Морь уяад нэгдлийн даргадаа загнуулж явлаа


Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэдэнжавын Доржтой ярилцсанаа хүргэж байна. 1957 оноос хойш хурдан морины уяа сойлго тааруулах болсон тэрээр хүүхэд байхын л моринд дуртай нэгэн явсан гэдэг. Тиймдээ ч хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн хурдан морины уяа сойлго тааруулах болсоор олон олон жилийг үдсэн байх ажээ. Нутаг нугынхан нь түүнийг эр Дорж л гэнэ. Учир түүний дүү эмэгтэйг Дорж гэдэг байсан бөгөөд ийнхүү эр, эм Дорж ялгадаг байсан нь хожмоо Эрдорж болж орхисон гэдэг юм билээ. Ингээд оршлоо хойш тавин түүний яриаг уншигч танаа санал болгож байна.
-Дорж Алдарт хэзээнээс хурдан морины уяа сойлго тааруулж байна вэ?
-1957 онд 20 настайдаа нэгдлийн адуу хариулж эхэлснээс хойш энэ хийморилог амьтантай нэр холбогдоод байна. Залуудаа нэгдлийн адуу хариулдаг байлаа. Баяндулаан, Хужиртын өртөөгөөр ахтайгаа нийлээд мөн ч их явсан даа. Бүр 100 гүү унагалуулж явсан түүх бий. Тэндээс эхлээд л морь уях болж, анхны айраг, түрүүгээ 1967 онд зээрд үрээгээрээ авч байлаа. Тэр жилээс хойш нийтдээ 30 айраг, 20 түрүүтэй болсон байна. Энэ амжилтаараа аймгийн Алдарт уяачийг 2000 онд авсан.
-Таны азарганы уяа сайн тааруулдаг гэж нутгийнхан ярих юм билээ?
-Би азаргануудаа үрээ байхад нь зүүн талаас авдаг юм. Дорнодоос авсан халиун азарга хоёр түрүүлж, тав айрагдсан. Бас нэг хүрэн азарга бий. Нэг хоёр айрагтай. Үлдсэн нь цус сэлбэхээр Сүхбаатар аймгийн Уулбаян, Булганаас гурван азарга авсан. Ер нь олон ч азарга авч байлаа. Сүхбаатараас ирсэн нэг хонгор азарга бий. Бас Сүхбаатарын Асгат бор үрээ азарга тавихаар авсан. Дээхэндээ Шанхын шар Дорж гэж хүнээс нэг азарга, хэдэн гүү авснаас үр төлүүд хурдан байх янзтай. Сумандаа айраг түрүү алдахгүй байгаад нь баярлаад л байна.
-Нэгдлийн адуу маллаж байхдаа ямар амжилт гаргаж байв?
-Нэгдэлд ажиллаж байхдаа 700 гаруй адуу аваад, гучаад жилд гурав, дөрвөн мянга хүргэж байлаа. Тэр их ажлын хажуугаар адуундаа анхаарал тавина гэхэд амаргүй л дээ. Ажлынхаа цаг заваар ойр зуурын наадмуудад оролцдог л байлаа. Гэхдээ нэгдлийн адуунаас олигтой юм гарахгүй санагдсан.
-Дээхэн нэг адуугаар олон жил нааддаг байсан тухай ярьдаг юм билээ?
-Тэр тийм шүү. Миний хувьд гурав дөрвөн мориор л наадаж амжилтанд хүрсэн хүн шүү дээ. Миний хурдан зээрд бол зүүн аймгаас гүү тууж ирэхэд төрсөн унага. Аргагүй л хурдан амьтан даа. Тэрнээс сүүлд гэвэл манай Хужиртын бор морь байна. Сумандаа завсаргүй дөрөв түрүүлж, том жижиг наадмуудаас олон айраг түрүү хүртсэн. Бас загал морь маань байна. Сумандаа ч, Зүйлд ч олон удаа амжилт гаргасан. Одоо эргээд бодохнээ аймгийн наадамд очиж “хүч үздэг” байж дээ гэж харамсдаг юм. Тухайн үедээ ажилдаа дарагдаад хол явж уралдая гэж бодож байсангүй дээ. Нэгдийн адуу малладаг байгаад морь уяад даргадаа загнуулж явлаа. “Адуугаа хариулахгүй юу хийж төв дээр морь уяж уралдаад байгаа юм. Одоо болсон чи” гэж Рагчаа дарга загнаж байлаа.
-Таны хувьд хамгийн сайхан наадмыг онцлооч гэвэл?
-Олон сайхан наадам байна даа. Тэр дундаас 1978 оны наадам их сайхан санагддаг юм. Бор морь маань түрүүлж билээ. Тэгэхэд Энхтайван нэгдлийн 20 жилийн ой болж Архангай, Хотонт, Цэнхэр, Хашаат, манай сумынхан нийлсэн том уралдаан болсон юм. Намайг ид морь уяж байхад Шиндэвийн Цэрэндорж, Арвайхээрийн хар Цэрэндорж, Дэлгэрийн Пүрэв гээд лут уяачид олон байлаа шүү дээ. Эднийг хойно урд гүйж явсаар уяаны эрдмийн дөртэй болсондоо баярладаг юм. За тэгээд аймгийн арслан Дэмчиг, Цэрэндорж, Нямын Гүржав нарын хурдтай айлууд олон байсан. Миний бор морь чинь аймгийн арслангийн унаган адуу байгаа юм.
-Адууны наймаа хийж байв уу?
-Хийлгүй яахав. Би өөрөө ч тухайн үедээ л хөөрхөн өндөр үнээр адуу авч байлаа. Жишээ нь зээрд морио мөнгө хатуу байхад 3500 төгрөгөөр авч байсан. Сүүлд авсан бор морийг Ява 6000 байхад 7000-аар авч байлаа. Моринд хорхойтой болохоор өгч байгаад л авчихдаг байсан. 93,94 оны үед бор морийг 120 мянгаар авч байсан нь тухайн үедээ их тоо л доо. Энэ мэт олныг ярьж болохоор ингээд зогссон нь дээр байхаа.
-Таны хүүхдүүд морь уяж байна уу?
-Манайх долоон хүү, дөрвөн охинтой. Бага хүү маань надтай хамт морь уядаг юм. Болоогүй сумын Алдарт уяач цолтой. Хүүгээ аавынхаа үргэлжлэл болж, сайн уяач болно гэж боддог юм.
-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.
А.Мөнх














1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
122.201.25.46
Сайхан ч юм даа
Reply