддаггүй нэгдлийн дарга нарт адлагдаж эхэлсэн байна. Жил бүрийн нэгдлийн адуу агталгаа, хөөврөлгөөний ажлаар хар үрээ баригдахгүй хулжаад явчихна. Морь мотоциклтой залуус хөөцөлдөөд барьж чаддаггүй. Арайхийн уургаллаа гэхэд тогтоож дийлдэггүй аавын хүүгийн шандсыг шалгасан адуу болжээ. Чухам тиймээс хар үрээг барьж чадвал уяж үзэхсэн гэсэн нутгийн настай уяачид олон байж. Чих толгой цэвэрхэн боловч уруул ам нь их дарвагар, аман хүзүү нь лүхийсэн бүдүүн, дэл сүүл их сайхантай, уртраг бие бөөрөнхий сүврэгцтэй, адуундаа явж байхад нь шөрмөсөн сиймхий нь ялгарч харагддаг тийм хүлэг байж. Үнэхээр ч барьж номхроож уяж чадсан бол аргагүй хурдан морь байх байсан болов уу хэмээн нутаг орондоо “ногоон” хэмээн алдаршсан Зоригоо өвгөн ярьж байсан удаатай.
1972 оны хавар Энгэр шандны барилга гэдэг газар нэгдэл адууны үрээ агталгаа, хөөвөрлөгөө хийгдэж тэр үед олон адуучин эрчүүд цуглаж дарваан харыг гэнэдүүлж барихаар шийджээ. Тэгээд хоёр планета-3 мотоцикльтой залуус Дарваан харыг хэдэн эмнэг үрээнүүдийн хамтаар сөхөө өгөлгүй элдсээр барилга руу хөөгөөд оруултал аман дээрээс нь буцаж шувт дайраад гарахаар завдаж. Энэ үед Шилбэ Өвгөний хүү сумын заан Баатар Загал хонгороо/нэгдлийн олон адуунаас уургачаараа алдартай загал хонгор морь байсан/ухасхийлгэн уургалж аваад 50-аад метр газар чирэгдэн уурга нь тагнаагаараа тас үсрэх мөчид олон залуус тусгайлан бэлдсэн шүхрийн цагаан мяндсаар бугуйлдан боож унаган байж арайхийн барьж агталжээ. Энэ тухай Д.Баатар ах миний аавтай хуучилж суухад нь асуулт тавьж зориуд тэмдэглэж авсан юм.
Д.Баатар ах “би загалтайгаа мордоход барихгүй чадахгүй эмнэг азарга, бүдүүн гүү байдаггүй сэн. Дарваан харыг уургалчихаад морьтойгоо чирэгдэж явахдаа төвөөс олон багш хүүхнүүд, сургуулийн ажилчид хөөврийн ажилд туслахаар ирчихсэн байсан болохоор алдчихгүйг үнэхээр хичээж билээ. Гэтэл аз болж уурганы тагнаа тасарч уургаа авч үлдсэн хэрнээ нүд харанхуйлаад байсан шүү. Аргагүй бухын хүзүүтэй адуу байж билээ” хэмээн ярьсан юм.
Тэр цагаас хойш Дарваан харыг уургалах чадалтай аавын хүү ч байсангүй нэг ёсондоо Дарваан харын биед салхинаас өөр юм хүрээгүй гэнэлээ.
1978 оны 7 сард Мааньт руу мах бэлтгэлийн адуу туух болж нэгдлийн дарга нар Дарваан харыг өгч явуулах үүрэг өгөв гэнэ. Нэгдлийн адуучид Дарваан харыг барьж чадахгүй ч гэсэн сэтгэлдээ хайрлаж, сэтэртэй юм шиг нандигнаж бодож явдаг байсан учраас их л дурамжхан болбол хулжаагаад гаргачихъя гэсэн бодолтой байцгааж. Тиймээс тухайн үед нэгдэл адуу хариулж байсан Дэлдэн Бямбаа адуун дундуураа зориуд уургатай давхиж ороод хар морийг хулжаачихаж л дээ. Дарга нар ч бууж өгсөнгүй. Нутгийн залуусыг цуглуулж хөөлгөсөн ч ороо харын урд орчих адуу байсангүй. Тэгмэгц Очирхуягийг планета-3 мотоциклиороо хөө гэсэн тушаал өгч Буян-Овооны говиос Өвдөг хүртэл 40 км газар элдээд Уртын булаг хүргээд арайхийн буцаажээ. Энэ үед улсын анчин Гомбосүрэн гэдэг өвгөн Ирийн баруун дээрээс тосч аваад мотоциклио 70 милл хүртэл хаазлан элдсэн ч хар үрээний дэл нь намирч, шүлс нь гоожин, тоос нь эрчлээд улам бүр холдоод байсан гэдэг. Гомоо гуай /Гомбосүрэн/цааш нь ярихдаа “ээ Баянхундар минь. Ийм адуу бас байдгаа хэмээн хайр бахдал зэрэг төрж хөөхөө больсон ч Өлзийн дэл дээр гараад иртэл өөдөөс УАЗ-69 машинтай нэгдлийн дарга давхин ирж загнаад дахин хөөлгөсөн. Хөөсөөр Талын толгойн ар дээгүүр гаргаад иртэл уурга барьсан гурван морьтой залуу амдан авч дайраад ч 80 шахам км туугдсан моринд хүрч чадалгүй үлдсэн юмдаг” хэмээж билээ.
Дарваан харыг тэр чигт нь элдсээр замдаа гараад явж байсан тууврын адуунд нийлүүлж, өдгөө нутагтаа ажиллаж амьдарч буй Балчин, Монхорцагаан нар тууж явжээ. Нутгийн хашир өвгөчүүл малины адуу явсан өдрөөс эхлэн “Дарваан хар ирнэ шүү. Онгоцондоо ус үлдээж болохгүй” хэмээн багачуулдаа захих болж. Нээрэн ч хэлсэн ёсоор Хэнтий аймгийн Бор-Өндөр орчмоос морио юүлэхээр ирсэн уургатай хүнээс үргэн дайжсан Дарваан хар тэр чигтээ гүйсээр 9-р сарын дундуур нутагтаа ирж. Харамсалтай нь Буян- Овооны баруунтаа Хадтын худгийн дэрсэн дунд онгоцны хажуугаар асгарсан шалбаагнаас уусан бололтой амьсгал хураачихсан байсан гэдэг. Ийнхүү 70 миллийн хурдтай Дарваан хар хэмээх нутаг усандаа зартай ороо морь, адуучин эрсийн эд хавийг сорьж, буурлуудын самсааг шархируулан домог мэт хурдалсаар олныхоо сэтгэлд мөнхөрчээ.
Өдгөө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын өвгөчүүд ороо догшин адууны тухай ярихдаа Дарваан харын тухай ёс мэт хүүрнэдэг билээ.
Ж.Цэнд-Очир

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна