Миний тэмээд түрүү, аман хүзүүнд хурдаллаа


Өмнийн их говиос бэлтгэн хүргэж байгаа цуврал сурвалжлага маань Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат МУ-ын сайн малчин Шинэнгийн ярилцлагаар үргэлжилж байна. Тэмээтэй нөхөрлөсөөр гуч шахам жилийг үдэж буй тэрээр Ханбогдод болсон түмэн тэмээний баяраар уясан тэмээдээ уралдуулан тун ч одтой наадсан нэгэн. Тус баярын тэмээний уралдааны салхийг бүдүүн тэмээд хагалж, 103 ат 13 километрээс шандас шалган уралдсан бөгөөд сайн малчны хөх, хүрэн зүсмийн тэмээд түрүү, аман хүзүүнд хурдалсан юм. Энэ үеэр нь бид баярын сэтгэгдлийг хуваалцан цөөн хором ярилцлаа.
-Сайхан наадаж байна уу?
-Сайхан наадаж байна. Энэхүү баярыг сурвалжлахаар ирсэн “Тод магнай”-н хамт олон та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Тэмээний уралдааны салхийг хагалж, миний тэмээнүүд дараагаар түрүү, аман хүзүү болсонд баяртай байна. Энэ өдрийн наадам ч одтой эхэлж байна даа.
-Та тэмээтэй “танилцаад” хичнээн жил болж байна вэ?
-Би тэмээ уяад гуч шахам жил болж байна. Тэмээ сайхан амьтан шүү. Гэхдээ хүмүүс тэр бүр мэддэггүй санагддаг юм. ”Тэмээний талаар хэр сайн мэдэх вэ?” гээд асуувал төв, хангай газрынхан ихэнх нь толгой сэгсэрдэг юм. Үнэндээ тэмээний тухай мэдэхгүй бол хайрлах өсгөх тухай яриад ч амжилтанд хүрэхгүй болов уу. Иймээс тэмээний мөн чанар, ашиг шим, тоо толгойн талаарх мэдээллийг олонд хүргэж байх хэрэгтэй санагддаг. Манай энд гэхэд тэмээний уралдааныг байнга зохион явуулдаг нь тэмээ өсгөх хүмүүсийн тоог нэмэгдүүлж, гаргасан амжилтаа ахиулах урам зориг нэмдэг сайн талтай.
-Улс, бүсийн чанартай тэмцээн уралдаанд байнга оролцдог уу?
-Тэгэлгүй яахав. Улс, бүсийн чанартай тэмцээн уралдаануудад алгасалгүй оролцдог. Тэмээний уралдаан хаана болно гэнэ, түүнд оролцоно шүү дээ. Өнөө өвдөг шороодно гэж барилдаггүй гэдэг шиг түрүүлнэ л гэж тэмээгээ уралдуулна. Хэдийгээр морины уралдааныг бодоход тэмээний уралдаан цөөн болдог ч улс бүсийн чанартай томоохон наадмуудад очиж уралдан, өөрийнхөө чансааг тодорхойлох сайхан байдаг юм.
-Таны саяын түрүүлж, аман хүзүүдсэн тэмээд хаанахын ямар угшилтай вэ?
-Морь, тэмээ ялгаагүй хурдны угшил гэж байна. Миний энэ түрүүлдэг тэмээ хурдан удамтай. Ер нь тэмээг угшлаар нь өсгөж, үржүүлдэг юм шүү дээ. Тэмээ их амгалан дөлгөөн зантай амьтан. Уналга эдэлгээнд амархан сурдаг, түргэн номхордог, хүлцэнгүй, дуу хуур, уянгалаг аялгуунд уярамтгай. Ямартаа л энэ чанарыг нь ашиглаж ингэнд ботго авахуулдагийг манайхан сайн мэднэ шүү дээ. Өл хоол даах чадвараараа таван хошуу мал дотроо харьцуулахын аргагүй тул олон хоногийн аян жинг дааж чаддаг. Тэмээтэй аль болох аядуу зөөлөн харьцах тутам амархан ээнэгшин дасаж, буруу зан сурдаггүй юм. Говийн бид чинь тэмээнийхээ зан араншингаар тэнгэрийн байдал цаг агаарыг шинжчихдэг улс шүү дээ. Энэ мэт тэмээгээ магтана шүү.
-Тэмээний уралдаанаар бэсрэг тэмээний тухай ярьж байна л даа. Энэ тухай дэлгэрүүлж өгөөч?
-Энэ уралдааны хувьд бэсрэг нь ч, монгол тэмээ нь ч уралдаж байна. Саяын уралдаанд түрүүлдэг нь монгол тэмээ, харин аман хүзүүдсэн нь бэсрэг тэмээ байгаа юм. Бэсрэг тэмээ гэдэг нь хавтгайн угшилтай гэсэн үг л дээ. Манай говьд сүүлийн жилүүдэд тэмээний цусыг сайжруулах зорилгоор хавтгайтай эрлийзжүүлэх болсон. Энэ нь нөгөө талаараа ноолуур, сүүний гарцыг нэмэгдүүлэх сайн талтай. Гэхдээ хавтгай барьж аваад тэмээндээ тавьчихдаг юм биш. Зэлүүдээр хавтгайн тайлагнуудыг тэмээ малдаа оруулсан хүмүүс л төлийг нь авдаг юм.
-Тэгвэл та яаж бэсрэг тэмээтэй болсон юм бэ?
-Манайх хавтгайн тайлагийг тэмээндээ оруулж байгаагүй л дээ. Одоо бол Баян-Өндөр, Шинэжинстийн өвөр говийн сумдаас эрлийжсэн тэмээг зөөдөг юм. Миний бэсрэг тэмээд эндээс ирсэн байгаа.
-Ярилцсан танд баярлалаа. Тэмээд тань хурдан байх болтугай.
А.Мөнх





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна