А.Сүхбат аварга барилдана гэв

Хэдэн жилийн өмнө зодог тайлах болсноо зарлаж, цочир шийдвэр гаргаж байсан даян аварга А.Сүхбат өчигдөр орой бас нэгэн гэнэтийн “бэлэг” барив.
Даян аварга А.Сүхбат, аварга Д.Сумъяабазар, арслан Х.Мөнхбаатар, Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн зөвлөлийг үүсгэн байгуулагч, аймгийн заан Р.Сэддорж нар үндэсний бөхийн шинэчлэл, найраа, сэргээш, даваа наймаалцдаг асуудал зэргийг хөндсөн цуврал нэвтрүүлэг бэлтгэж байгаагийн анхны дугаар өчигдөр орой C1 телевизээр цацагдав.
МҮБХ-г шинэчлэгдэх ёстой гэдэг дээр санаа бодлоо нэгтгэсэн аварга, арслангуудын амттай яриан дундуур даян аварга А.Сүхбат “Хэрэв үндэсний бөхийн холбоо шинэчлэгдвэл би дахин барилдахад бэлэн байна” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн нь анхаарал татлаа. Одоогоос бараг сарын өмнө facebook хуудаснаа А.Сүхбат аваргыг ийм санаа бодолтой байгааг бөхийн хорхойтнууд хуваалцаж байсан ч аварга өөрөө ийм яриаг олны өмнө унагаагүй билээ.
Олон зүйл нуршилгүйгээр түүний ярианаас товчлон хүргэе.
Агваансамдангийн Сүхбат:
-“Бид эд эсээрээ бөхийг боддог байсан. Зүүдэлж хонодог байсан. Үүний төлөө залуу насаа зориулсан. Наадамд 512 жүжигчин гарлаа гэсэн муу нэр дуулахыг үнэхээр хүсээгүй. Дээрээс нь үндэсний бөхийн холбоотой үзэл бодол таарахгүй болохоор би зодог тайлсан, шулуухан хэлэхэд. Монгол бөх болно, бүтнэ. Монгол бөхчүүд идэвхи өрнөнө. МҮБХ-ыг ирээдүйд ардчилсан үзэлтэй, чадалтай, нийтэч залуу хүн удирдана гэдэгт би итгэлтэй байна. Хүмүүс надаас байнга асуудаг л даа. Та дахиад барилдаач, барилдахгүй юм уу гэж... Би их өртэй явдаг хүн. Таксинд суугаад явахад жолооч нь Та барилдаач гэж нэхэх жишээтэй. Намайг дэмждэг олон хүмүүсийн итгэл байна. Тэр хүмүүсийнхээ голыг гонсойлгож би зодог тайлсан. Би өртэй үлдсэнээ мэддэг. Тэгэхээр шинэчлэгдсэн холбоо гарч ирвэл би яагаад барилдаж болохгүй гэж. Зургаан залуу заануудтайгаа хамт эргээд барилдмаар байна. А.Сүхбат зодог тайллаа гээд барилдах эрхийг нь хасаад хаячихсан зүйл байхгүй шүү дээ...”
Эх сурвалж: sport.news.mn
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна