Б.Мичидмаа: Хүүхдүүд ээ, Над шиг морь унаж сураад Найрамдалд амраарай


Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, аймгийн Морин спорт, уяачдын холбоо хамтран шилдэг унаач хүүхдүүдийг Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд 2012-2013 оны хичээлийн жилийн 1 дүгээр улирлын амралт тааруулан амраалаа. Энэ үеэр тус зусланд амраад ирсэн бяцхан унаач Б.Мичидмаа охинтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Миний дүү сайхан өвөлжиж байна уу? Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайхан өвөлжиж байна. Намайг Болдын Мичидмаа гэдэг. Би 2003 онд төрсөн он гараад 10 нас хүрнэ. Дорнод аймгийн Хэрлэн сумын улсын тэргүүний 5-р сургууулийн 3д ангид сурдаг.
-Анх хэзээ морь унаж сурсан бэ? Хурдан морь унаад ямар амжилт гаргаж байв аа?
-Өвөө маань анх морь унахыг зааж сургаж өгсөн, тэгэхэд би 5 настай өвөөгөө дагаад морь унаад явдаг байсан, 7 настайгаасаа том жижиг наадамд хурдан морь унаад сүүлийн 2 жил аймгийн наадамд морь унаж байна. Бас би энэ зун аймгийнхаа наадмын дараа төрсөн нутаг Увс аймагтаа очиж хурдан морь унасан. Манай ээжийг Одгэрэл гэдэг. Тэнд хамаатангууд маань байдаг юм. Энэ 2012 оны аймгийн наадамд хүрэн даагаа унаж түрүүлсэн, бас хүрэн азаргаа унаж аман хүзүүнд орсон.
-Танай уяанаас өөр ямар морь хурдалсан бэ? Уяа сойлгыг нь хэн тааруулдаг юм бэ?
- Манай уяа зундаа аймгийн төвөөс зүүн тийш Хэрлэн голынхоо урд хөвөөнд гарч морьдоо уядаг, миний өвөө аймгийн алдарт уяач С.Жадамбаа, аав аймгийн арслан Ж.Болд, Бааяа ах гээд олон хүн бий, өнгөрсөн жил аймгийн 80 жилийн ойн баярт хонгор морь, хонгор соёолонгоо айрагдуулсан, энэ жил бас Г.Бадрах ахын хүрэн хязаалан аман хүзүүнд давхисан, гэхдээ аймгийн наадамд өөр хүүхэд унаж уралдсан.
-Найрамдал зусланд амарсан талаараа бусад хүүхдүүдээ ярьж өгөөч?
- Энэ жил би аймгийн наадамд хурдан даагаа унаж түрүүлээд Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амрах эрхийн бичгээр шагнагдсан юм. Надтай цуг аймгийн наадамд морио түрүүлгэсэн 4 унаач хүүхэд амарсан, би бүгдтэй нь танилцаж сайхан найзууд болсон, түүн дотроос хязаалангийн түрүү унаач охин Г.Хонгорзул бас байсан шүү. Биднийг эндээс 1-р сургуулийн Цэцэгээ багш ангийнхаа хүүхдүүдтэй цуг автобусаар авч явсан, тэнд Энхээ багш тосож аваад сайхан байлаа. Бас ээж аав эмээ, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн болон аймгийн уяачдын холбооны ах нар, бусад унаач хүүхдүүдийн гэр бүлийнхэн гаргаж өгөөд маш сайхан зүйл үзэж яваад ирсэндээ баяртай байна. Та бүхэндээ баярлалаа гэж хэлье.
-Үеийн хүүхдүүддээ хандаж хэлэх зүйл байгаа биз дээ?
-Над шиг морь унаж сураад Найрамдал зусланд амраарай гэж хэлье.
Эх сурвал: www.dnews.mn
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна