Орлойн баячуудын удмын адуугаар нааддаг


16 настайгаа эхлэн хурдан морины уяа сойлго тааруулах болсон нэгэн бол Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жамсрангийн Босоожамсран юм. Өнгөрсөн 50 шахам жилийн хугацаанд тэрээр аймаг, сумдын баяр наадмаас 59 айраг, түрүү хүртсэн байдаг аж. Үүнээс 14 нь аймгийн наадмаас авсан байдаг юм. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач болж байв?
-Би 16 настайгаасаа л эхлэн морь уяж байна. Түүнээс хойш 46 жил хурдан морины хусуур, сойз зүүж явна даа. Энэ хугацаанд аймаг, сумдын баяр наадмаас 59 айраг түрүү хүртсэн байна. Үүнээс 14 нь аймгийн наадмаас авсан байдаг юм. Энд мэдээж овоо тахилгын наадамд гаргасан амжилт ороогүй л дээ. Ер нь морь уяна гэдэг санааны юм биш. Амаргүй ажил л даа. Их олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлээр амжилтанд хүрдэг юм. Миний хувьд олон жил адууны хийморь сүлдэнд сүсэглэн явсных сайхан амьдарч байна. Энэ хугацаанд гаргасан амжилтаараа 2005 онд аймгийн Алдарт цолыг хүртсэн.
-Унаган адуугаар наадаж байна уу?
-Тийм ээ. Би Орлойн баячуудын удмын адуугаар нааддаг. Миний гурван гүүг анх эцэг маань л таслаж өгсөн юм. Би нэмээд гаднаас хоёр гүү авсан. Нэг нь Хажидын Дамдинсүрэн гэж хүний хүрэн азарганы төл хүрэн гүү. Нөгөөх нь шар Зундуй гэж өвгөний халиун гүү байгаа юм. Үндсэндээ таван гүүгээр миний адуу 400-гаад болсон юм.
Олон ч газраас адуу цуглуулсан. Анх 1984 онд Баянхутаг сумын уугуул Оройн Энхээгийн зээрд азаргыг хөлгүй болоод хоёр жил болоод байхад нь 6000 төгрөгөөр авч байлаа. Мөнгө хатуу үед дэмий юм хийлээ дээ гэж мөн ч олон хүнд зэмлүүлсэн. Энэ зээрд азарга маань Норов хүрэн азарганы угшилтай. Надад ирээд гарсан төл болгон нь хурдан байсан.
-Та адуу шинжихдээ хамгийн түрүүнд юуг нь хардаг вэ?
-Хурдан адууг гаргаж авна гэдэг хамгийн их хөдөлмөр шаарддаг зүйл. Би нийт 50 шахам жил адуу малтай ноцолдож байгаа ч дөрвөн сайн азарганы үр төлөөр л наадаж байна. Ингэхдээ гурван гүүнээс л хурдан буян гаргаж авсан байдаг юм.
-Хөвгүүд тань морь уядаг юмаа даа?
-Тийм ээ. Би хоёр хүүтэй. Хоёулаа багаасаа намайг дагаж явсаар адуунд их хорхойтой. Гэхдээ одоохондоо уяад амжилт гаргаагүй л байна.
-Бидний ярилцлага өндөрлөж байна. Танд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна