Дэлхийн рекорд урт дэлт – Линус


1800-аад оны сүүлээр АНУ-ын Орегон мужид зэрлэг морьдын гоо сайхан, дэл сүүлийг ихээр үнэлдэг байлаа. Үүний нэг нь Орегоны урт дэлт “гайхамшигт морь” гэх зэрлэг морины угсааг нэрлэсэн байна. Энэхүү морь нь элгэн хүрэн өнгөтэй, урт дэл, сүүлтэй. 1870 оны эхэн үед “Ореганы хөөрхөн” хочит анхны азаргыг барьж Клайдсдейлийн гүүтэй нийлүүлж анхны унагыг нь гаргаж авсан байна. Түүнийг “Ореганы хатан” гэж нэрлэх болсон бөгөөд ах дүү Резерфорд авч тэжээж байжээ. Энэ хоёр морь эзэндээ маш их мөнгө авчирсан байна. Ореганы урт үст зэрлэг морины удам Линус нь 1884 онд төрсөн байна. Ах дүү Рутерфорд азаргыг циркэд зарснаар сайхан үзэмж, урт дэл, сүүлийг нь шагшран магтах үзэгчид илүү олширсон гэж болно. Гэвч 1887 онд Линус золгүй тохиолдлоор аянганд цохиулж үхсэн ч түүний төл Линус II орыг нь залгах болсон юм. 1890 онд Линус II-ыг 30,000 ам.доллароор Эйтон худалдан авчээ. Эйтон “ганган” Линус II-оор олон жил “гангарсан” бөгөөд 60000 ам.доллароор худалдан авах санал нэг бус удаа ирж байжээ. Гэвч Эйтон энэ саналыг хүлээн аваагүй бөгөөд 1894 он хүртэл өөрөө морио тэжээсэн байна. Ийнхүү 25 жилийн турш Резерфордын гэр бүл энэ угсааны зэрлэг морийг идээшлүүлж “Морины гайхамшиг” гэж нэрлэгдсэн удмыг гаргаж чаджээ. Гэвч энэ төрлийн анхны зэрлэг морины “домогт удам” байгальд устаж үгүй болсон нь харамсалтай. “Scientific American” сэтгүүлд Линусын талаар “Дөрвөн жилийн хугацаанд түүний дэл, сүүлний урт сард ойролцоогоор 3 дюймаар уртсаж, хамгийн оргилдоо хүрсэн байна. Түүний зүс алтлаг, гялалзсан элгэн хүрэн өнгөтэй. Арын хөл, хошуу нь цагаан, дэл, сүүл нь зөөлөн маалингын өнгөтэй. Түүний үс удаанаар үргэлжлэн ургаж байна. Линус өөрөөрөө бахархан өөрийн толгойг бардам гэгч өргөн үзэгчдийн бахархсан харцаас эрч хүчийг авдаг. Түүний дэлний урт 14 фут, харин сүүл нь 12 футын урттай байлаа” гэж тэмдэглэсэн байдаг. “Морины гайхамшиг” Орегана урт үс, дэл, сүүлээр ялгардаг бөгөөд түүнтэй дэлхийд дэл, сүүлний урт өтгөнөөр зэрэгцэх өөр төрлийн адуу байхгүй. Учир нь энэ төрлийн морины торгомсог үс үе дамжих бүр илүү урт сайхан болж ирсэн байна. Энэ гайхамшигтай угсааны бас нэг ялгарах онцлог бол түүний зүс юм. Маш төгс, өнгөлөг элгэн хүрэн зүс нь түүний угсаа гарлыг төвөггүй илтгэдэг байв. Ореганы “гайхамшигт морь”-ийг Мексикийн байлдан дагуулагч Кортес хамгийн анх Америкт авчирсан гэж үздэг байна.
У.Света




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна