Морины зүсээр шинжихүй


Ажигч гярхай өвгөд маань адууны зүс хурдтай нь ямар нэг байдлаар холбоотой болохыг олон жилийн туршлагаасаа анзаарч ийн өгүүлжээ. Хол булаг зээрд, морины цэцэг мөн. Хар дэлтэй, цагаан халиун морины хишиг мөн. Алтан өнгөтэй шарга морины чимэг мөн. Эдгээр гурав өлзийтэй. Түүнээс гадна тэргүүн тавын нэгэнд ирэх морь уралдах цагт цувж очихдоо ус урссан мэт сайхан өнгө гарган, дөрвөн хөлд тасалгаагүй жирвэгнэн үзэгдвэл айрагдах нь лавтай гэдэг. Хүнээс нууц дотоод шинж тул, олонд зар мэт үргэлж хэлбэл манзушир бурхан номлосон зарлиг, шинжлэх цагт хэлсэн үг үе бүтэх тул нууцын нууц чихэр амт хэмээжээ. Сайн морь холоос харахад урд хоёр хөлөө хойшоо цомцойн шаасан гадас мэт төв.
Шударга гишгэж байх. /нэг анхаарч үзэх тэр мөн/ Олон шүд эс мэдэвч шүд ярахад хавсарга нь чимхүүр мэт завсар нь өөтэй, дээрээс зургаан аранзул, доод шүд нь гадагш тэлүү. Зах дөрвийн цогц нь дотогш сэтэрхий. Доод шүд бүгд хийтэй бол олон цөөнгүй бүрэн гүйх буй. Хүзүү урт, борви суунги, дөрвөн туурай адил, дөрвөн цогц сэтэрхий, хоёр сүвээ тулсан, хөлд дөрвөн эргүүлэгтэй, дөрвөн шүд гарсан энэ таван морь хүлэгт ойр.
Цээжний гурван сайн шинж
1. Сайн духтын гөхөл шингэн,
2. Сайн шөрмөстийн сагагны үс шингэн
3. Сайн шүдтийн уруул хамар их гэдэг.
Бөгсний сайн гурван шинж
1. Загас зоотой
2. Буга зуутай
3. Бүрээ адил умдагтай
Сүүлний гурван сайн шинж
1. Охор сүүл хатуу
2. Урт сүүл зөөлөн
3. Умдагны амсар илжигний хойд сүв мэт
Арван найман махны зүйлийг өгүүлэх нь:
Манлай булчингийн нэг хослол мэлхийг зүлгэнд нуусан мэт сайн. Хоёр хацрын мах хослол нь гар тээрэм уутанд дүрсэн мэт. Доорд хошууны мах нь гэнэт шавар наалдсан мэт. Хүзүү нь хушуунаас зурсан мэт. Далны булчин нь луугийн далавч мэт. Өвчүү нь эхнэрийн хөх мэт. Мөрний булчин нь хэдэн хадуур бөхийлгөсөн мэт. Урьд хөлийн булчин унгасны мушгима мэт. Зоо мах нь эвхсэн эсгий зайлах мэт. Охор шорлогч зүүн баруун булчин нь хүн өөрөө огторгуйд боссон мэт. Гэдэс дотор ус хийсэн мэт харагдана. Доорд зүүн баруун хасны мэт булчин нь гадагш цулхайсан мэт харагдана. Хасны махны гадаад хоёр булчин нь хар могой руу гулгарсан мэт. Дотоод хасны баруун зүүн булчин тэлүү болоод нүдүүр мэт /Эцэг эх нэг адил бус нь язгуур адил зургаан зүйлд номолно/
1. Цээж, бөгс нэг адил бус
2. Дээш, доош нэгэн адил бус
3. Бие, толгой нэг адил бус
4. Мах, яс нэг адил бус
5. Гадаад, дотоод нэг адил бус


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна