Олондоо “морьт” хэмээн алдаршсан, аймгийн Алдарт уяач Дэлгэр миний багш


Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул, залуу уяач Х.Очирхуяг Дорноговийн уугуул нэгэн. Харин 1997 оноос Өмнөговь аймгийн Манлай суманд амьдрах болсоор арав гаруй жилийн нүүр үзэж байгаа бөгөөд ноднингоос Баян-Овоо руу буурь сэлгээд байгаа ажээ. Энд ирээд хурдан морины уяа сойлго тааруулах болсон ба 1999 оны анхны “Говь шанхын хурд”-аар наадмын өм нээгдэж байжээ. Залуу уяачийн өвөг эцэг Борхүү гэж морь сайн шинждэг, олон жил Манлай сумынхаа морины комисст ажилласан хүн байсан бол төрсөн ах Цэрэндорж нь ч мундаг уяач явжээ. Тиймдээ ч уяач өвгөдийнхөө үргэлжлэл болж, олондоо "морьт” хэмээн алдаршсан аймгийн Алдарт уяач Дэлгэрт шавь ороод багагүй хугацаа өнгөрчээ. Ийнхүү эрдэмт уяачийн шавь “Сурах оргил өндөр, явах зам урт ч алгуурханаар өгсөөд л явна даа” хэмээн ярьж байна.
-Аймгийн Алдарт уяач Мөнхбат, Өмнөговь аймгийн МСУХ-ны дэд тэргүүн Амарсанаа нартай нэг гал гэж дуулсан юм байв. Хэзээнээс эхлэн хамтран морь уяж байна вэ?
-Тийм шүү, бид түрүү жилээс нэг гал болон хамтран ажиллаж байна. Аймгийн МСУХ-ны дэд тэргүүн, аймгийн Заан Амар ах бид хоёрыг адуу л танилцуулсан юм шүү дээ. Харин аймгийн Алдарт уяач Мөнхбат ахыг дээр үеэс танина. Ах маань надад мэддэг чаддагаа харамгүй зөвлөнө, заана. Бас намайг бага гэлтгүй сонсоно. Ингэж л адууны төлөө сэтгэл зүрхээ зориулсан бид санаа нэгдэн галаа байгуулсан юм. Аймаг орон нутагтаа төдийгүй улсын наадмын өндөр довд уралдаж нутаг орныхоо нэрийг гаргах, адууныхаа удам угшлыг сайжруулахаар уяагаа нийлсэн маань энэ.
-Хэзээнээс эхлэн морь уяж байна вэ?
-Би Дорноговийн төвд өссөн хүн. Гэхдээ манай удамд нутаг орондоо нэртэй, сайн уяачид олон байсан юм билээ. Аав минь ч гэсэн багадаа морь унадаг байсан. Болоогүй нутгийн наадамд даага сургаж уралдуулж байсан гэдэг. Миний хувьд 1997 оноос хойш Манлай сумандаа амьдрах болсон. Харин ноднингоос Баян-Овоо руу буурь сэлгэсэн гэх үү дээ. Энд ирээд жилийн дараа Дорноговийн Алтанширээ сумын Гурвансүх гэж хүний адуунаас зээрд халзан үрээ авч уралдуулаад, 1999 оны анхны “Говьшанхын хурд”-д 21-ээр давхиулж наадмын өм нээгдэж байлаа. Хоёр жилийн дараа нь тэр азаргаа “Шинэ зуун, шинэ мянганы анхны наадам”-д айргийн дөрвөөр, 2002 онд Манлай сумынхаа Залаа хайрханы их тахилгад гурваар, Дорноговь аймгийн Мандах сумын наадамд хоёр удаа түрүүлгэсэн. Одоо тэр адууны удам угшил хэдэн сайхан их морьд байна. Би ер нь адууныхаа цусыг нутаг адуу, Дорноговь, Хэнтий, Дундговь аймгийн адуунуудаар сэлбэж, алтан тууртынхаа буянаар говийн гурван ч аймагт одтой наадаж явна даа.
Миний өвөг эцэг Борхүү гэж морь сайн шинждэг, олон жил Манлай сумынхаа морины комисст ажилласан хүн байлаа. Төрсөн ах Цэрэндорж нь ч мундаг уяач өвгөн байсан. Өнөө Занданбал гуайн үед ид морь хурдлуулж, Манлай сумын 40 жилийн ойгоор их морь түрүүлгэж байсан юм билээ. Төгсжаргал гэж бас нэг уяач ах маань байна. Энэ мэт моринд хайртай хүмүүсийн дэргэд өссөн болохоор нөлөө байлгүй яахав. Миний уяаны багш олондоо “морьт” хэмээн алдаршсан аймгийн Алдарт уяач Дэлгэр гэж хүн байгаа юм. Багш морь тэжээж эхлээгүй байхад л олон морь давхар уядаг, нэг наадамд явж байхдаа дараагийн наадмын морьдоо “бэлтгэж” байдаг хүн дээ. Ай даа мундаг хүн шүү. Морь шинжинэ гэдэг том шинжлэх ухаан гэдэг. Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд суралцаж явна. Сурах оргил өндөр, явах зам урт ч алгуурханаар өгсөөд л явна даа.
-Энэ жилийн хувьд хаагуур хаагуур наадав? Аймагтаа наадаж байна уу?
-Баян-Овоо, Номгон, Цогтцэций, Цогт-Овоо, Манлай сумдаараа наадлаа. Нэг аман хүзүү, дөрвөн айраг хүртээд байна. Өмнө нь Зүүн бүсийн наадамдаа оролцож явлаа. Мөн Дундговь аймгийн урд талын Хулд, Луус, Өлзийт, Дорноговийн Мандах, Сайхандулаан сумдаар уралдаж байсан. Мандах суманд нэг жил азарга, их морь хоёроо түрүүлгэж, нэг их морио айргийн таваар давхиулж байлаа. Дараа жил нь хамар цагаан хээр морио аман хүзүүдүүлж, Сарт ухаа нэртэй хавчиг морио гуравлуулсан.
Одоо ч наадам олширч байгаа нь сайшаалтай юм шүү. Гол нь уламжлалаа орхилгүйгээр, сэлбэн шинэчлэгдэх ёстой гэж боддог юм. Жишээ нь адуу эдлэх соёл эргээд сэргэж байна. Адуу жилийн дөрвөн улиралд эдэлгээтэй болчихлоо. Нэг ёсондоо тамирчин хүн байнгын бэлтгэлтэй байж амжилт үзүүлдэг гэдэг шиг л болчихлоо.
-Уламжлалаа орхилгүйгээр хөгжүүлэх тухай ярьж байна. Морь уях болсноор таны амьдралд ямар ямар өөрчлөлт гарч байна вэ?
-Морь уяна гэдэг бол том соёл. Нөгөө талаар мал аж ахуй гэдэг том шинжлэх ухаан шүү дээ. Морь уяж байгаа өөрийн эрхгүй ёс заншилд суралцах хэрэгтэй болдог юм. Ядаж л уяагаа нар зөв тойрчихдог, ойр зуурын цээр тарниа уншчихдаг болчихдог юм билээ. Сэтгэл их ариусдаг юм болов уу. Хор шаргүй, элдэв муу юм бодохгүй гээд л. Энэ удаад айраг түрүү хүртээгүй байлаа ч хүртсэн нэгэндээ чин сэтгэлээсээ баяр хүргэх жишээний. За тэгээд үндэснийхээ хувцсыг иж бүрнээр нь өмсөж эдэлнэ. Энэ мэт Монголынхоо үндэсний их соёлоос алхам алхмаар суралцаад л байгаа хэрэг юм. Адуу гэдэг хийморьтой амьтан. Монгол эр хүний бахархалт соёл шүү дээ. Тэр утгаараа морьтой нөхөрлөсөн хүний ажил үйлс өөдрөг явдаг юм болов уу. Ямартаа найз нартаа хэлдэг юм. “За чи нэг наадамд яваад ирснийхээ дараа бүтэхгүй байсан ажлаа хөөцөлдөөд үзээрэй. Дороо л бүтнэ” гэж. Миний эргэн тойрноос арав гаруй найз маань моринд орсон байна.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээж байна?
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийн нийт уншигчдад энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
А. Мөнх


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна