ММСУХ энэ сарын 16-нд шилдгүүдээ тодруулна


Жил бүр ММСУХ-ны Рейтингийн зөвлөлийн шийдвэрээр Монгол улсын манлай есөн уяач, Монгол улсын манлай есөн унаач хүүхэд, Монгол улсын манлай есөн азарга, Монгол улсын манлай есөн их морьд гэх номинациудаар шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Үндэсний морин уралдааныг хөгжүүлэх үйлсэд амжилт гарган бусдыгаа ажил үйлсээрээ манлайлсан уяач, гал уяа, салбар холбоо,шилдэг ивээн тэтгэгчид, шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагын амжилтыг үнэлэн дүгнэж, ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэн ийнхүү тодруулдаг юм. Дашрамд дурдахад өнгөрсөн жилийн хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар “Тод магнай” сэтгүүлийн хамт олон шалгарч байсан билээ. Энэ удаад арванхоёрдугаар сарын 16-нд ММСУХ шилдгүүдээ тодруулах бөгөөд тус холбооны дээд шагнал “Молор-Эрдэнэ “, “Алтан морь”-ны эзэд бас тодрох юм. Монголын үндэсний морин спортыг хөгжүүлэх, хурдан морийг уяж сойх эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх, хурдан морины үүлдэр угсааг сайжруулах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг ММСУХ-ны дээд шагнал “Молор-Эрдэнэ” одонгоор шагнадаг уламжлалтай. Одоогоор энэ одонгоор Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав, МУ-ын Алдарт уяач У.Буяндэлгэр, “Ажнай” кропорацийн Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, “Мон-Уран”-ы Б.Наранхүү нар шагнагдаад байгаа юм. Харин “Алтан морь”-ны тухайд Монголын хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын үндэсний их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гарамгай гавьяа байгуулсан хурдан морин зүтгэлтэнд олгодог билээ. Одоогоор “Алтан морь”-ны эздээр “Мон уран”-ы Б.Наранхүү, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, “Арвагар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн, “Монхангай” группийн Ерөнхийлөгч С.Сэргэлэн нар тодроод байгаа юм. Ийнхүү шинэ он хаалга тогших мөчид ММСУХ-ны энэ оны шилдгүүд тодрох ажээ.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна