М.Чулуунбаатар: Хүрэн морио анх айрагдуулчихаад үнэхээр их баярласан


Морь малаас хол өссөн хөдөөгийн хүү цэргийн албанд мордсоноор хурдан морьтой хувь заяагаа холбож байсан гэнэ. Дорнод аймгийн Улаан-Уул суманд цэргийн алба хааж байхдаа буурал хоёр уяачтай танилцсан нь ийнхүү нөлөөлсөн гэх. Улмаар цэргээс халагдаж ирээд засгийн адуу маллаж байгаад зах зээлд орсноор уяаны ажилд түлхүү орох болсон ажээ. Анх 50 төгрөгөөр авсан хүрэн морио унаж байгаад шахуу сумын наадамд уралдуулж, айрагдуулсан нь залуу уяачийн сэтгэлд урам зориг нэмсэн тухай тэрээр ярьж байна. Энэ бол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Мишигдоржийн Чулуунбаатар юм. Түүнтэй ярилцсанаа уншигч тантай хуваалцаж байгаадаа баяртай байна.
-Чулуунбаатар уяач хэзээнээс хурдан морьтой хувь заяагаа холбох болсон юм бэ?
-Энэ тухай ярихын өмнө түүх сөхөх нь дээ. Би Дорнодын Улаан-Уул суманд цэргийн алба хаасан хүн. Тэнд байхдаа хоёр сүрхий уяач өвгөнтэй хамт агт малладаг байлаа. Их ч юм сурсан даа. Намайг халагдаад явахад өнөө хоёр маань хэзээний ижил дасал болчихсон, нутагтаа очоод заавал морь уядаг юм шүү гэж захьж байсан. Ингээд халагдаад сумандаа ирж, засгийн адуу 15 жил маллалаа. Энэ хугацаанд Төв аймгийн Баянцагаанаас азарга, Мааньтаас нэг гүү авчирч адууныхаа цусыг сэлбэх ажлыг хийж байлаа. Ингээд 1976 оноос морь уяхаар санаа шулуудсан гэх үү дээ. Тэгэхэд Шанхын арын Шар гэлэн гэж олон бүүдэн адуутай хүний нэг бүүдэн гүү манай нэгдлийн адуунд байсан нь надад үлдсэн юм. Надад унага ирээд дараа жил нь даагандаа сумандаа түрүүлсэн. Мөн манай нутгийн Маамуухүү гэж хүний өвөг дээдэс Жамъяншарав, Бүлтгэр Пүрэв гэж олон хурдан морьтой лут уяачид явлаа. Тэдний удмын шарга гүүний төл халиун бүүдэнгээр би бас л олон жил сайхан наадсан даа. Мөн Шанхын арын Жанцангийн хар азаргыг авч, гарсан төлүүдээр нь олон жил одтой наадсан. Харин сүүлийн үед Сүхбаатар, Хэнтий, Дорнодоос адуу авчирч, адууныхаа цусыг сэлбэж байна. Гэхдээ өөрөө явдаггүй юмаа. Найз нөхөд голдуу авчирч өгсөн байгаа. Одоо ч нутгийн адуу нэг их давхихгүй, зүүн зүгийн адуу л голлох янзтай болчихлоо. Уржнан нэг уралдаан дээр очоод Шанхын унаган адууг тоолоход долоохон адуу үсэрч байна лээ. Бүх нас нийлээд тэр шүү дээ. Уг нь манай Шанхын ар чинь хурдны удамтай, гүү байна уу байна, азарга тавивал азарга ч байна. Гэхдээ хоёр гурван жилийн дараа манай нутгаас адуу зөөдөг болно гэж бодож байгаа.
-Анхны амжилтаа хэзээ гаргаж байв. Мэдээж хамгийн сайхан дурсамжуудын нэг анхны айраг түрүү болов уу?
-Тэгэлгүй яахав. Анх 1980 онд даага, хүрэн морь хоёроо уяж уралдсан юм. Энд сонирхуулахад Шанхын бэлтгэлийн адуунаас хүний авсан морийг би 50 төгрөгөөр авч, жил гаруй уналаа. Тэгээд Намхайн Цэрэндорж гэж хурдан морьтой өвгөнөөс уналганд сайн морь хурдан байх уу гэж асуусан нааштай юм хэлж байнаа. Учир нь би чинь морь малнаас хол өссөн хүн шүү дээ. Ингээд өнөөхөө уяж сумын наадамд мордуулаад айргийн гурваар ирсэн юм. Тэр үед гадны дөрвөн сумаас ирсэн, нийт 60 гаруй морьд уралдсан. Харин даага маань долоогоор орсон. Үнэхээр их баярласан даа. Хурдан морь уяхын сайхныг өөрийн эрхгүй мэдэрсэн гэж болно. Үүнд урамшаад дараа жил нь хүрэн морио, соёолонтой уяж, бүдүүн морио аман хүзүүдүүлж, соёолонгоо түрүүлгэж билээ. Олон сайхан хүмүүстэй танилцаж, хурдан морьдын тоосонд хийморио сэргээж явна гэдэг эр хүний жаргалтай мөчүүдийн нэг юм гэдгийг ойлгосон. Түүнээс хойш тасралтгүй морь уяж, 68 морь айрагдуулж, 38 морины магнайд хадаг уялаа. Одоо өөрийн гэлтгүй хэд хэдэн хүний морийг уяж байгаа.
-Яагаад хүрэн морио уяж болмоор санагдсан юм. Ямар уяа хийсэн бэ?
-Манай эндээс 70-аад км-ын зайтай Булгийн зэрлэгийн хяраас зэрлэг адуунууд бууж ирэн ус уудаг юм. Тэгэхэд би хүрэн морьтойгоо хөнгөхөөн очоод, зургууланг нь гүйцээд татаад унагаачихаж билээ. Тэгж л сайн морь юм гэдгийг нь мэдсэн. Тэрнээс миний хурдан морь таних гэж юу байхав. Манайх Дэндэвийн Цэдэнжав гуайхтай саахалт нутагладаг байв. Тэр үед Намхайн Цэрэндорж гуай “Цэдэнжавыг морины ажлаа хийхэд нь яг дуурайгаад л бай” гэж хэлсэн юм. Би хэлсэнээр нь Цэдэнжав гуайг дагаж дуурайсаар хүрэн морио айрагдуулчихсан. Тэгэхэд Цэдэнжав гуайн бүдүүн морь хүрэн морины хойно ирсэн. Түүнээс хойш хүрэн морь дөрвөн жил дараалан аман хүзүүдсэн. Харамсалтай нь би түрүүлгэж чадаагүй юм. Сүүлдээ Чулуунбаатарын гэдэстэй хүрэн нэртэй болсон доо. Их гэдэстэй уралддаг байсан болохоор тэр л дээ. Сайн мэдэхгүй хүн чинь морио өлдүүлснээс хоол ундтай явуулъя л гэж боддог байсан. Тухайн үед хаана ч тарган талдаа уядаг байсан. 1990 онд Жанж гэж мундаг уяач өвгөн морины уяа 10 жилдээ солигддог гэж хэлж байсныг үнэн үг гэж бодож байгаа. Хуучны мундаг уяач нараас их сурна шүү. Тэрнээс би чинь уяаны нарийн ширийнийг тэр бүр мэдэхгүй, бүдүүн тоймын хүн дээ.
-Хүрэн мориноос өөр таны нэрийг гаргасан ямар ямар хурдан хүлгүүд байна?
-1998 онд анх удаа аймгийн наадамд азарга, бүдүүн морь, хязаалан, шүдлэнтэй очиж билээ. Эндээс азарга, морь хоёроо аман хүзүүдүүлж, хязаалангаа тавлуулж, даагаа түрүүлгэсэн. Үүнээс жилийн дараа “Говьшанхын хурд” анхны даншигт хоёр хязаалан үрээ, нэг соёолонтой очоод хоёр аман хүзүү, нэг айраг хүртэж байлаа. Мөн 2002 онд аймгийн 70 жилийн ойгоор 3 бага адуутай очоод хоёр нь айраг авч, нэг нь наймласан. Би чинь бас л хөнгөн хүн шүү дээ. Наймласан адуугаа “ёстой муу адуу юм” гэхэд нөхөд маань “Чука тэгж болохгүй, аймгийн ойн наадамд наймаар давхина гэдэг том амжилт” гэж тайвшруулж байлаа. Одоо бодохнээ залуу бас омголон байж дээ гэж боддог юм. Нийтдээ хорь гаруй жил хурдан морины дэл сүүл боож байна. Энэ хугацаанд дандаа л сайхан наадсан. Энэ амжилтаараа 1998 оны сүүлээр аймгийн Алдарт уяач болсон. Яагаав нөгөө дөрвөн морио айрагдуулдаг жил авсан юм. Хамгийн сэтгэлд үлдсэн наадмуудын нэг дээ, анх удаад аймгийн наадмаас айраг хүртсэн тэр жил. Бас 1999 оны анхны даншиг их сайхан санагддаг. Даншигт морио айрагдуулаад ирэхэд манай сумынхан “сумынхаа нэрийг гаргалаа” хэмээн үнэхээр их баярласан. Тэгэхэд аймгаас 4 морь орсноос манай сумаас ганцхан миний морь айрагдсан юм.
-Танаар морио хатгуулах гэж зорьж ирэх хүмүүс олон байдаг юм билээ?
-Дундговийн Мананготов гэж уяач өвгөн манай нутагт ирж их уралддаг байлаа. 1980-аад оны үед миний давхиулсан морь гайгүй давхидаг юм байна. Тэгэхэр Мананготов гуай уяачидтай уулзъя гэж ирээд танилцсан. Морь хатгах аргыг би энэ хүнээс л сурсан юм. Нэлээд сахилгагүй хүн байсан. Олон морийг эмгэгтүүлж байгаад, дараа нь эмчилнэ. Түүнийг манайд ирэхэд ойр хавийнхан “Готов гуай ирж” гээд морьдоо хөтлөөд хүрээд ирнэ. Хоёроос эхлээд найм хүртэл морьдоо хөтлөөд л ирнэ гээч. Ингэж яваад Мананготов гуай намайг үзээд оношил гэнэ. Би үзэж үзэж хэлээд загнуулнаа. Гар чинь мэдээгүй болчихсон хүн үү, энд л байна шүү дээ гээд загнанаа. Их ч юм зааж өгсөн дөө. Яваандаа өөрөө хатгадаг болоод, намайг зорьж ирсэн нь сэтгэл өндөр буцахыг хараад баярладаг юм.
-Морь хатгах, ханахад мэдрэмж их хэрэгтэй болдог болов уу?
-Амаргүй л дээ. Гарын мэдрэмжтэй байх ёстой. Манай хоёр хүү хөдөө амьдарцгаадаг. Бага хүүдээ би бас бага сага юм заагаад л байгаа. Ноднин туурайны судсыг ингээд хатга гээд заагаад, дараа хатгуултал нэлээд урдуурхан хатгачихсан. Нэлээн бүдүүн хуруутай л даа. Энэ мэт нарийн ширийн юм их бий.
-Бидний яриа өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
П.Ундраа






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна