Хил дамнан цуурайтсан хоёр түмэн тэмээний баяраас...


Нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, жавар тачигнасан “чангахан” өдрүүдэд эрин дамжсан их түүхээ хүүрнэгч, тэнэгэр нутгийнхаа чимэг болсон тэмээн сүрэг хоёр түмд хүрсэн баярыг сурвалжлахаар өмнийн говийг зорилоо. Хүйтэн салхи хацар эсгэсэн дүн өвлийн жавраар ч нар хүлхэн бөмбийж байдаг зөөлөн шаргал говь сэтгэлд өег таатай нутаг юм. Тэр тусмаа тэнэгэр говийнхоо чимэг болсон хүрэн улаан тэмээд нь хол ойрын гийчдийн мэлмийг баясган, халуун дулаанаар төөнөх нь цаанаа л нэг соньхон.Өмнөговь аймгийн Ханбогд сум сүүлийн 90-ээд жил тэмээн сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлсээр ирсэн бахдам түүхтэй нутаг. Нэгэн үе ховордож улаан номонд орох хүртлээ яригдаж байсан тэмээн сүрэг энэ л нутагт тааваараа өсөн 1960 онд 26 мянгад хүрч, 1975, 1977 онуудад хоёр түмд хүрэн хос мөнгөн буйлаар шагнуулж байсан билээ. Нэгдэл нийгэм задарсан ороо бусгаа цаг үед 12,000 хүртлээ цөөрсөн их говийн сүрэг эдүгээ дахин хоёр түмдээ хүрч, нутгийн олны магнайг тэнийлгэн буй нь энэ юм. 35 жилийн дараа их сүргээ хоёр түмд хүргэн, гурав дахь мөнгөн буйлаа хүлээн авсан Ханбогдчууд түмэн тэмээний баяраа хоёр улс дамнуулан өргөн дэлгэр тэмдэглэлээ. Тэмээн пологийн улсын аварга шалгаруулах тэмцээнтэй давхцсан хоёр түмэн тэмээний баярт Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Гурвантэс, Ноён, Баян-Овоо, Манлай зэрэг сумдын тэмээчдээс гадна Өвөр Монголын өөртөө засах орны “Улаан тэмээ” нийгэмлэгийн дарга Таванжин баг тамирчдын хамт, Баянхонгор, Дорноговь, Дундговь аймгийн малчид хүрэлцэн ирсэн нь энэхүү баяр зөвхөн Ханбогдчуудын бус монгол туургатны баяр болсныг гэрчилж байлаа. Хоёр түмэн тэмээний баяр 11-р сарын 29-ний өглөө 10 цагийн орчимд тэмээн парадаар салхиа хагалж, гурван мөнгөн буйлаа тэргүүндээ залсан нутгийн удирдлагууд агуу бахархлын эзэн малчин түмэндээ баяр хүргэн, талархал дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөснөөр баярын үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм.
Хоёр өдөр дамнасан баярын үйл ажиллагаа гурван насны тэмээний уралдаан, сайхан хос, ат, ингэ, буур шалгаруулах болон буухиа тэмцээн, тэмээн пологоор үргэлжилж ирсэн зочдод уйдах зав олгохгүй байсаар шилдгүүдээ нэрлэсэн.
Хоёр түмэн тэмээний баярт Баян багийн тэмээчид хамгийн өндөр амжилт үзүүлсэн бол, Мандал-Овоо сумын полочид бусдаасаа илүүрхэж байсныг дуулгах нь зүйтэй байхаа.
Тэмээний уралдааны салхийг бүдүүн тэмээд хагалж, 103 ат 13 километрээс шандас шалган уралдсан бөгөөд Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул, улсын сайн малчин Шинэнгийн хөх, хүрэн зүсмийн тэмээд түрүү, аман хүзүүнд хурдалсан.Харин айргийн гуравт Хүрмэн сумын Ж.Энхтайваны улаан, айргийн дөрөвт мөн сумын Е.Бат-Очирын хар, айргийн тавд Цогт-Овоо сумын Е.Уламбаярын хөх тус тус хурдалж монгол тэмээний хурд хүчийг гайхуулсан юм. Харин тайлаг буюу 3-4 насны ангилалд 40-өөд тэмээ уралдаж, Ханбогд сумын уугуул Б.Буяндэлгэрийн шар түрүүлэн, Баян-Овоо сумын уугуул Хүрэлбаатарын бор аман хүзүүнд, Цогт-Овоо сумын уугуул Батсайханы улаан айргийн гуравт, Ханбогд сумын уугуул Э.Октябрийн улаан айргийн дөрөвт, Булган сумын уугуул Жамьяангийн хөх айргийн тавд тус тус хурдаллаа.
Хамгийн шимтэм, бас өхөөрдөм нь торомны уралдаан байсан гэдэгтэй үзэгчид санал нийлэх байх. Найман километрийг ганганан туулсаар хөөс сахруулан барианд орж байгаа тэднийг харсан өрөвч нэгэн нь нулимс унагаахаар юм билээ. 34 тором гарааны зурхайгаас эргэж, Цогт-Овоо сумын уугуул Бат-Очирын улаан түрүү магнайгаар тодорсон юм. Харин аман хүзүүнд Гурвантэс сумын уугуул Мэндбаярын хүрэн, айргийн гуравт Мандал-Овоо сумын уугуул Ганболдын хүрэн, айргийн дөрөвт Хүрмэн сумын уугуул Батсүхийн бор, айргийн тавд Ханбогд сумын уугуул Д.Бөхчулууны бор тус тус хурдалж хурсан олноо цэнгүүллээ. Нар ээсэн говийн ноён оргил сайхан ат, буур, ингэ шалгаруулах тэмцээн нэлээд нарийн шалгууртай байдаг нь шүүлтээс анзаарагдана. Зэллэсэн олон тэмээдийг нэг бүрчлэн сонжсоны эцэст шилдгүүдээ нэрлэсэн бөгөөд Баян багийн буурууд бусдаасаа илүүрхэж шүүгчдийн дэмжлэгийг хүлээсэн юм.
Шилмэл сайхан буур номинацид:
Ханбогд сумын тэмээчин У.Цог, Х. Далантай, Г.Хурганчулуун нарын улаан зүсмийн буурууд манлайлж Галбын улаан омгийн шилмэл сонгомол бууруудын ид хавийг гайхуулсан.
Сайхан ингэ номинацид: Ханбогд сумын уугуул Д.Бандийн улаан, Х.Сундуйжавын хүрэн, Ц.Машбатын хүрэн шалгарсан бол
Сайхан ат номинацид: Ханбогд сумын уугуул Д.Өлзийбүрэнгийн улаан, Д.Бандийн хүрэн, Д.Хүүхэний хүрэн шилдгээр тодорсон юм. Дашрамд сонирхуулахад эдгээр атад нь удаа дараа шилдгээр шалгарч малчин эздээ баярлуулж байжээ.
Үржлийн сайхан бууран тайлаг номинацид: Баян багийн тэмээчин Х.Энхбат, Ж.Тогтохсүрэн нарын улаан тайлагнууд эхний гуравт шалгарсан бол сав сайт, саам арвин ингэ шалгаруулах уралдаанд Ханбогд сумын тэмээчин Ч.Сувдаагийн улаан 1, 745 л, Х.Энхбатын хүрэн 1, 735 л, Г.Мягмарын бор 1, 6 л сүүний гарцаар тус тус бичигдэнэ билээ.
Харин сайхан хос номинацид:Зүсэн ижил ат үндэсний дээл хувцас, эдлэл хэрэгслээр гоёсон 12 хос өрсөлдсөнөөс Ханбогд сумын Баян багийн тэмээчин ҮХААЯ- ны тэргүүний ажилтан Ж.Тогтохсүрэн, Ц.Гонгоржав нар тэргүүлж, Мандал-Овоо сумын хос С.Түвшинбаяр, Б.Эрдэнэчимэг нар удаалж, Баян багийн тэмээчин Г.Мөнх- Өлзий, С. Гэрэлмаа нар гуравдугаар байранд шалгарсан юм.
Буухиа буюу тэмээн хөсөг ачаалж, буулгах тэмцээн бас л үзүүштэй номинацуудын нэг байсан. Нүүдэлчин монголчуудын давтагдашгүй соёлын салшгүй нэг хэсэг болсон тэмээ ачаалах буюу буйллаж, бурантаглан хомнож ачих зэрэг олон үйлдэлт төрөлд Баян багийн тэмээчин Ц.Чулуунбат, Ноён сумын малчин Ганбат, Гавилууд багийн тэмээчин Б.Охинхүү нарын багууд монгол ахуйтайгаа ойр гэдгээ харуулж 600 мянгаас 1 сая төгрөгний шагнал өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм.
Түмэн тэмээний баярын чимэг болсон полоны улсын аварга шалгаруулах тэмцээнд Мандал-Овоо сумын тэмээчин Л.Ганболд, Манлай сумын тэмээчин Эрдэнэбат, Баян-Овоо сумын Гэрэлчулуун нарын баг шалгарч 2-4 сая хүртэл төгрөгийн мөнгөн шагнал, медаль, өргөмжлөлөөр шагнуулсан бол шилдэг тоглогчоор Ханхонгор сумын полочин Уртнасан тодорч, ур чадвараа үнэлүүлсэн юм.
1200 гаруй тэмээ оролцсон хоёр түмэн тэмээний баярын шагналын санд зориулж Ханбогд сумын ИТХ, ЗДТГ-аас 57 сая төгрөгийн хөрөнгө гаргасан бөгөөд шилдгүүдийг “Малчин” ХХК-ийн нарны иж бүрэн төхөөрөмж хивсэн тохом, медаль, өргөмжлөлөөр тус тус мялаана билээ. Мөн “Нутгаа мөнхөлсөн тэмээчин” Г.Хайдав агсны гэр бүл, үр хүүхдүүд уламжлал ёсоороо ес дэх жилдээ тэмээний баярыг ивээн тэтгэлцэж хурдан атны түрүүг “Ява” мотоциклээр байлж, сайн эцгийн нэрийг дуурсгасан юм. Ийнхүү 11 төрөлд шилдгүүдийг тодруулсан Хоёр Түмэн Тэмээний баяр хоёр өдрийн турш галбын говийг донслуулж, улс дамнан цуурайтлаа.
Түмэн тэмээний баярын эргэн тойрон дахь сонин сайхныг бид дараа дараагийн цуврал нийтлэлээрээ хүргэх бөгөөд энэ дашрамд бидний ажилд гүн туслалцаа үзүүлсэн Ханбогд сумын ИТХ-ын дарга Х.Нэхийтэд нийт уншигчдынхаа өмнөөс талархлаа илэрхийлье.
А.Тэлмэн





















0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна