Шилдэг унаач М.Чинбаяр:Агсардаггүй морь унах хамгийн гоё


Шилдэг унаач цувралын маань бас нэгэн бяцхан зочны яриаг хүргэж байна. ММСУХ-ны энэ оны шилдэг унаач Мөнгөнхүүгийн Чинбаяр 2012 онд улс бүсийн наадмаас хоёр түрүү, таван айраг хүртсэн амжилтаараа шилдэг унаачдын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн юм. Жаахан биедаа багтамгүй хэрсүү унаач хөвгүүдтэй яриа дэлгэх нь ямагт өхөөрдөм байдаг юм. Уяачдын цэнгүүнд ээж аавынхаа хамтаар ирж, шагналаа гардан авсан Чинбаяртаа ирэх онд амжилтаа бататгахыг хүсэн ерөөе.
-Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Улиран одож байгаа 2012 онд амжилт бүтээлээр дүүрэн байв уу?
-Баярлалаа. Өнөөдөр хамт баярлаж байгаа уяач ах нар болон үе тэнгийн унаач найз нартаа шинэ жилийн баярын мэндийг хүргэж байна. Энэ оны амжилтаа дүгнүүлэн, оны шилдэг унаачдын нэг боллоо, сайхан байна.
-Шилдэг унаач маань хэдэн настай юм бэ?
-Би 11 настай. Намайг таван настай байхад аав маань морь унахыг зааж өгч байсан юм. Тэр жилээ Баян суманд Болдоо гэж ахын уясан морьдыг унаж нэг түрүү, хоёр айраг авч байлаа. Анх удаа уралдаад айраг түрүү авсан болохоор аав маань их баярласан. Би өөрөө жоохон байсан болохоор одоо шигээ догдлоогүй санагддаг юм. Түүнээс хойш зургаан жил тасралтгүй хурдан морь унаж байна.
-2012 онд ямар ямар амжилт гаргасан бэ?
-Би “Хүй мандал” галын унаач шүү дээ. Энэ жил хоёр түрүү, таван айраг хүртсэн. “Их мандал 2012” наадам буюу говийн бүсийн даншгийн соёолонгийн уралдаанд Шөмбөөнтэйгээ түрүүлсэн. Мөн Өвөрхангай аймгийн Есөнзүйлийн даншигт Б.Наранхүү ахын даагыг унаж түрүүлсэн.
-Аав тань морь уядаг юм уу?
-Үгүй ээ. Тэр үед аав маань айлын адуу малладаг байсан юм. Би айлын бага. Одоо би галдаа амьдардаг. -Аав ээжээсээ тусдаа амьдрах хэцүү юу?
-Галдаа амьдардаг болоод хоёр сар л болж байна. Манай гал чинь унаач хүүхдүүд олонтой. Зундаа 15,16-уулаа болчихно. Одоо бол гурвуулаа байгаа л даа. Найз нартайгаа хамт байгаа болохоор гэрээ санах зав гардаггүй юм. Зундаа наадам дуусаад, өвөл бол сурагчдын амралтаараа гэртээ харьдаг. Удаан хол байж байгаад гэртээ очоод ээжийнхээ гарын хоолыг идэх бас гоё шүү.
-Хамгийн гоё наадмынхаа тухай бидэнд ярьж өгөөч?
-Дээр хэлсэн дээ. Баян сумын наадамд анх түрүүлж байсан гэж. Тэр анхны уралдаан гэдгээрээ санаанд тод үлдсэн байдаг юм. Харин хамгийн гоё гэвэл энэ жилийн Есөнзүйлийн даншиг байна. Даагатайгаа түрүүлээд ирэх үнэхээр гоё байсан. Ер нь айраг түрүү хүртэх сайхан л даа.
-Шантрах үе гарч байв уу?
-Бараг гарч байгаагүй ээ. Хүмүүс хаврын бүсийн уралдааныг үзчихээд аймаар байсан уу гэж их асуудаг. Бидний хувьд бол ялгаагүй л дээ. Гэхдээ агсардаггүй номхон морьтой уралдахад амар байдаг юм. Ааштай морьтой бол хойгуур л орчих гээд байна шүү дээ. Нэг удаа надад тийм зүйл тохиолдож байсан. Хойгуур орчихоод хэсэгтээ урам хугарсан.
-Чиний хувьд хамгийн гоё баяр аль вэ?
-Хөгшин залуугүй л шинэ жилийн баярт дуртай байдаг даа. Сүлд мод, амттан дүүрэн бэлэг, өвлийн өвгөн, цав цагаахан цас гээд төсөөлөхөд л өөрийн эрхгүй догдолмоор. Унаач хүүхдүүд бидний хувьд наадамд бас их дуртай. Уралдаад давхиж байх үнэхээр гоё. Гэхдээ бас их хариуцлагатай ажил байгаа юм. Яагаад гэвэл олон сарын өмнөөс уяач ах нарынхаа бэлтгэж, сойсон морьдыг унаж, чансааг нь шалгана гэдэг амаргүй. Мэдээж бүгдээрээ л түрүүлнэ гэж уралддаг. Наадам дөхөөд ирэхээр аяндаа л баяр хөөр төрөөд л, өөрийн эрхгүй яараад эхэлдэг юм.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Уяач болно гэж бодож байгаа. Манай галын уяач Ихбаяр ах маань сая шилдэг уяачийн хоёрдугаарт орсон. Уяж сойсон морьдоо түрүүлгээд хөлсийг нь арчин жаргалтай зогсох уяач ах нарыг харахаар өөрийн эрхгүй ийм л уяач болно доо бодогддог юм.
-Сүүлийн асуултыг дүүдээ үлдээж байна.
-Баярлалаа. Шинэ жилийн баярын мэндийг аав ээж, ангийн нөхдүүддээ хүргэе. Сайхан баярлаарай.
П.Ундраа






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна