С.Батболд: 2013 он манай холбооны хувьд их онцлогтой жил байх болно


Эрхэм хүндэт уяачид, морины зүтгэлтнүүд, хурдан морь сонирхогчид та бүхэнтэй Тод магнай сайтаар мэндчилж байгаадаа туйлын баяртай байгаагаа илэрхийлье.
Бидний өвөг дээдэс олон зуун жилийн туршид адуу хэмээх тэнгэрлэг амьтныг адгуулж маллах, уналга, эдэлгээнд ашиглах, уяж хурдлуулах өвөрмөц соёлыг буй болгосны хамгийн оргил нь хурдан морины уралдаан юм. Хурдан морины уралдаан нь нэг талаас эрийн гурван наадмын нэг төрөл болж баяр цэнгэл эдлүүлэх, нөгөө талаас адууныхаа чанар чансааг бусадтай харьцуулан жишиж, үүлдэр угсааг нь сайжруулах зорилгыг өөртөө агуулж ирсэн бөгөөд бидний өвөг дээдэс хурдан морийг шинжиж таних, уяа сойлгыг нь тааруулж, хурдлуулах өвөрмөц дэг сургуулийг буй болгон бидний үед өвлүүлсэн билээ.
Монголын морин уралдааны хөгжилд Төв аймагчууд, тус аймгаас төрөн гарсан үе үеийн эрдэм төгс уяачдын оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их юм.
Манай аймгаас Монгол улсын Тод манлай уяач 7, Манлай уяач 18, алдарт уяач 30, аймгийн алдарт уяач 196 төрөн гарсны 4 нь 2012 онд болзол хангаж цол тэмдэгээ гардаж авсан.
Төв аймгийн Морин спорт уяачдын холбоо буурал дээдсийнхээ өвлүүлсэн энэ их өв соёлыг хадгалж хойч үедээ уламжлан үлдээх, цаашид орчин үеийн жишиг шаардлагад нийцүүлэн улам боловсронгуй болгож хөгжүүлэх, уяачид, унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр бодитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, улиран одож буй 2012 оноо ололт амжилтаар дүүрэн үдэж байна. Манай аймгийн уяачид Үндэсний их баяр наадам, бүсийн уралдаануудад өндөр амжилт гаргаж оролцсоны зэрэгцээ “Дүнжингаравын хурд” өвлийн бүсийн уралдааныг Зуунмод суманд, “Төвийн бүсийн хурдан морины зуны уралдаан”-ыг домогт “Хүй долоон худаг”-таа амжилттай зохион байгууллаа. Аймгийнхаа морин уралдааны түүх, өв уламжлал, үе үеийн алдар суут уяачид, хурдан хүлэг морьдоо алдаршуулах зорилгоор аймгийн Музейд тусгай булан нээж, холбооны үйл ажиллагаа болон уяач, хурдан морьдын талаар сурталчлан таниулах, цахим хуудас байгуулах, аймгийн төвдөө “Морины ордон” байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Хурдан морь унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах ажлыг холбооны үйл ажиллагааны гол чиглэл болгон ажиллаж, “Хүүхдийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааны санамж бичиг”-ийг холбогдох 14 байгууллагатай байгуулж, сумдын уяачдын холбооны тэргүүлэгчдэд энэ талаарх сургалт, семинарыг хүүхдийн байгууллагатай хамтран зохион байгуулсан. Үүний үр дүнд бүсийн болон сумдын бүсчилсэн уралдаануудад хурдан морь унаач хүүхдүүдийг бүрэн хэмжээнд стандартын хамгаалах хэрэгсэлтэй оролцууллаа.
Угтан золгож буй 2013 он бол манай холбооны хувьд их онцлогтой жил байх болно. Энэ онд төрөлх Төв аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байгаа. Их ойн жил бид бүхэн алдар суут уяачид, домогт хурдан хүлгүүдээ алдаршуулан сурталчлах, хүндэтгэл үзүүлэх, унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах ажлыг улам боловсронгуй болгох талаар нэлээдгүй ажлыг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Нийт Монголын ард түмэндээ болон үе үеийн уяачид, морин уралдааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй морины зүтгэлтнүүд, унаач хүүхдүүд Та бүхэндээ угтан золгож буй шинэ оны халуун мэндийг дэвшүүлье.
Унага болгон босоо төрж
Уясан хүлэг болгон тань хурдан байх болтугай
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ТӨВ АЙМГИЙН МОРИН СПОРТ,
УЯАЧДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Сундуйн БАТБОЛД
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна