2012 оны шилдэг азарганууд


1. Монгол улсын Тод манлай уяач Г.Батхүүгийн Соёмбо зээрд 10 оноогоор чансаатай есөн азаргыг тэргүүллээ. Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын айргийн гурав, “Дүнжингарав”-ын аман хүзүү, Өмнөговийн бүсийн аман хүзүүн амжилтаараа 2012 оны шилдэг азарга болж буй нь энэ юм.
2. Монгол улсын Манлай уяач Д.Бат-Эрдэнийн Улс халзан 9 оноогоор “аман хүзүүдлээ”. Улс халзан Ардын хувьсгалын 91 жилийн ойн хурдан азарганы уралдаанд түрүүлж. “Дүнжингарав 2012”-т аман хүзүүдээд байгаа билээ. Хүрэн халзан нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул аймгийн Алдарт уяач Өлзийхутагийн Шинэтулгын унаган адуу бөгөөд уяа сойлгыг нь аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар тааруулдаг юм.
3. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Б.Цэрэнбалтавын халтар азарга 8 оноогоор удааллаа. Халтар азарга АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын эрлийз дээд насны ангилалд айргийн таваар хурдлан, “Дүнжингарав”-ын эрлийз ангилалд аман хүзүүдсэн юм.
4. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Д.Сугарын хул 8 оноогоор жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ. Хул азарга АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд дөрөвлөж, Төвийн бүсийн даншигт түрүүлсэн юм. Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу болох хул азарганы уяаг Тод манлай өөрийн хүү О.Батбилэгийн хамтаар тааруулдаг билээ.
5. Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Ц.Бямбасүрэнгийн хүрэн 7 оноогоор энэ оны шилдэг азаргын нэг боллоо. Хүрэн азарга Улсын баяр наадам, Есөн зүйлийн даншигт тус тус аман хүзүүдсэн юм.
6. Аймгийн Алдарт уяач Б.Наранхүүгийн Монгол хээр “Дүнжингарав”-ын түрүү, Дундговийн бүсийн наадмын айргийн тавын амжилтаараа багтжээ. Хээр азарга нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Пүрэвдоржийн унаган адуу юм.
7. Аймгийн Алдарт уяач Ч.Ганзоригийн хүрэн азарга Төвийн бүс болон Есөнзүйлийн даншгийн аман хүзүүнд хурдалсан амжилтаараа зургаан оноо цуглуулан, шилдэг есийн нэг боллоо.
8. Төв аймгийн Бүрэн сумын уугуул Х.Улам-Өрнөхийн хул азарга Төвийн бүсийн айргийн дөрөв, Есөнзүйлийн даншгийн гуравт хурдлан луу жилийн шилдэг азарганы нэг болжээ.
9. Аймгийн Алдарт уяач Б.Батсүхийн Бондгор хээр Ардын хувьсгалын 91 жилийн баяр наадмын айргийн тавын амжилтаараа удааллаа. Хурдан хээр нь Дорнод аймгийн Халхгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач А.Цогоогийн унаган адуу.
10. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул М. Батжаргалын саарал Сүхбаатар аймгийн Зүүн бүсийн даншигт түрүүлсэн амжилтаараа чансаатай азаргаар нэрлэгдэж байна.
П.Ундармаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна